Дорнод их сургууль

Багш, монгол хэл – уран зохиол

Дорнод их сургууль нь 2002 оноос эхлэн багш, монгол хэл-уран зохиолын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд өдөр, эчнээ, хөрвөх хэлбэрээр сургалт зохион байгуулж байна. Тус хөтөлбөрөөр суралцахаар элсэгч нь монгол хэлний хичээлээр 400-аас дээш оноо авбал зохино.

Хөтөлбөрөөр олгох ур чадвар:

  • Эх хэлээрээ зөв, сайхан найруулан бичих, илтгэх
  • Бие даан бүтээлчээр суралцах, өөрийгөө хөгжүүлэх
  • Багаар ажиллах, манлайлах, зохион байгуулах 
  • Мэдээлэл харилцааны технологийг хэрэглэх, харилцах, мэдээлэл боловсруулах, үнэлж дүгнэх, ашиглах
  • Шинэ санаа гаргах, асуудал шийдвэрлэх
  • Судалгаа, шинжилгээ хийх
  • Сонгодог бичгийн хэл найруулгаар, монгол бичгээр унших, бичих
  • ЕБС-ийн цөм хөтөлбөрийн хүрээнд монгол хэл, уран зохиол, монгол бичгийн  сургалтыг зохион байгуулах онол, аргазүйн мэдлэг, чадвар
  • Уран зохиолын хэл найруулгаар зохиох, найруулан бичих, зохиол бүтээлийг урнаар унших, өгүүлэн ярих
  • Монгол хэл, уран зохиолын аливаа баримтад шинжлэх ухааны үндэстэй ажиглалт, шинжилгээ, дүгнэлт, тодорхойлолт хийх

Ажлын байр:

  • Ерөнхий боловсролын сургууль  – монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багш
  • Төрийн захиргааны байгууллага – мэргэжилтэн
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага – архив, бичиг хэргийн ажилтан,даргын туслах, нарийн бичгийн дарга
  • Телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага – нэвтрүүлэгч, хөтлөгч, сурвалжлагч
  • Эрдэм шинжилгээний байгууллага      – судлаач
  • Сургалтын төв – багш
  • Нийгэм хүмүүнлэгийн байгууллага  – төслийн ажилтан