Хүрээ дээд сургууль

Korean Language Солонгос хэлний орчуулагч
Мэргэжлийн танилцуулга
Сүүлийн үед Монгол Солонгос хоёр орны хамтын ажиллагаа бүх салбарт идэвхитэй өргөжиж байна. Манай улсад Солонгос улсын дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийг ихээр ашиглах болов. Сүүлийн жилүүдэд Солонгосын SK, Samsung, LG зэрэг техник технологийн нөлөө бүхий компаниудын тоног төхөөрөмж манай оронд орж ирж байна. Үүнийг дагаад өөрийн оронд уг технологийн “know-how” –г нэвтрүүлэхэд хэрэгтэй мэргэшсэн техникийн орчуулагчдын хэрэгцээ шаардлага гарч ирлээ. Хоёр орны хамтын ажиллагаа, Монгол улсын хөгжлийн өнөөгийн үе шатанд инженер техникийн боловсролтой, солонгос хэл сайн эзэмшсэн мэргэжилтэн нэн хэрэгцээтэй болоод байгаа энэ цаг үед “Хүрээ” Мэдээлэл Холбооны Технологийн дээд сургуулийн багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг бааз, Солонгос улсын хамтын ажиллагаатай сургуулиудаас бэлтгэн гаргасан сургалтын материалиудад тулгуурлан шилдэг сайн техник технологийн орчуулагч (солонгос хэл) мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилт тавин ажиллаж энэ мэргэжлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг болов.
Техник-Технологийн орчуулагч (солонгос хэл) - ийн тэнхим нь 2009 онд байгуулагдсан. Энэхүү мэргэжлийг эзэмшсэнээр орчин үеийн шинжлэх ухаан, техник технологи, мэдээллийн технологи, инженерийн бичгийн болон аман орчуулгыг Солонгос Монгол, Монгол Солонгос хэл дээр хийх чадвартай, техник технологийн зохих мэдлэгтэй мэргэжлийн орчуулагч болж чадна. Солонгос хэлний энгийн орчуулагчдын чадвар нь техникийн мэргэжлийн орчуулгыг шууд орчуулах хэмжээнд хүрдэггүй бол уг мэргэжлээр төгссөн орчуулагчид нь техникийн хичээлүүдийг суурь болгон мэргэжлийн хичээлээр судалж, улмаар онолын болон дадлагын ажлаар техникийн бүрэн орчуулга хийх чадварыг эзэмших болно. Төгсөгчид эх орны улс ардын аж ахуйн бүх салбар, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, бизнесийн салбарт мэргэжлийн дагуу ажиллах, өөрийн мэдлэг чадвар дадлыг бие дааж дээшлүүлэх чадвартай болно.
Төгсөгчдийн тухай мэдэээлэл
Анх 2009 онд анхны элсэлт авч нийт 31 оюутан төгсөн гарсан байна. 2016 оны байдлаар 1-ээс 4 дүгээр курсэд нийт 49 оюутан суралцаж байна.