Идэр дээд сургууль

Хичээлийн барилга байшин, материаллаг орчны хувьд Идэр дээд сургууль нь хамгийн сайн бэхэжсэн сургуулийн нэг юм. Хичээлийн 2 байр, спорт заал, багш ажилтны байр, оюутны дотуур байртайгаас гадна одоо Сүхбаатар дүүргийн 8-р хороо, оюутны гудамжинд хичээлийн 9 давхар шинэ байрыг ашиглалтанд оруулахад бэлэн болж байна. Шинэ байранд 250м2  талбай бүхий нээлттэй номын сан мөн урлагийн заалыг бий болгож байгаа юм. Тус сургуулийн хичээлийн байруудын ашигтай талбай нь нийт 4200 м2  болж байгаа ба үүнийг одоогийн оюутны тоонд харьцуулан үзэхэд ээлжийн ашиглалтын коэффицент тэг-ээс ч бага байгаа үзүүлэлт юм. 

Тус сургууль нь олон талын гадаад харилцаатай бөгөөд хамгийн тоймтойгоос дурьдвал:

  1. Летурней их сургууль (АНУ)
  2. Вренау их сургууль (АНУ)
  3. Линкольн мемориал их сургууль (АНУ)
  4. Шифений Их Сургууль 
  5. (Хятад) NPUST
  6. (Тайвань) их сургууль

зэрэгтэй тогтоосон байнгын харилцааг нэрлэж болох юм.     

 

Урамшуулал

Оюутнуудад зориулан тус сургуульд олгодог урамшууллыг дараах үндсэн 6  төрөлд хувааж болно.

Нэг. Элсэлтийн тэтгэлэг

Элсэлтийн шалгалтанд өндөр оноо үзүүлсэн сурагчдад сургалтын төлбөрт тэтгэлэг, хөнгөлөлт, туслалцаа үзүүлэх бодлого баримталж байна.

Тухайлбал:

                        ЕШ-ийн оноо                                         Сургалтын төлбөрт үзүүлэх хөнгөлөлт

                        700-800 оноо                                              100% тэтгэлэг

                        600-699 оноо                                              1.000.000 төгрөг

                        500-599 оноо                                              800.000 төгрөг

                        450-499 оноо                                              500.000 төгрөг

                        400-449 оноо                                              200.000 төгрөг

Хоёр. Сурлагын амжилтын урамшуулал

Сурлагын дүнгээр шилдэг 10 оюутныг жил бүр шалгаруулж сургалтын төлбөрийн 40 хүртэлх хувьтай тэнцэх урамшуулал олгодог.

Гурав Зээлийн урамшуулал

Оюутнууд дадлагын үеэр тодорхой ашиг олох зорилгоор сургуулиас хүүгүй зээл авч болдог. Үүнд үндсэн 2 шаардлага тавигдана.

а\ Зээл авахын тулд төсөл боловсруулж танилцуулна.

б\ Уг төслийг хэрэгжүүлэх явцдаа оюутнууд баг болон ажиллах шаардлагатай байдаг.

Дөрөв. Байгууллагын тэтгэлэг

Өөрийн багш ажиллагсдын хүүхдийн сургалтын төлбөрийн хагаст юмуу бүхэлд нь тэтгэлэг олгох уламжлал тогтсон. Мөн онцгой авъяас чадвартай хүүхдэд Идэр дээд сургуулийн тэтгэлэг олгодог юм.

Тав. Төрийн сангийн зээл ба буцалтгүй тусламж 

Үүнд жил бүр 40-50 оюутан хамрагдаж ирсэн.

Зургаа. Цаг хугацааны урамшуулал

Сургалтын төлбөрөө 8-р сарын 1-ээс өмнө төлсөн тохиолдолд 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Элсэхийг хүсэгчид интернет, факс, утас, шуудан зэрэг бүхий л хэрэгслээр комисст хандаж болохоос гадна өөрсдөө биеэрээ ирж сургууль, мэргэжилтэй танилцах боломжтой байдаг. Сонирхсон хүмүүс манай сургуулийн өргөдлийн маягтыг татан авч шуудангаар явуулах юмуу ОНЛАЙН хэлбэрээр ч бүртгүүлж болох юм. Идэр дээд сургуульд ингэж бүртгүүлэх нь үнэгүй байна. Элсэгчид нь тус сургуулийн элсэлтийн комисст дараахи материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  • Боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг
  • Төгссөн сургуулийн диплом
  • Өргөдлийн маягт
  • ЕШ-ын оноо
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Авьяас, чадварын тухай тодорхойлолт
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 3%
  • Элсэлтийн комисс хүсэлт хүлээн авсны дараа элсэгчдийн ЕШ-ын дүн, боловсролын гэрчилгээний голч дүнг харгалзан цуваагаар байр эзлүүлж, хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулалт хийж элсүүлнэ.

Элсэгчдийг бүртгэх болон хичээл эхлэх хугацаа

  • Элсэгчдийг 2016  оны 8 сарын 26-31 хүртэл
  • Хичээл эхлэх хугацаа  2016 оны 9 сарын 01

Байршил:

Идэр Дээд Сургууль нь одоогоор 4 байршилд  үйл ажиллагаа явуулж байна.

  • Байршил 1- СБД 8-р хороо, Оюутны гудамж 7
  • Байршил 2 – СБД 8-р хороо, Оюутны гудамж 7
  • Байршил 3 – БЗД 14-р хороо, Нам Ян Жугийн гудамж 45/1
  • Байршил 4 - БЗД 14-р хороо, Консулын гудамж 428/В

Элсэлтийн комисс: Ж.Сарангэрэл.   99859958,  99129083, 88269083, 321950

Оюутны элсэлтийн журам

ОЮУТНЫ ЭЛСЭЛТ, СУРГАЛТЫН НӨХЦӨЛ   Тус сургуульд элсэгч нь бүрэн дунд ба түүнээс ..

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

Салбар сургууль № Мэргэжлийн чиглэл Индекс ЭЕШ өгсөн байх хичээл Босго оноо Бүлэг Баг..

Идэр дээд сургууль нь 1995 онд үүсэн байгуулагдсан. Одоо бакалаврын ба магистрын түвшинд 800 гаруй оюутан суралцагсадтай сургууль юм.


21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд энэ хугацаанд

  1. Засаглал, менежмент
  2. Материаллаг орчин
  3. Сургалтын агуулга, арга технологи
  4. Гадаад дотоод хамтын ажиллагаа
  5. Багшлах боловсон хүчний хувьд мэдэгдэхүйц ахиц дэвшилд хүрч чадсан байна.

 Засаглал, менежмент

Идэр дээд сургууль нь шийдвэр гаргахад сонирхогч талуудын оролцоог нэмэгдүүлж, хэрэглэгчээ сонсох соёлыг нэвтрүүлэн, эрхэм зорилгодоо хүрэх чиглэлд сайтар боловсруулсан стратеги төлөвлөгөөтэй ажиллаж байгаа байгууллага юм. Статусын хувьд олон нийтийн сургууль болох чиг баримжааг сонгож 2014 онд төрийн бус байгууллагын хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Их дээд сургуулиудын засаглал санхүүжилтийг сайжруулах” төсөлд хамрагдсан 4 сургуулийн нэг. Идэр дээд сургууль сургалтын чанарт түлхүү анхаарч дотоод үнэлгээ, мониторингоо сайжруулахын хамт дараах аттестатчлал , магадлан итгэмжлэлд хамрагдсан байна. Үүнд :

  • 2002 он – Магадлан итгэмжлэгдлээ. (5 жилийн хугацаатай)(БМИҮЗ)
  • 2008 он –2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ. (10 жилийн хугацаатай)(БМИҮЗ)
  • 2012он-ABE Английн олон улсын боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлд тэнцэв
  • 2013 он – Боловсролын яамнаас аттестатчлалын гэрчилгээ гардаж авлаа.
  • 2015 он - Олон улсад магадлан итгэмжлэгдэв. (ACBSP)