Эм зүйн шинжлэх ухааны их сургууль

Өргөдөл хүлээж авах, бүртгэх

Өргөдөл хүлээж авах, бүртгэх

  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэхийг хүсэгчдийн өргөдлийг (3.2-д заасан холбогдох материалын хамт) 2016 оны 06 сарын 27-оос 07 сарын 06-ныг дуустал Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль дээр өдөр бүр 9.00-17.00 цагийн хооронд хүлээн авч, бүртгэнэ.
  • Хөдөө орон нутгаас элсэгчдийг сургуулийн вэб хаяг: www.monos.edu.mn  хуудсаар дамжуулан онлайн хэлбэрээр бүртгэхийн зэрэгцээ  Их, Дээд сургуулиудын консерциумын шугамаар албан ёсны төлөөлөгчдөд бүртгүүлэх боломжтой. Элсэх хүсэлтэй хүмүүст зориулсан нэмэлт мэдээллийг www.monos.edu.mn хаягт байршуулна. 
  • Улаанбаатар хотоос элсэхийг хүсэгчид заавал өөрийн биеэр ирэх ба дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  1. Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Сурагчийн хувийн хэрэг
  3. Ерөнхий шалгалтын батламж
  4.  Иргэний үнэмлэх
  5.  Цээж зураг 2 хувь
  6. Бүртгэлийн хураамж – 5.000