Дорнод их сургууль

Багш, сургуулийн өмнөх боловсрол

Дорнод Их Сургууль нь анх 1992 оноос эхлэн багш, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд үе үеийн төгсөгчид цэцэрлэг, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн тус хөтөлбөрийг түшиглэн “Дорнод түшиц цэцэрлэг” байгуулан ажиллаж байна

Ур чадвар:

  • Асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх аргуудыг мэргэжлийн болон нийгмийн олон талт үйл ажиллагаанд хэрэглэх
  • Мэдээллээ мэдлэг болгон ашиглах
  • Багаар ажиллах
  • Хүүхдээс ирж буй дохио сигналыг мэдрэх, оновчтой хариу үйлдэл үзүүлэх
  • Бага насны хүүхдэд зөвлөн туслах, хамтдаа тоглох, дагуулан  сургах, үлгэрлэх
  • Орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа хэрэглэх
  • Гадаад хэлийг мэргэжлийн хүрээнд ашиглах
  • Ажлын байранд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, цаг үеэ мэдрэх
  • Сургуулийн өмнөх боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах
  • Бага насны хүүхдийн хөгжлийг өдөөх сургалтын эко орчин бүрдүүлэх, сайжруулах
  • Бага насны хүүхдийн хөгжлийг судлан оношлох, судалгаанд суурилсан сургалт зохион байгуулах
  • Хүүхэд бүрийн ахиц, амжилтын зорилго, төлөвлөлтийг хүүхэд, эцэг эхтэй хамтран төлөвлөх, зохион байгуулах
  • Хөгжүүлэх үйл ажиллагааг бага насны хүүхдийг хүсэл сонирхлыг төрүүлэхүйц байдлаар бэлтгэн хэрэгжүүлэх      

Ажлын байр:

  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад эрхлэгч, аргазүйч
  • Соёлын мэргэжилтэн
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багш, мэргэжилтэн
  • Хүүхэд харах, өдөр өнжүүлэх төвд багш
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хөгжим, дүрслэн  урлахуйн багш