Олон улсын эдийн засаг бизнесийн дээд с'>

Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль

ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТ

I.     Сургуулиас оюутанд үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал

  1. Суралцагч нь хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 8 дугаар сарын 25- ны дотор сургуулийн  дансанд бүрэн шилжүүлбэл сургалтын төлбөрийн 5%-ийг хөнгөлнө.
  2. Оюутны сургалтын төлбөрийн хэмжээг анги дэвших бүрт тухайн жилийн элсэгчдийн сургалтын төлбөрийн тогтоосон хэмжээнээс 50000 төгрөгөөр бууруулна.
  3. Элсэлтийн Ерөнхий шалгалтанд 700 ба түүнээс дээш оноо авсан элсэгчид эхний хичээлийн  жилийн сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
  4. Ерөнхий боловсролын сургуулийг “А” дүнтэй суралцаж төгссөн, манай сургуульд үргэлжлэн 4-өөс доошгүй улирал дараалан бүх хичээлдээ “А” дүнтэй суралцаж байгаа, эсхүл тус сургуульд 6 улирал дараалан бүх хичээлдээ “А” дүнтэй суралцаж байгаа шилдэг манлайлагч нэг оюутныг жил бүр шалгаруулан “Сургуулийн үүсгэн байгуулагч Б.Должинцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг” сар бүр 100000 төгрөгийн  тэтгэлэг олгоно.
  5. Дөрвөн улирал дараалан бүх хичээлдээ “А” дүнтэй суралцсан оюутны дараагийн улирлын сургалтын төлбөрийг 30%-иар хөнгөлнө. Оюутан 6 болон түүнээс дээш улирал дараалан бүх хичээлдээ “А” дүнтэй суралцвал сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
  6. Олон улсын болон Их, Дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулдаг улсын олимпиадуудад  эхний 5 байранд шалгарсан оюутны тухайн жилийн сургалтын төлбөрийн 30-100%-ийг эзэлсэн байрыг нь харгалзан чөлөөлнө.
  7. Олон улсын болон үндэсний хэмжээний спорт, урлагийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн суралцагчид тухайн жилийн сургалтын төлбөрийн 20%-тай тэнцэх шагнал олгоно.
  8. Нэг гэр бүлээс хоёр болон түүнээс дээш оюутан тус сургуульд зэрэг суралцаж байгаа бол 2 дахь хүүхдэд 20%, гуравдахь хүүхдэд нь 30%-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.

II. Төр болон бусад байгууллагаас олгох тэтгэлэг, сургалтын төлбөр, зээл

1. Тэтгэлэг

  • Үндэсний болон урамшуулалт тэтгэлэгт бүх оюутан хамрагдана.
  • Ерөнхийлөгчийн, Ерөнхий Сайдын, Голомт банк, ХААН банкны болон бусад байгууллагын тэтгэлэгт хамрагдах боломжтой
  • Японы үүсгэн байгуулагчийн тэтгэлэг

2. Сургалтын төлбөр

  • Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч

3. Сургалтын төлбөрийн зээл

  •  Хагас өнчин суралцагч
  • Малчин өрхийн суралцагч
  • Өрхийн нэг гишүүнд оногдох орлого нь бүсийн амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой өрхийн суралцагч
  • Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч

 

ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ

ОУЭЗБДС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны Даваа гарагаас эхлэн 2015 оны 07 дугаар сарын 10-ны Баасан гараг дуустал явуулж, тэнцсэн элсэгчдэд тухай бүрт нь хариу өгч, суралцах эрхийн бичгийг олгоно. Улаанбаатар хотоос элсэгчдийн хүсэлт, өргөдлийг сургуулийн төв байранд хүлээн авах бөгөөд шаардлагатай тохиолдолд нийслэл дэх боловсролын төвүүд дээр мөн авч болно.

Хөдөө орон нутгаас элсэгчдийн хувьд сургуулийн элсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг “Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг орон нутгаас оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан, МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисс болон сургуулиас томилогдсон элсэлтийн төлөөлөгч зохион байгуулна.

Элсэхийг хүсэгч нь өргөдөл бичих шаардлагатай бөгөөд Ерөнхий шалгалтыг тухайн хичээлээр хэдэн оноотой өгсөн болон ОУЭЗБДС-д ямар мэргэжлээр суралцах зэргээ тодорхой бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Элсэхийг хүсэгч  нь ОУЭЗБДС-ийн хэд хэдэн мэргэжлээр элсэх өргөдөл өгч болно.

Элсэхийг хүссэн элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Өөрийн гараар бичсэн өргөдөл
  • Монгол хэл,бичгийн эрхийн бичиг /эх хувь/
  • Ерөнхий шалгалтын батламж /эх хувь/
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом /эх хувь/
  • Суралцагчийн хувийн хэрэг /эх хувь/
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт /эх хувь/
  • Элсэхийг хүсч байгаа чиглэлээрээ уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилтын тухай материал зэргийг бүрдүүлж өгсөн байна.

Элсэлтийн үйл ажиллагаа тус сургуульд хуваарилсан хяналтын тоо дууссанаар өндөрлөнө.

СУРГУУЛИЙН ХАЯГ:

Хаяг:   Баянгол дүүрэг, 4-р хороо, Нарны зам-96, ОУЭЗБДС

Утас:   70100081, 70100084, 99086908

Факс:   +976-70100083

Веб сайт:  www.iieb.mn

И-мэйл:   ouezbds_mn@yahoo.com

 

 

Элсэлтийн журам

ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН ДЭЭД СУРГУУЛЬД 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН Э..

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

№ Хөтөлбөрийн нэр Мэргэжлийн чиглэл Суралцах хугацаа /жил/ Сургалтын хэлбэр Ерөнхий ш..