Дорнод их сургууль

Багш, англи хэл

Төгсөгчийн эзэмших ур чадвар:

  • Англи, Америкийн түүх соёлын талаар мэдлэгтэй болох
  • Зорилтот хэлээр хичээлийг удирдан явуулах, суралцагчийн эзэмшвэл зохих хэлний чадварыг түвшинг харгалзан хөгжүүлэх, дасгал даалгаврыг оновчтой сонгох, зохиох, хэрэглэх
  • Анги зохион байгуулалтыг төлөвлөх, учирч болох бэрхшээлийг зохистой шийдвэрлэх
  • Англи хэл дээр албан ба албан бус захидал, эссэ, эргэцүүлэмж бичих зэрэг  чадварыг практикт хэрэглэх, харьцуулах, турших, дүгнэлт хийх
  • Багаар ажиллах, удирдах, манлайлах, гүйцэтгэх
  • Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх
  • Мэргэжлийн чиглэлээр цаашид нарийн мэргэших, хөрвөх
  • Мэргэжлийн онцлогийг нийгэм цаг үетэй холбон ойлгуулах, заах,  цаашид суралцах, гүйцэтгэх

Ажлын байр

  • Их, дээд сургуулиуд болон ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний багш
  • Сургалтын төвүүдэд англи хэлний багш
  • Боловсролын газарт мэргэжилтэн
  • Эрдэм шинжилгээний байгууллагад судлаач