Дорнод их сургууль

Элсэгчдийн бүртгэл

 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Эрдмийн

зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлав.  

 

ДОРНОД ИХ СУРГУУЛЬД

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1   Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Дорнод их сургууль /ДИС/-д 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэн суралцуулна.

1.2  Элсэлтийн үйл ажиллагааг Дорнод их сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.

1.3    Элсэлтийг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн нь тухайн ажиллаж байгаа аймагтаа Дорнод их сургуулийг бүрэн төлөөлөх эрхтэй.

1.4    Төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн эрэлт хэрэгцээ, захиалга, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран оюутан элсүүлнэ.

1.5   Оюутан элсүүлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн түвшин авьяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино.

1.6     Элсэгч хяналтын тоонд хүрээгүй тохиолдолд 2016 оны 8-р сарын 31-ний дотор нэмэлт элсэлт зохион байгуулна.

1.7  Энэхүү журам болон элсэлт авах мэргэжил, шалгалтын чиглэл, элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг Дорнод их сургуулийн www.dornod.edu.mn, Мoнголын их дээд сургуулиудын консорциумын www.cmuc.edu.mn, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байрлуулна.

 ХОЁР. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

2.1   Дорнод их сургуульд элсэх хүсэлтэй, бүрэн дунд боловсролтой иргэн 3.1 заасан мэргэжлийн бүлэгт харгалзах хичээлээр ерөнхий шалгалт /ЕШ/ өгч, тус сургуульд элсэх болзлыг хангасан байна.

2.2  Монгол улсын иргэн гадаадад суралцаж байгаад шилжин суралцах хүсэлт гаргасан бол тухайн судалсан багц цагийг дүйцүүлэн үргэлжлүүлэн суралцуулна.

2.3  ДИС-д гадаадын харьяат иргэдийг элсүүлэх асуудлыг “ДИС-д гадаадын иргэнийг элсүүлэн суралцуулах журам”-аар зохицуулна.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ

Дараах нөхцөлд сургалтын төлбөрийн тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлэх ба тухайн элссэн жилдээ хүчинтэй байна.

4.1  Сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг, хөнгөлөлт

4.1.1 Дорнод их сургуулийн нэрэмжит олимпиадад тэргүүн байр эзэлсэн суралцагч

4.1.2 Багш хөтөлбөрөөр элсэгч 751-ээс дээш оноо авсан бол

4.1.3 Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, эцэг эх хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн хэн нэг гишүүн нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн элсэгч

4.2  Сургалтын төлбөрийн 80%-ийн тэтгэлэг, хөнгөлөлт

4.2.1      Багш, урлагийн боловсролын хөтөлбөрт элсэгч

4.2.2      Багш, дуу хөгжим

4.2.3      Багш, зураг-дүрслэх урлаг4.2.4      Багш, технологи 

4.3   Сургалтын төлбөрийн 70%-ийн тэтгэлэг, хөнгөлөлт

4.3.1      Багш хөтөлбөрөөр элсэгч 650 – 750 оноо авсан бол 

4.4   Сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлэг, хөнгөлөлт

4.4.1      Багш, орос хэл

4.4.2     Аялал жуулчлал

4.4.3     Түүх

4.4.4      Багш, байгалийн ухааны боловсрол

·      Багш, физик

·      Багш, хими

·      Багш, биологи

·      Багш, газар зүй

4.5   Сургалтын төлбөрийн 10%-ийн тэтгэлэг, хөнгөлөлт

4.5.1      Ерөнхий боловсролын сургуулийг А үнэлгээтэй төгсөгч

4.5.2      Улсын олимпиадад тэргүүн байр эзлэн тухайн мэргэжлээр элсэгч

4.5.3      Аймаг, хотын чанартай уралдаан тэмцээн, олимпиадад  шагналт байранд шалгарсан суралцагч

ТАВ. ЭЛСЭЛТИЙН КОМИСС, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

5.1  Элсэлтийн үйл ажиллагааг ДИС-ийн Захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн ерөнхий болон салбар комисс зохион байгуулах бөгөөд элсэлтийн комисс нь дараах эрх, үүрэгтэй.

5.1.1  МИДСК-ын гишүүн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагааг ДИС-ийг түшиглэн зохион байгуулна.

5.1.2  Комиссын дарга, гишүүд нь элсэлтийн холбогдох дүрэм, журам болон элсэлтийн ерөнхий комиссоос өгсөн зааварчилгын дагуу ажиллана.

5.1.3   Комиссын гишүүд нь элсэгчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчидтай зөв боловсон харьцаж, сургуулиа сурталчлан таниулах ажлыг хариуцлагатай зохион байгуулна.

5.1.4 Комиссын гишүүд нь элсэлттэй холбоотой аливаа асуудлыг комиссын даргын зөвшөөрөлгүй бие даан дур мэдэн шийдвэрлэхийг хориглоно.

5.1.5  Элсэлтийн үйл ажиллагаа дууссаны дараа элсэгчдийн бүртгэл ба бусад холбогдох баримт, материалыг эмхэлж цэгцлэн, илтгэх хуудас бичиж, ерөнхий комиссын нарийн бичигт хүлээлгэн өгнө.

5.1.6      Ерөнхий комиссын нарийн бичиг хүлээж авсан материалаа нэгтгэн, сургуулийн захиргаанд танилцуулна.

5.1.7      Элсэлтийн үйл ажиллагаа дууссаны дараа ерөнхий болон салбар комиссын дарга, гишүүд сургуулийн санхүүтэй тооцоо хийнэ.

ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

 

6.1  ДИС-д элсэгч нь Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлэн өөрийн биеэр бүртгүүлнэ. Үүнд:

- Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

- Ерөнхий шалгалтын батламж

- Сурагчийн хувийн хэрэг

- Иргэний үнэмлэх

- 3*4 хэмжээтэй гэрэл зураг 2 хувь

- Бүртгэлийн хураамж 8000 төгрөг

6.2   Элсэгчид 2016 оны 8-р сарын 22-25-ны хооронд ДИС-ийн байранд биеэр ирж бүртгүүлнэ. 8 сарын 25-наас “Бэлтгэл 7 хоног” эхлэх бөгөөд шинээр элсэгчид заавал оролцоно.

6.3   Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн тухайн жилд элсэх эрхийг хүчингүйд тооцно.

6.4   Элсэгч нь суралцах эрхийн бичгийг хүчингүй болгосон тохиолдолд /буцаах, дурдсан хугацаанд ирж бүртгүүлээгүй, суралцах хугацааг зогсоох/ тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 15 хувьтай тэнцэх хураамж төлж,  баримт бичгийг буцаан авна.