Олон улс судлалын дээд сургууль

Худалдаа

Ур чадвар: Гадаад худалдааны албанд менежер, эксперт мэргэжилтэн

  • Улс, олон нийт, хувийн секторт эдийн засагч

  • Мэргэжлээрээ аль ч байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан

  • Сонгосон хэл /англи, хятад, япон аль нэг/ дээрээ бүх төрлийн ном, орос хэл дээр мэргэжлийн ном сэтгүүл уншиж, ашиглах

  • Сонгосон гадаад хэлээрээ /англи, хятад, японы аль нэг/ ярих, бичих, орчуулах ба гадаад харилцаа, гадаад худалдааны гэрээ хэлцлийн бичиг баримтыг энэ хэлээрээ боловсруулах

  • Олон улсын худалдааны гэрээ хэлцлүүдийн бэлтгэл ба төгсгөлийн үйл ажиллагааг зохион байгуулах

  • Гадаад зах зээлийг судлах, гадаад дотоод зах зээлд худалдааны гэрээ хэлцэл байгуулах

  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшиж, мэргэжилдээ ашиглах

  • Зах зэлийн байдлыг судлан, эрэлтийн мэдрэмжийг ажилдаа соргогоор тусгах

  • Юмс үзэгдэл, нийгэм улс төрийн амьдрал, тэдгээрийн дотоод мөн чанарын талаар шинээр сэтгэх, учир шалтгааныг таних, маргаан өрнүүлэх, зөв шийдэл гаргах

  • Төрийн санхүүжилтын эх үүсвэрийг тооцох мөнгөний үнэ цэнэ, зээл, зээлийн хүүг төлбөрийн чадвартай уялдуулан тодорхойлох

  • Байгууллагын үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах

  • Байгууллага, үйлдвэрийн менежерийн албан харилцааны соёлыг бүрэн эзэмших

  • Бүтээгдэхүүнийг бирж, аукцион, дилер, яармаг, үзэсгэлэн худалдаагаар борлуулах ажлыг үр ашигтай удирдан зохион байгуулах чадвартай байх ёстой.

Ажлын байр: Худалдааны  мэргэжил бол чөлөөт  зах зээлийн нийгэмд хамгийн өргөн хэрэгцээтэй. Бизнесийн янз бүрийн салбарт хөрвөн ажиллах чадвартай. Тус сургуулийн худалдааны анги төгссөн  мэргэжилтэн нь гадаад, дотоод худалдааны салбарт ажиллах өндөр ур чадвар эзэмших болно.