Шинжлэх ухаан технологийн их сургууль

ШУТИС-ийн алсын хараа : Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн гол тулгуур, нээлттэй, судалгааны их сургууль болно.

Үнэт зүйлс

Чанартай боловсрол

Насан туршдаа өөрийгөө хөгжүүлэгч суралцахуйн зөв зан төлөв бүхий мэргэжилтэн судлаачдыг бэлтгэнэ.

Бүтээлч мэдлэг

Мэдлэг, баялагийг бүтээгч орчин бүхий хөгжлийн түүчээ төв болно.

Манлайлагч иргэн

Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулах иргэнийг төлөвшүүлнэ.

ШУТИС-ийн эрхэм зорилго: Мэргэжлийн өндөр мэдлэг, дадал, чадавхитай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх; нийгмийн түншлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг бизнес, инновацийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд оршино.

ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

  • 1959 Монгол Улсын Их Сургуулийн дэргэд барилгын инженер, инженер эдийн засагч мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэнээр манай сургуулийн үндэс суурь тавигдсан.
  • 196Улс орны эдийн засагт инженер техникийн мэргэжилтний хэрэгцээ, шаардлага нэмэгдсэнтэй холбоотой МУИС-ийн дэргэд Политехникийн дээд сургууль байгуулагдан өргөжив.
  • 1982 Полтехникийн дээд сургууль нь МУИС-иас тусдаа бие даасан дээд сургууль болон үйл ажиллагаагаа өргөжүүлэв.
  • 1990 Засгийн газрын 154 тоот шийдвэрээр Монгол Улсын Техникийн Их Сургууль болсон.
  • 1998 Монгол Улсын Дээд Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр анх удаа Их сургуулийн магадлан итгэмжлэлд орсон.
  • 1999 Монгол Улсын Техникийн Их Сургууль өөрийн бүрэлдэхүүн сургуулиудад сургалтын кредит системийг амжилттай нэвтрүүлсэн.
  • 2001 Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) болсон.
  • 2004 Монгол Улсын Дээд Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр 2 дахь удаагаа Их сургуулийн магадлан итгэмжлэлд орсон.
  • 2009 Шинэ номын сангийн цогцолбор ашиглалтанд орж “Шинжлэх ухаан технологийн төв номын сан” нэртэйгээр нээлтээ хийсэн.
  • 2014 Дээд боловсролын байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн төслийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийг ЮНЕСКО-ийн хөтөлбөр, мэргэжлийн чиглэлийн индексийн ангилалд нийцүүлэн боловсруулж, инженер техник, технологийн мэргэжилтэнг бэлтгэж байна.
  • 201Инженерийн дээд боловсролын шинэчлэлийн “CDIO” санаачлагад нэгдэж, ШУТИС нь Зүүн хойд Азийн нийгэмлэгийн гишүүнээр элсэн орлоо.
  • 201Дэлхийн их, дээд сургуулиудын чансааг тогтоох шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж эхлээд байна.  

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд /Улаанбаатар/

№ Сургуулийн нэр Сургуулийн нэр /Товчилсон/ 1 Барилга, архитектурын сургууль БАС 2 Би..

Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль

№ Мэргэжил Ерөнхий шалгалт өгөх хичээл 1-ийн нэр Ерөнхий шалгалт өгөх хичээл 2-ын нэр..

Орхон аймаг дахь технологийн сургууль

№ Мэргэжил Ерөнхий шалгалт өгөх хичээл 1-ийн нэр Ерөнхий шалгалт өгөх хичээл 2-ын нэр..

Сургалтын орчин

ШУТИС-ийн хэмжээнд бүтэц, зохион байгуулалтын томоохон шинэчлэлтийг 2013-2014 онуудад хэрэгжүүлж, 16 бүрэлдэхүүн сургуулийг шинжлэх ухааны салбар, чиглэл, сургалтын хөтөлбөрийн агуулгын ЮНЕСКО-гийн ангиллыг үндэслэн нэгтгэж шинээр Улаанбаатар хотод 8, орон нутагт 1, нийт 9 бүрэлдэхүүн сургууль, 2 институт, Бизнесийн ахисан түвшний сургууль, Коосен технологийн дээд сургууль, Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль болгон зохион байгуулав. ШУТИС-ийн захиргаа удирдлагын түвшинд зохих өөрчлөлтүүдийг хэрэгжүүлсэн ба зарим албад, нэгжийг нэгтгэн, өөрчилж 1 газар, 8 алба, 3 төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

2015 оны байдлаар ШУТИС нь нийт 1902 орон тооны багш, ажилтан, ажилчидтай, үүнээс 1063 нь орон тооны үндсэн профессор, багш байна. Нийт 28345 оюутантайгаас докторын түвшний  1474 (5.2%), магистрын түвшний 4227 (14.9%), бакалаврын  түвшний 22644 (79.9%) оюутан суралцаж байна. Түүнчлэн  МСҮТ, ахлах сургуульд 1091 сурагч суралцаж байна.

ШУТИС-ийн хэмжээнд хичээлийн байр бүхэнд оюутны номын сангууд ажиллаж байгаа бөгөөд үүнээс хамгийн том нь 7000м2 талбайтай, 900 суудал бүхий үйлчилгээний 20 гаруй нэгжээр үйлчилгээ үзүүлдэг 7 давхар барилга Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан юм.

Энэ нь 934м2 талбай бүхий 460 суудалтай дохиолол хамгаалалт бүхий оюутны уншлагын танхим, 80 суудалтай чөлөөт сонголттой оюутны уншлагын танхим, эрдэм шинжилгээ болон тогтмол хэвлэлийн уншлага, е-уншлагын танхим, гадаад хэлний сургалтын танхим, онлайн хурлын танхим, мултьмедиа студи, онлайн тестийн танхим зэрэг u-Class мэдээллийн орчин,

горная книга, русский мир зэрэг оросын төвүүд,  электрон ба цаасан каталог, сурах бичгийн, эрдэм шинжилгээ, судалгааны, гадаад номын төрөлжсөн фондууд, ховор, хуучин ном сэргээн засварлах, олшруулах тоног төхөөрөмж бүхий сэлбэн засах танхим, ном ажилбар, лавлагаа номзүй, сургалт арга зүйн нэгдсэн төв, уулзалтын танхимууд, оюутны бие даалтын танхим,

100 суудал бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 4 хэлний орчуулгын системтэй эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн явуулах хурлын танхим, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын уншлагын танхим, оюутны холбоо, геологи эрдэс баялагын музей, архив бичиг хэрэг, бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын лабораториуд, зэрэг орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлсэн, утасгүй интернетийн (wireless) орчинтой.

Сургалтын хөтөлбөр

ШУТИС нь Монгол улсын дээд боловсролын салбарт манлайлан Сургалтын Кредит Системийг х..

Бүлгийн жагсаалт

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 201 6 -201..

ШУТИС нь ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, АНУ, ХБНГУ зэрэг 21 орны 120 гаруй их дээд сургуультай харилцаа хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг.

UNINET, DAAD, ERASMUS MUNDUS зэрэг гадны хөтөлбөр болон сургуулийн дотоод боломж эх үүсвэрээр сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, үзэсгэлэн, уралдаанд оролцох зорилгоор жилд дундажаар 300-400 профессор, багш нар гадаадад мэргэжил мэдлэгээ дээшлүүлж байна. Жил бүр 20 гаруй багш судлаачид магистрантур, докторантурын сургалтанд хамрагдаж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар БНХАУ-аас 7 багш хятад хэл заах арга зүйн, АНУ-аас 6 багш англи хэл, хэл шинжлэлээр, Япон улсаас 8 багш, судлаач хээрийн судалгаа, шинжилгээний ажлаар, ХБНГУ-аас 5 багш англи хэл, чанарын удирдлага, БНСУ-аас 22 багш мэдээлэл зүй, хоол зүйн чиглэлээр тус тус 6 сараас 1 жилийн хугацаагаар зочин профессор, багш, судлаачаар уригдан сургалт, судалгааны чиглэлээр ажиллаж байна.

IAESTE болон оюутан солилцооны хөтөлбөр, засгийн газрын тэтгэлэг болон сургууль хоорондын гэрээгээр жилд 20-30 гадаад оюутан урт болон богино хугацаагаар суралцаж байна.

ШУТИС-ийн оюутнуудад олгодог гадны байгууллагын нэрэмжит тэтгэлэг
Тэтгэлгийн нэр
Хугацаа
Шаардлага
Хаана хандах
1
Мицубиши корпарацийн нэрэмжит тэтгэлэг /15 оюутан/
Жил бүрийн 9-10 сар /520,000 төг/
  • ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний оюутан байх
  • Бакалаврын оюутны хувьд  2,3,4-р курст суралцдаг байх
  • Сургалтын үнэлгээний голч 3,2-оос дээш байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах  шаардлагатай байх
  • Эрдэм шигжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй амжилттай оролцдог байх
ШУТИС-ГХА
2
Сүмитомо корпарацийн нэрэмжит тэтгэлэг /20 оюутан/
Жил бүрийн 3-4 сар /850,000 төг/
  • ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний оюутан байх
  • Монгол улсын 30-аас доош насны иргэн байх
  • Төрийн сангийн зээл болон өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх
  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/- 3.0 дээш голчтой байх
 
ШУТИС-ГХА
3
ШУТИС-Тоёота сангийн тэтгэлэг /20 оюутан/
Жил бүрийн 11-12 сар /300,000 төг/
  • 4 улирал дараалан амжилттай суралцаж буй бакалавр түвшний оюутан байх
  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, cургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаарлагатай оюутан байх
  • Онцгой авьяастай, техник сэтгэлгээтэй, эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог бол давуу тал болно
ШУТИС-ГХА
4
ПОСКО сангийн тэтгэлэг /10 оюутан/
Жил бүрийн 6-р сар /700 ам.дол/
  • ШУТИС-д амжилттай суралцаж буй баклавар түвшний оюутан байх 
  • Бакалаврын оюутны хувьд  1, 2,3-р курст суралцдаг байх. 4-р курсын оюутнуудын хувьд өмнө нь тус сангийн тэтгэлэгт хамрагдаж байсан тохиолдолд шалгаргуулалтад оролцох эрхтэй.
  • Сургалтын үнэлгээний голч 3,0-оос дээш байх 
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах  шаардлагатай байх
  • Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй амжилттай оролцдог байх
ШУТИС-ГХА
 
ШУТИС-иас оюутнуудад олгодог тэтгэлэг, урамшуулал
Тэтгэлгийн нэр
Хугацаа
Шаардлага
Хаана хандах
1
Ректорын нэрэмжит тэтгэлэг тэтгэлэг /3 оюутан/
Жил бүрийн 9-р сарын 1 /3 хүн 300,000 төг/
  • ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний оюутан байх
  • Сургалтын үнэлгээний голч 3,6-оос дээш байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах  шаардлагатай байх
  • Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй амжилттай оролцдог байх
ШУТИС-ОХҮА
2
Кредитийн урамшуулал
Улирал бүр

ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ, ХУГАЦАА

  • Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан элсэгчид 2016 оны 08 дугаар сарын 15-аас 2016 оны 08 дугаар сарын 26ы өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгүүлэн хичээл сонголт хийнэ.
  • 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эхлэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг
  • Ерөнхий шалгалтын батламж 
  • Шинээр элсэгчийн иргэний үнэмлэх
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  • Боловсролын гэрчилгээ
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Сургалтын төлбөрийн баримт
  • 3х4 хэмжээний зураг 6 ширхэг

Элсэлтийн журам

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 201 6 -201 ..

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

№ Индекс Оюутан элсүүлэх хөтөлбөрийн индекс, нэр № Мэргэжил Ерөнхий шалгалтын хичээл ..

Сургуулийн хаяг

ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Элсэлтийн комиссын хаяг: Харилцах утас : 324319, ..