Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Хэл шинжлэл

Хэл шинжлэл (Орос хэл)

Хөтөлбөрийн үндэслэл: Улс үндэстний хил заагийн ялгарал бүдгэрч бүс нутгийн болон тив, орон нутгийн эвсэл нэгдэл гүнзгийрч байгаа даяаршлын эринд олон улсын гадаад хэлний CEF (A Common European Framework of Reference for Languages: Learning, Teaching, Assessment) стандартад нийцсэн хэлний өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэх шаардлага урган гарч байна.

Ажил олгогчоос тавих шаардлага, мэргэжилтэй боловсон хүчний зах зээлийн өрсөлдөөн илүү идэвхижснээр багаар ажиллах чадвар, хөрвөх чадамжтай мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ улам нэмэгдэж байна.

Нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа зэрэг салбарын олон улсын түвшинд ажиллах чадвартай, хэл, соёлын мэдлэг мэдрэмжтэй, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий орчуулагч бэлтгэх нийгмийн захиалга, хэрэгцээ төрийн болон хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдэд байсаар байна.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ: Олон улсын гадаад хэлний CEF стандартын В2 буюу түүнээс дээш түвшинг хангахуйц хэлний мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажил хийх арга барилтай, хэл, соёлын өргөн мэдлэгтэй, багаар ажиллах болон хөрвөх чадвартай, мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй мэргэшсэн судлаач, хэлшинжлэгч бэлтгэхэд энэхүү хөтөлбөр чиглэнэ.