Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Багш, гадаад хэлний боловсрол

Багш, гадаад хэлний боловсрол (Англи-Орос, Англи, Орос, Герман, Франц, Хятад, Япон, Солонгос)

Хөтөлбөрийн үндэслэл: Улс үндэстний хил заагийн ялгарал бүдгэрч бүс нутгийн болон тив, орон нутгийн эвсэл нэгдэл гүнзгийрч байгаа даяаршлын эринд олон улсын гадаад хэлний CEF (A Common European Framework of Reference for Languages: Learning, Teaching, Assessment) стандартад нийцсэн хэлний өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэх шаардлага урган гарч байна.

Ажил олгогчоос тавих шаардлага, мэргэжилтэй боловсон хүчний зах зээлийн өрсөлдөөн илүү идэвхижснээр багаар ажиллах чадвар, хөрвөх чадамжтай мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ улам нэмэгдэж байна.

Зах зээлийн нээлттэй ертөнцөд шилжсэн сүүлийн 20 гаруй жилд олон хэлний боловсрол нийтийн боловсрол руу түрэн орж ирж, энэ хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг гадаад хэлний багш нь улс орны глобал хөгжлийг тодорхойлогч мэргэжил хэвээр байна.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Олон улсын гадаад хэлний CEF стандартын В2 буюу түүнээс дээш түвшинг хангахуйц хэлний мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажил хийх арга барилтай, хэл, соёлын өргөн мэдлэгтэй, багаар ажиллах болон хөрвөх чадвартай, мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй, багшлах ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд энэхүү хөтөлбөр чиглэнэ.