Олон улс судлалын дээд сургууль

Бизнесийн удирдлага

Ур чадвар: бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжилтэн.

  • Гадаад худалдааны албанд менежер, эксперт мэргэжилтэн

  • Улс, олон нийт, хувийн секторт эдийн засагч

  • Мэргэжлээрээ аль ч байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан

  • Сонгосон хэл /англи, хятад, япон аль нэг/ дээрээ бүх төрлийн ном, орос хэл дээр мэргэжлийн ном сэтгүүл уншиж, ашиглах

  • Сонгосон гадаад хэлээрээ /англи, хятад, японы аль нэг/ ярих, бичих, орчуулах ба гадаад харилцаа, гадаад худалдааны гэрээ хэлцлийн бичиг баримтыг энэ хэлээрээ боловсруулах

  • Олон улсын худалдааны гэрээ хэлцлүүдийн бэлтгэл ба төгсгөлийн үйл ажиллагааг зохион байгуулах

  • Гадаад зах зээлийг судлах, гадаад дотоод зах зээлд худалдааны гэрээ хэлцэл байгуулах

  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшиж, мэргэжилдээ ашиглах

  • Зах зэлийн байдлыг судлан, эрэлтийн мэдрэмжийг ажилдаа соргогоор тусгах

  • Юмс үзэгдэл, нийгэм улс төрийн амьдрал, тэдгээрийн дотоод мөн чанарын талаар шинээр сэтгэх, учир шалтгааныг таних, маргаан өрнүүлэх, зөв шийдэл гаргах

  • Төрийн санхүүжилтын эх үүсвэрийг тооцох мөнгөний үнэ цэнэ, зээл, зээлийн хүүг төлбөрийн чадвартай уялдуулан тодорхойлох

  • Байгууллагын үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах

  • Байгууллага, үйлдвэрийн менежерийн албан харилцааны соёлыг бүрэн эзэмших

  • Бүтээгдэхүүнийг бирж, аукцион, дилер, яармаг, үзэсгэлэн худалдаагаар борлуулах ажлыг үр ашигтай удирдан зохион байгуулах чадвартай байх ёстой.

Ажлын байр: Бизнесийн удирдлагын мэргэжилтнийг улс, олон нийт, хувийн секторын бизнесийн  албанд менежер, эксперт хийх чадвартай албан тушаалд ажилуулахаар бэлтгэнэ.