Дорнод их сургууль

Багш, бага ангийн боловсрол

Багш, бага ангийн боловсрол” мэргэжлийн хөтөлбөр

Дорнод Их Сургууль нь анх 1991 оноос эхлэн багш, бага ангийн боловсролын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд манай үе үеийн төгсөгчид боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Өнөөг хүртэл манай сургуулийг багш, бага ангийн боловсролын чиглэлээр 900 гаруй суралцагч төгсөж, өдөр эчнээ хэлбэрээр сургалт зохион байгуулж байна. Ур чадвар:

  • Бага ангийн сурагчдын хөгжлийн тухай онолын мэдлэгтэй, хүүхдийн сэтгэл судлалын үндсийг бүрэн эзэмшсэн, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга барилтай  судлаач багш болох
  • Сургуулийн бага ангийн сурагчдыг нийгмийн харилцааны бүхий л орчинд эх хэлээрээ чөлөөтэй харилцах, оршин буй нийгмээ танин мэдэх, үндэснийхээ түүх, соёлоор бахархах төлөвшилтэй болоход чиглэсэн үндэсний бахархлаа түгээгч болох
  • Суралцагчдын гоо сайхныг мэдрэх, түүнийгээ бүтээлчээр илэрхийлэх аргад суралцахад чиглэсэн технологич болох
  • Хичээлийн судалгааны арга зүйг эзэмшсэн багш болох
  • Самбарын бичиглэл болон төлөвлөлтийн чадвартай, сайхан бичигтэн багш болох
  • Мэдээллээ мэдлэг болгон ашиглах, багаар ажиллах, бусдад зөвлөн туслах, орчин үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх, мэргэжлийн гадаад хэлийг ашиглах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажлын байран дээр өөрийгөө хөгжүүлэгч байх
  • Асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх, шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэх
  • Орчин үеийн техник технологийг гадаад хэлийг үйл ажиллагаандаа хэрэглэх
  • Ажлын байранд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, цаг үеэ мэдрэх
  • Бага боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах
  • Бага насны хүүхдийн хөгжлийг өдөөх сургалтын эко орчин бүрдүүлэх, сайжруулах
  • Бага насны хүүхдийн хөгжлийг судлан оношлох, судалгаанд суурилсан сургалт зохион байгуулах
  • Хүүхэд бүрийн ахиц, амжилтын зорилго, төлөвлөлтийг хүүхэд, эцэг эхтэй хамтран төлөвлөх, зохион байгуулах
  • Судлагдахуун бүрийг бага насны хүүхдийн хүсэл сонирхлыг төрүүлэхүйц байдлаар бэлтгэн хэрэгжүүлэх

Ажлын байр:

  • Их дээд сургуульд дидактикийн багш
  • Судалгаа шинжилгээний ажилтан, судлаач
  • Боловсролын газарт мэргэжилтэн
  • Ерөнхий боловсролын сургуульд эрхлэгч, сургалтын менежер
  • Ерөнхий боловсролын сургуульд багш
  • Хүүхэд хөгжүүлэх төвийг үүсгэн байгуулагч, багш