Батлан хамгаалахын их сургууль

 
Түүхэн замнал
 
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавъяаны улаан тугийн одонт Батлан хамгаалахын их сургууль нь анх 1921 онд  жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байуулагдсан Монгол Улсын мэргжлийн боловсролын  ууган сургуулиудын нэг билээ.
Тус сургуулийн анхны захирлаар Зөвлөлтийн мэргэжилтэн П.М.Толпыгин, монгол захирлаар нь Л.Дарьзав  нар ажиллаж байв.
Батлан хамгаалахын их сургууль нь:
  • 1921-1923 онд Ардын цэргийн даргын сургууль
  • 1923-1932 онд Бүх цэргийн ерөнхий сургууль
  • 1932-1966 онд Цэргийн ерөнхий сургууль
  • 1966-1991 онд Цэргийн ерөнхий болон Нэгдсэн дээд сургууль
  • 1990-1999 онд Цэргийн их сургууль
  • 1999 оноос Батлан хамгаалахын их сургууль болон өргөжин зохион байгуулагдаж,  үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Түүхийн он жилүүдийн хугацаанд эх орноо батлан хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалтанд  20.000 орчим боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас БНМАУ-ын баатар, УИХ-ын гишүүд, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн, олон арван алдар цолтон, гавъяатнуудаараа бид бүхэн бахархаж явдаг юм.
Тус сургуулийн түүхэн гавъяа, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг  нь үнэлж:
  • БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн 1932 оны 4 дүгээр тогтоолоор Улс орноо батлан хамгаалах, гадаад, дотоодын түрэмгийлэл, эсэргүү хөдөлгөөнийг дарах, цэрэг даргыг байлдааны техник зэвсэглэлд сурган боловсруулахад онцгой гавъяа байгуулсны учир Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор,
  • БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Ардын хувьсгалын анхны удирдагч жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон,
  • БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1971 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 204 дугаар зарлигаар Улс орноо батлан хамгаалах, цэргийн мэргэжлийн олон мянган офицерын боловсон хүчнийг бэлтгэж өгснийг тэмдэглэн сайшааж Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан.  

“Кампус – их сургуулийн хотхон”
ерөнхий төлөвлөгөө 

 Сургуулийн эрхэм зорилго

  • Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэл байдал, батлан хамгаалах болон цэрэг, иргэний боловсрол, сургалт, судалгааг хөгжүүлэх
  • Дээд боловсролын шинжлэх ухаан, инновацийн орон зайд тогтвортой өрсөлдөх чадварыг бий болгох.

Сургуулийн үндсэн үүрэг

  • Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал батлан аюулгүй хамгаалах бодлого, төрөөс боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого зорилтод нийцүүлэн иргэний нийгэм, батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хүний нөөцийг бэлтгэх
  • Суурь болон хавсрага судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх

Сургалтын хөтөлбөр 
 

ЦЭРГИЙН КОМАНДЫН СУРГУУЛЬ

• Бакалаврын боловсрол олгох, мэргэшүүлэх, удирдлагын сургалт, эрдэм шинжилгээ, ..

ЦЭРГИЙН ХӨГЖМИЙН СУРГУУЛЬ

Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогын хүрээнд орчин цагийн соёл урлагийн хөгжлийн ..

АХЛАГЧИЙН СУРГУУЛЬ

• Мэргэжлийн боловсрол олгох, мэргэшүүлэх, удирдлагын сургалт, эрдэм шинжилгээ, ..

ЦЭРГИЙН ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

Үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, мэргэжлийн ө..

Батлан хамгаалах салбарын цэргийн болон цэрэг-техникийн
гадаад хамтын ажиллагаа, харилцаа
 
  • АНУ, БНСУ, БНХАУ-д 50 сонсогч, оюутан айлчилж, туршлага судалсан.
  • ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, ХБНГУ, Турк улсын цэргийн сургуулиудад БХИС-иас 41 оюутан шилжин суралцсан.
  • АНУ, БНСУ-ын цэргийн академийн 4 сонсогч БХИС-д айлчилсан.
  • Гадаадын цэргийн өндөр хэмжээний болон атташегийн түвшний 7 орны 35 төлөөлөгч хүрэлцэн ирсэн.
  • Сургуульд БНХАУ, БНСУ, ОХУ, Франц, Туркын 7 багш ажиллаж байна.
 

Элсэгчээр бүртгэх

Элсэлтийн бүртгэлийг орон нутагт Монголын их, дээд сургуулиудийн консорциумын шугамаар тусгай журам, хуваариар, Улаанбаатар хотод цахим хэлбэрээр http://dum.gov.mn/elselt хаягаар явуулна.

  • Улаанбаатар хотод элсэлтийн цахим бүртгэл 2016 оны 5 дугаар сарын 05ы өдрийн 08.00 цагт эхэлж, 7 дугаар сарын 03-ны өдрийн 15.00 цагт дуусна.
  • Бүртгүүлэгч системд ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэх хүсэлтээ гаргана.
  • Системд амжилттай нэвтэрсэн үед системээс бүртгүүлэгчийн хувийн болон ЭЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба хүндрэлтэй асуудал үүссэн тохиолдолд Элсэлтийн комисс болон Боловсролын үнэлгээний төвд хандаж шийдвэрлүүлнэ.
  • Хувийн мэдээллийг баталгаажуулсны дараа сонирхсон хөтөлбөрийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. /Хавсралт №4/
  • Бүртгүүлэгч нь БХИС-ийн элсэлтийн бүх хөтөлбөрт бүртгүүлэн өрсөлдөж болно.
1. Улаанбаатар хотоос бакалаврын хөтөлбөрт тэнцсэн элсэгчдэд 7 дугаар сарын 04-05-ны өдрийн, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсэгчдэд 7 дугаар сарын 08-ны өдрийн 08.00-17.00 цагт БХИС-д суралцах эрхийн бичиг олгоно.
2. Заасан хугацаанд ирж, суралцах эрхийн бичгээ аваагүй бүртгүүлэгчийг суралцахаас татгалзсанд тооцон, онооны дарааллаар дараагийн элсэгчид сонголтыг шилжүүлнэ.
3. Бүртгэлийн хураамж 10 000 төгрөг байх ба бүртгүүлэгч нь эрхийн бичиг авахдаа дараах материалыг бүрдүүлсэн байна.
  • Иргэний үнэмлэх /ахлагчийн үнэмлэх/
  • ЭЕШ-ын батламж
  • Боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  • Сурагчийн хувийн хэрэг
  • БХЯ, ЗХЖШ-ын зөвшөөрөл, анги байгууллагын тодорхойлолт /зөвхөн ахлагч нарт хамаарна/
  • 3х4 хэмжээний цээж зураг 4 хувь
  • Төгссөн сургуулийн тодорхойлолт
  • Системээс илгээсэн бүртгэлийн хуудас зэрэг материалуудыг битүүмжлэл сайтай хавтсанд хийж бүрдүүлэн байна.
4. Хэрэв хөтөлбөрт бүртгүүлэх элсэгчид нь хяналтын тоондоо хүрээгүй бол нөхөн элсэлтийг явуулна.
5. Элсэгч нь “БХИС-ийн дүрэм”-д заасан суралцагчдад тавигдах шаардлагын дагуу Аюулгүй байдлын сургуулийн захирал, Эрдэм шинжилгээ, сургалтын албатай “Суралцах гэрээ” байгуулна.
 
Сургуулийн хаяг
 
Улаанбаатар,Баянзүрх дүүрэг, БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
  • Боловсрол, сургалтын хэлтэс: 453164, info @dum.gov.mn
  • Аюулгүй байдлын сургууль: 454132, mes@dum.gov.mn
  • Цэргийн хөгжмийн сургууль: 480168moc@dum.gov.mn
  • Ахлагчийн сургууль: 450416nco@dum.gov.mn
  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Улаанхуаран/www.dum.gov.mn/
 

Элсэлтийн журам

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ   Нэг. Ерөнхий зүй..