Засагт хан дээд сургууль

Засагт хандээд сургуулийн  эрхэм зорилго

Суралцагчдад сонгосон мэргэжлээрээ бие даан ажиллаж, амьдрах чадвартай, судалгаа шинжилгээний ажил хийх зохих бэлтгэлтэй мэргэжилтэн болж төлөвшихөд шаардагдах онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, харилцааны соёл эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтын үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Товч танилцуулга

          2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, аттестатчилагдсан “Засагт хан” дээд сургууль нь эдийн засгийн ухааны доктор профессор Я.Юндэн, Эдийн засгийн ухааны доктор профессор С.Алтангэрэл, Математикийн ухааны доктор профессор М.Баасанжав нарын санаачилгаар 1999 онд Монгол Улсын Гэгээрлийн Сайдын 97-р тушаалаар байгуулагдсан юм.

2016-2017 оны хичээлийн жилд “Засагт хан” дээд сургууль нь 18 дахь удаагын элсэлтээ авч сургалтын үйлчилгээг оюутнууддаа өндөр түвшинд үзүүлж байна. Тус сургууль нь 700 гаруй оюутантай бөгөөд 9 мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг. 2008 оноос эхлэн 16 аймагт бакалавр магистрын эчнээ сургалт зохион байгуулж ирлээ. Үүний үр дүнд хувийн их дээд сургуулиуддаа тэргүүлжгч байр суурийг эзэлж сургалтын үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд суралцагчиддаа хүргэж байна. Энэ хугацаанд 3000 гаруй бакалаврын дээд болосролтой, магистрын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэж төв орон нутагт илгээсэн байна.

      “Засагт хан” дээд сургууль, Улаанбаатар хотын төвд байрладаг тул суралцагсад зорчин ирэхэд сэтгэл хангалуун байх нөхцлийг бүрдүүлсэн, мэргэжилдээ эзэн болоход нь оюутанд өндөр шаардлага тавьж ажилладаг тул олон түмнээс оюутанд ээлтэй сайн сургууль алдрыг хүртсэн  Монгол улсын нэр хүндтэй их дээд сургуулиудын нэг юм.

Сургуулийн түүхэн замналын хураангуй:

  • 1999 онд  “Засагт хан” дээд сургууль нь  Монгол улсын Гэгээрлийн Сайдын  97-р тушаалаар байгуулагдса
  • 2001 онд Хувийн их дээд сургуулиудын консерциумын гишүүн сургууль
  • 2002 онд Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр сургалт явуулахаар Засгийн газраас зарласан тендерт шалгарсан 5 сургуулийн нэг болж чадсан 
  • 2003 онд сургуулийн захирал Их Дээд сургуулиудын дундаас оны шилдэг захирал өргөмжлөл хүртсэн
  • Тус сургуулийн магистр Авирмэд Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртэв
  • Тус сургуулийн магистр Лхагвасүрэн Монгол Улсын Гавьяат багш цол хүртэв
  • 2004 онд Боловсролын Магадлан итгэмжлэлд анх удаа орж, Магадлан Итгэмжлэлийн  Үндэсний Зөвлөлийн “Батламж “авсан
  • 2004 онд “Засагт хан” дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг  гүнзгийрүүлж магистрант, бакалаврын эчнээ сургалтыг анх удаа нээж сургалтын үйл ажиллагаа эхэлсэн
  • 2005 онд Хичээлийн байрын өргөтгөл хийгдэж  тав тухтай орчин бүрдүүлэж, 4 давхар орчин үеийн хичээлийн байртай болсон
  • 2007 онд Улсын их, дээд сургуулиудын нэгдсэн консерциумд элсэн орсон
  • 2008 оноос 16 гаруй аймагт бакалавр магистрын сургалтын үйл ажиллагаа  амжилттай хэрэгжиж олон зуун сэхээтэн эзэмшсэн мэргэжлээрээ өөрийн орон нутагтаа үр бүтээлтэй хөдөлмөрлөж  байна
  • 2008 онд Өндөр хурдны интернет, дотоод цахим сүлжээнд холбогдсон
  • 2009 онд Боловсролын Магадлан итгэмжилэлд 2 дахь удаагаа   Магадлан итгэмжилэлийн үндэсний зөвлөлийн “Батламж” авсан
  • 2011 онд  Нийслэлийн их дээд сургуулиудаас шалгарч “Оюутанд ээлтэй сургууль” цол хүртсэн
  • 2012 онд Боловсрол Шинжлэх Ухааны яамны аттестатчилалд шалгагдаж  2019 он хүртэл сургалтын үйл ажиллагаа явуулах эрхийг төрөөс хүлээн зөвшөөрсөн
  • 2012 онд Баянзүрх дүүргийн Тэргүүний “Татвар төлөгч” байгууллага болсон
  • 2012 онд Тус сургуулийн хамт олон, олон улсын Магадлан Итгэмжилэлийн (АСВSP) хуралд оролцож Америкийн Олон Улсын магадлан итгэмжилэгдсэн байгууллагын гишүүн сургууль болсон нь Монголдоо анхдагчдын нэг юм.
  • 2013 онд зохион байгуулагдсан Их дээд сургуулиудын үзэсгэлэн яармагаас “Шилдэг сургууль” батламж авсан.
  • 2013 онд Нийгэмл стандарт хэвшүүлэх сангийн “Топ стандарт” цом өргөмжлөлөөр шагнагдав
  • 2014 онд удирдлагын дотоод сүлжээнд бүрэн хамрагдаж улсын их дээд сургуулиудтай өрсөлдөхүйц сургалтын стандартыг хэвшүүлэв.
  • 2014 он сургуулийн 15 жилийн ой болж олон багш ажилчид төрийн шагнал хүртэв.
  • 2015 Мэргэжлийн сургалт явуулдаг бүх стандарт хөтөлбөрөө БСШУЯ ны сайдын тоот тушаалын дагуу шинэчлэн сургалтад нэвтрүүлэв.
  • 2015 онд Монголын боловсролын салбарын топ 10 аж ахуй нэгжийн нэг болов
  • 2015 онд 10 багш гадаад улсад мэргэжил дээшлүүлэн 4 багш дэд профессор цол хүртэн багшлан боловсон хүчний хувьд тэргүүлэх стандарт тогтоов.
  • 2016 өндөр хурдны интернэтийн wife дотоод сүлжээг шинэчлэн оюутны хөгжлийн төвийг бий болгов

 

Сургалтын орчин

Өнгөрсөн хугацаанд манай сургууль материаллаг бааз, багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамжаа эрс сайжруулсаны үр дүнд дээд боловсролын сургалтын байгууллагад тавигддаг нийтлэг шаардлагуудыг бүрэн хангаж тэргүүлэх зэрэгтэй байна.. Үүний үр дүнд манай сургууль 2004 онд эхний удаагаа, 2009 онд хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэний дээр 2012 онд аттестачлагдсан болно.

  • “Засагт хан” дээд сургуулийн хичээлийн байр нь 900 оюутанд сургалтын үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай өндөр хурдны утасгүй интернэтэд бүрэн холбогдсон орчин үеийн тохилог анги танхимуудтай гадна дотор тохижилт сайтай билээ.
  • “Засагт хан” дээд сургууль 20000 гаруй нэгж бичмэл ном, сурах бичиг, мөн 19000 гаруй  цахим ном бүхий 100 хүний суудалтай 2 номын сантай.
  • Өндөр хүчин чадалтай 80 ш компьютертой 2 интернэт танхимтай мөн оюутны бие даан суралцах төв, амт чанартай хоолоор үйлчилдэг цайны газартай учир суралцаж буй оюутнууд маань сэтгэл хангалуун байдаг.

Сургалтын хөтөлбөр

Нягтлан бодох бүртгэл

Хөтөлбөрийн  тодорхойлолт Мэргэжлийн чиглэлийн зориулалт: нягтлан бодох бүртгэли..

Бизнесийн удирдлага

Хөтөлбөрийн тодорхойлолт Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын агуулга, түүний үнэлгээ,..

Санхүү банк

Хөтөлбөрийн  тодорхойлолт Энэхүү хөтөлбөр нь “Боловсролын тухай хууль&rdqu..

Маркетинг

Хөтөлбөрийн тодорхойлолт Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын агуулга, түүний үнэлгээ,..

Нийтийн удирдлага

Хөтөлбөрийн тодорхойлолт “Нийтийн удирдлага” мэргэжлээр бакалаврын зэрэг ..

График дизайн

  Хөтөлбөрийн тодорхойлолт Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын агуулга, түүний ү..

Багш бага ангийн боловсрол

    Хөтөлбөрийн тодорхойлолт “Багш, бага ангийн боловсрол” мэрг..

Багш сургуулийн өмнөх насны боловсрол

  Хөтөлбөрийн тодорхойлолт “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” ..

Нийгмийн ажилтан

Хөтөлбөрийн тодорхойлолт Нийгмийн ажил бакалаврын зэргийн боловсролын агуулга нь төгс..

“Засагт хан” дээд сургууль нь иргэдэд диплом, бакалавр болон магистрын зэрэгтэй мэргэжилтэн болоход нь үйлчлэхийн зэрэгцээ элсэлтийн өмнөх, төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх, бүх нийтийн боловсрол соёлын түвшинг дээшлүүлэх зэрэг сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдийн засаг, санхүү, төрийн захиргааны удирдлагын мэргэжилээр суурь ба хавсарга судалгаа хийх, улс, олон улсын хэмжээний төсөл хэрэгжүүлэх, байгууллага, иргэдийн захиалгаар судалгааны гэрээт ажил гүйцэтгэх чиглэлээр гадаад улс орнуудын ижил төст үйл ажиллагаа бүхий байгууллага хувь хүмүүстэй хамтран ажилладаг.

Тус сургууль нь олон улсын боловсрол шинжлэх ухааны байгууллага болон гадаадын их дээд сургуулиудтай багш оюутан солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа ба ингэснээр ЗХДС-ийн багш, ажиллагсад болон суралцагч оюутнууд дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших томоохон боломж нээгдэх болов.

Мөн улс орон бүс нутагт гадаад харилцаагаа хөгжүүлэхийн тулд өөрийн сургуулийн төлөөлөгчийг байрлуулах үйл ажиллагааг 2014 оноос эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар БНХАУ, ОХУ, АНУ, ХБНГУ, ХБНЧУ, БНСУ, Япон, Англи, Тайван, Малайзын шилдэг их дээд сургуулиудтай оюутан солилцоо болоод эрдэм шинжилгээ, судалгааны томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж байна.

Тус сургуулийг зорин суралцахыг хүссэн хүмүүсийн дунд экстернет, алсын зайн сургалтын хэлбэрийг 2014 оноос эхлэн зохион байгуулж байна.  

Засагт хан дээд сургуулийн оюутан дараах тэтгэлэг, хөнгөлөлтүүдэд хамрагдах боломжтой.

Сургалтын төлбөрийн дотоод тэтгэлэг, хөнгөлөлтүүд

Элсэн ороход нь:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтанд 600-аас дээш оноо авсан оюутанд эхний жилийн сургалтын төлбөрийг 25% хүртэл хөнгөлнө.
  • Нэг айлын 2 хүүхэд элсэн орвол оюутан тус бүрийг эхний жилийн сургалтын төлбөрөөс 5% хөнгөлнө
  • Нэг ангиас 5 сурагч элсэн суралцсан тохиолдолд оюутан тус бүрээс эхний жилийн сургалтын төлбөрийн 5% ийг хөнгөлнө.

Суралцах хугацаанд нь:

  • Зохих болзолыг хангасан нөхцөлд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын их дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт зуучлан хамруулна.
  • 3 улирал дараалан A, B үнэлгээтэй суралцаад их дээд сургууль хоорондын эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцвол сургалтын төлбөрийг нь 100% хүртэл хөнгөлнө
  • Сурлага, урлаг, спорт, нийгэм манлайллын салбарт амжилт гаргасан 25 хүртэлх оюутанд жилд 1 удаа сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно
  • Сурлагын өндөр амжилт гаргасан оюутанд дотоодын болон олон улсын байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бололцоо олгоно

Сургалтын төлбөрийн гадаад тэтгэлэг, хөнгөлөлтүүд

  • Төрийн сангийн буцалгүй тусламж, хөнгөлөлттөй зээл
  • Үндэсний тэтгэлэг /сар бүр 70200 төгрөг/
  • Урамшууллын тэтгэлэг
  • Иргэний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх
  • Ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

ЗАСАГТ ХАН ДЭЭД СУРГУУЛЬД 2016-2017
 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРМААС

 НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1    Монгол Улсын БСШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан журам болон энэхүү журмыг баримтлан, Засагт хан дээд сургууль оюутан элсүүлнэ.
1.2    ЗХДС-ийн бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.

1.3    Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх ажлыг ЗХДС-ийн элсэлтийн төв комисс зохион байгуулна.
1.4    Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг www.zasagtkhan.edu.mn цахим хуудасны “Элсэлт 2016” буланд байрлуулна.
1.5    Бүх шатны сургууль, боловсролын байгууллага, иргэдийн эрэлт, хэрэгцээ, захиалга, багшлах боловсон хүчний нөөц, сургалтын орчин нөхцөлд нийцүүлэн, Боловсрол Соёл, Шинжлэх ухааны яамнаас тогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

Элсэгчдийн бүртгэл, бүрдүүлэх материал, хугацаа

Бакалаврын өдрийн ангийн элсэлтийн журмаас

Улаанбаатар хотоос элсэгчдийг “Засагт хан” дээд сургууль дээр 2016 оны 07 сарын 01 ны өдрийн 10:00 цагаас оройн 18:00 хүртэл бүртгэнэ. Элсэгчид бүртгүүлэхдээ дор дурьдсан бичиг баримтуудыг эх хувиар авч ирнэ.

Үүнд:

  • Элсэн суралцахыг хүссэн хувийн өргөдөл
  • Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн тухай батламж
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт
  • 3x4 хэмжээтэй цээж зураг 6 хувь

Магистр, Бакалаврын эчнээ ангийн элсэлт

Хөдөө орон нутгаас бакалаврын өдөр, эчнээ болон магистрын ангид элсэн суралцах хүсэлтэй иргэд 99090171, 99185141,88100656, 99795026, 99063863 дугааруудаас мөн zasagtkhan.edu.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу!

Сургуулийн хаяг

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Сансарын тунелийн баруун талд Засагт хан дээд сургууль

Утас: 99090171, 88100656, 99795026

И-мэйл: zasagtkhan1999@gmail.com

Веб сайт: www.zasagtkhan.edu.mn

Шуудангийн хайрцаг: Улаанбаатар 49, ш/х 510