Олон улс судлалын дээд сургууль

Сургуулийн зорилго:

Монгол улсын дээд боловсролын байгууллагын стандарт шаардлагыг хангасан сургалт-эрдэм шинжилгээний төв байж, олон улс, үндэстэн хоорондын харилцааны болон гадаад хэлний өндөр мэдлэгтэй даяаршлын эрин үеийн нөхцөлд чөлөөтэй хөрвөн ажиллах чадвартай шинэ зууны мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Сургуулийн тухай:

Тус сургууль нь 1996 онд Олон улс судлал, гадаад харилцааны чиглэлээр байгуулагдсан. Нийслэл хотын төвд төрийн ордны хойно их, дээд сургуулиуд, соёл шинжлэх ухааны байгууллагууд төвлөрсөн бүсэд байрладаг. Анги танхимууд нь орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон сургалтын зориулалтаар барьж байгуулагдсан хичээлийн 2 корпустай. 

Орчин үеийн зах зээлийн нийгмийн хэрэгцээт түгээмэл мэргэжлээр сургалт явуулж ирсэн 20 жилийн дадлага туршлагатай.

Эх орондоо төдийгүй орос, англи, япон, хятад, герман улсад ном бүтээл туурвиж гадаадын олон оронд танигдсан эрдэмтэн профессор, гавъяат багш нар, дипломат мэргэжлийн өндөр зэрэгтэй багш, Токио Бээжингийн их сургуулийн болон АНУ-ын Бриждпортын их сургуулиас багш эрдэмтэд ажилладаг.

Хэлний хичээлийн лингафоны кабинет, компьютерийн лаборатори, гадаад орон судлалын танхим, дуу бүжгийн заалтай.

2021 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн, БСШУЯ-аар аттестатчилагдсан. Монголын их, дээд сургуулиудын консерциумын гишүүн сургууль юм.

Сургуулийн дэргэд “Философи, социологи, политологийн хүрээлэн”, “Шинэ мянган” сонин, “Аялал жуулчлалын бааз”, “Гадаад хэлний академи” ажилладаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагаанд багш оюутнууд өргөнөөр оролцож, судалгаа эрдэм шинжилгээний ажлын дадлага эзэмшиж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байдаг онцлог давуу талтай. 

Таны ирээдүй Олон Улс Судлалын Дээд Сургуулиас эхэлнэ. Оюутан таны эрдмийн замд сайн сайхныг хүсч энэ сургуульдаа амжилттай суралцаж төгсөхийг ерөөе. Тус сургууль нь Олон улсын харилцааны чиглэлээр байгуулагдсан анхны бие даасан сургууль юм.

1996 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ жил 20 дахь жилдээ оюутан элсүүлж байна. Сургууль нь мэргэжлийн чиглэлээр өндөр боловсрол, нарийн мэдлэгтэй болохын зэрэгцээ хоёроос доошгүй гадаад хэл эзэмшин төгсөх нөхцлөөр хангагдсан. Гадаад хэлийг гадаад багш нараар заалгадаг.
Тус сургуулийн төгсөгчид бакалаврын зэргийн сургалтаа амжилттай дуусгасны дараа үргэлжлүүлэн магистрантург дэвшин суралцах боломжтой.
Жилээс жилд өргөжин хөгжиж байгаа Олон улс судлалын дээд сургуульд суралцаж даяаршлын үеийн хүмүүнлэгийн түгээмэл мэргэжил эзэмшиж, шинэ цагийн боловсролтой хүн болохоор шийдвэр гаргаж байгаа бол та хэзээд баяр баясгалантай, итгэл дүүрэн амьдарч явах болно гэдгийг баттай хэлэх байна.


Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.
Ерөнхий захирал Д.Дашпүрэв
Монгол Улсын Гавъяат багш,
Шинжлэх ухааны доктор, профессор

 Сургалтын орчин:

Сургууль нь нийслэл хотын төвд Засгийн Газрын ордны хойно их, дээд сургуулиудын район болох Их Сургуулийн гудамжинд байрладаг. Сургуулийн зориулалтаар барьсан орчин үеийн тоноглол бүхий 3 давхар хичээлийн  I байр, 6 давхар хичээлийн II байртай. Хэлний хичээлийн компьютер-лингафоны кабинет, “гадаад орон судлалын төв” тохижсон танхимуудтай. Өөрийн хэвлэх тасагтай. Сургуулийн дэргэд “Философи, социологи, политологийн хүрээлэн”, “Шинэ мянган сонин” ажилладаг. Сургууль нь Олон Улсын Харилцаа, Гадаад орнуудын хэл, соёл, нийгэм, эдийн засгийг судалдаг тул гадаад хэлийг тухайн орны мэргэжлийн багш нар заадаг бөгөөд Англи, япон  хэлийг АНУ, Япон улсаас уригдаж ирсэн доктор, профессор багш  нар зааж сургадаг.

Оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор жил бүр спортын тэмцээн, урлагийн үзлэг, англи, япон хэлний олимпиад зохиохын зэрэгцээ НҮБ-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар болон Олон Улсын бусад байгууллага, их дээд сургуулиудаас ирүүлсэн санал хүсэлийн дагуу улсын чанартай тэмцээн, дэвжээ, олимпиад, симпиозумд тогтмол оролцдог.

Тус сургуулийн номын фонд нь 10000 хол давсан нэгж бүхий ном, сурах бичиг, мэргэжлийн сэтгүүлүүдтэй бөгөөд тасралтгүй өргөжин баяжиж байдаг. Сургуулийн номын санд байгаа англи, орос, монгол, герман, япон, хятад, франц хэл дээрх ном сурах бичиг, сэтгүүлүүдийг чөлөөтэй ашиглах боломжтой.

Түүнчлэн хичээл, семинар, лекц, ялангуяа гадаад хэлний хичээлд өргөн ашиглагддаг хуурцаг, CD, DVD зэрэг материалууд хэдэн арваараа номын сангийн тусгай фондод байна. Сургуулийн номын сан нь англи, орос хэл дээр хэвлэгдсэн дэлхийн сонгодог ба өргөн ихээр алдаршиж түгсэн уран зохиолын баялаг санхөмрөгтэй юм.

 
 

 Сургалтын хөтөлбөр

Эрх зүй

Ур чадвар: Эрх зүйн актыг тайлбарлах, хэрэглэх, хуульд нийцүүлэн аливаа шийдвэр гарга..

Эдийн засаг

Ур чадвар : Олон улсын эдийн засаг, бизнесийн харилцааны эрх зүйн орчинг үнэлж дүгнэх..

Олон улсын харилцаа

Ур чадвар: Бизнес, хамтарсан үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг янз бүрийн салб..

Бизнесийн удирдлага

Ур чадвар: бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжилтэн. Гадаад худалдааны албанд менеж..

Худалдаа

Ур чадвар: Гадаад худалдааны албанд менежер, эксперт мэргэжилтэн Улс, олон нийт, хуви..

Сэтгүүл зүй

Ур чадвар: Сэтгүүлч мэргэжлээр орон нутгийн болон улсын чанартай, хэвлэл мэдээллийн а..

Аялал жуулчлалын менежмент

Ур чадвар:   сайн хэлмэрч, сайн хөтөч, музей ба үзвэр үйлчилгээний талаар чадвар..

Олон улс судлал

Ур чадвар: Бизнес, хамтарсан үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг янз бүрийн салб..

Улс төр судлал

Ур чадвар: Олон улсын улс төрийн харилцааны үндэс болсон гэрээ, хэлэлцээрийн улс төри..

Сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа:

АНУ-ын Бриджпортын Их Сургууль, Баруун Вашингтоны Улсын Их Сургууль, Энэтхэгийн Дж.Неругийн Улсын Их Сургуулиудтай нягт хамтын ажиллагаатай бөгөөд тэдгээр сургуулиудын сурах бичиг, гарын авлагуудыг оюутнууддаа англи хэл дээр ашиглаж сургах талаар системтэй ажил зохиож байна.

Цаашид 2-р анги төгссөн сайн сурлагатай хүүхдүүдээс сонгон шалгаруулж, дээрхи сургуулиудад үргэлжлүүлэн суралцуулах талаар тодорхой ажил зохиож байна.

Суурь боловсролыг 1 ба 2-р ангийн эхний хагаст олгоно. Мэргэжлийн боловсрол олгох хичээлүүдийг 2, 3, 4-р ангиудад үзнэ. Тус сургуулийн сургалтын агуулга нь орчин үеийн түвшинд зохиогдсон бөгөөд эхний 2 жилд мэргэжлийн бүх ангиудад англи хэлийг суурь хэл болгон сурч, 3-р ангиас суралцагчдын хүсэлтээр англи, герман, япон, хятад, солонгос, орос хэлний аль нэгийг сонгон суралцаж, төгсөхдөө хоёроос доошгүй гадаад хэл эзэмшсэн байх нөхцлөөр хангадаг.

Сургуулийн оюутнууд нь "Шинэ мянган" сониныг эрхлэн гаргах бөгөөд хэвлэн нийтлэх ажилд тогмол оролцож байдаг. Тус сургуулийн ивээн тэтгэлгээр зохиож байгаа "Философи, Социологи, Политологийн Хүрээлэн "-ийн эрдэм шинжилгээний семинар, конференц, симпозиумуудад оролцон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дадлага олж авдаг. Төгсөх ангийн оюутнууд нь ГХЯ, ХЗДХЯ, УИХ-ын Тамгын Газар, Үндсэн Хуулийн цэц, НЗДТГ болон Улаанбаатар хот дахь олон улсын байгууллагууд дээр мэргэжлийнхээ дагуу дадлагын ажил хийдэг.

ОЮУТАНД ҮЗҮҮЛДЭГ ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ

Сургуулиас жил бүр тогтмол зохиодог сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд:

  • Жил  бүр дараагийн  жилийн сургалтын төлбөрөөс  50-150 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг
  • Үүсгэн  байгуулагчийн  дэмжлэгээр  сурлагын өндөр амжилт гаргасан 3-5 оюутанд  сургалтын төлбөрийн хөнгөлөлт  олгоно.
  • Шинээр элсэгчдийн бүртгүүлсэн хугацаанаас хамааран  сургалтын төлбөрийг 100-150 мянган төгрөг хүртэл хөнгөлнө.
  • Жил бүр 5, 6 дугаар саруудад ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс нь тодорхой хувиар  хөнгөлөлт үзүүлдэг.
  • Үүсгэн байгуулагчийн  дэмжлэгээр жил бүр сурлагын өндөр амжилт гаргасан  оюутнуудад сургалтын төлбөрийн  хөнгөлөлт үзүүлнэ. /Журмын дагуу/ Хөнгөлөлтийн хэмжээг тухайн жилд нь зарлана.
  • Шинээр элсэгчдийн сургалтын төлбөрийг мэргэжлийн ангиас нь хамаарч 200 хүртэлх мянган төгрөгөөр хөнгөлдөг.
  • Оюутан 4 улирал дараалан  А үнэлгээтэй суралцаж, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцсон  тохиолдолд тухайн улиралд төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Оюутны холбоо оюутны зөвлөлийн идэвхтэн, сургуулиас зохиогдсон олон нийтийн идэвхтэй  оролцсон оюутнуудад ажлын үр дүнг харгалзан дараа улирлын сургалтын төлбөрийг 20 хүртэлх хувь хөнгөлдөг.
  • Төрөөс үзүүлдэг хөнгөлөлтүүд буюу Сургалтын төрийн сангийн   буцалтгүй тусламж, зээлэнд бүрэн хамрагддаг. Үүнд:

Үндэсний тэтгэлэг

  • Бүтэн өнчин суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцна
  • Хөдөө орон нутгаас /500 км-ээс хол  газраас/ ирж суралцагчдын өвлийн амралтын замын зардал
  • Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын  зээл хөтөлбөрт хамрагдана.   

Мөн гадаадын болон дотоодын улс, олон нийтийн  байгууллага, сангуудаас олгогдох тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнд:

  • МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит  тэтгэлэг
  • МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • Оюу толгой компаний тэтгэлэг
  • Азийн сангийн тэтгэлэг
  • Зориг сангийн тэтгэлэг
  • ХААН банкны нэрэмжит тэтгэлэг
  • Голомт банкны тэтгэлэг
  • Сүхбаатар дүүргийн шилдэг оюутан
  • Хас банкны  тэтгэлэг  зэрэг болно.

1.      Элсэгчдийг бүртгэх

 Элсэлтийн бүртгэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ноос эхлэн  дараах хэлбэрээр  явуулна.

  •  http:ousds.mn хаягаар цахим хэлбэрээр бүртгүүлнэ.
  • ОУСДС дээр өөрийн байранд  бүртгэнэ.

 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг  бүрдүүлнэ. Үүнд:

  • Ерөнхий шалгалтын батламж
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Цээж зураг 4%
  • Бүртгэлийн хураамж

Сургуулийн хаяг:

Тус сургуулийн мэргэжилтэй холбоотой болон Олон улс судлалын хүрээний орчин үеийн чухал асуудлуудаар таны асуултанд хариулахад хэзээд бэлхэн байна.
Олон Улс Судлалын Дээд Сургууль Нийслэлийн хотын төвд,Засгийн газрын ордны хойно,
Их сургуулийн гудамж - 4а
Утас:+976 11 329860
+976 11 328681
+976 99111975
И-мэйл: ousds_mn@yahoo.com 
Факс: +976 11 329450

Оюутан элсүүлэх журам

ОУСДС-ийн Удирдах зөвлөлийн 2016  оны 3 дугаар сарын  3-ны өдрийн хурлын ши..

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

№ МЭРГЭЖИЛ ХӨТӨЛБӨРҮҮД ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ /Аль нэгээр гь 400-с дээш оноо авсан..