Сити дээд сургууль

 
СИТИ ДЭЭД СУРГУУЛИЙН ТУХАЙ
 
Манай сургууль анх 1998 онд  байгуулагдсан.  2005, 2010 онд Монгол улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндсэний
Зөвлөлөөр  анхан шатны болон ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн. 2012 онд БСШУЯ- д аттестатчилагдсан.  Эдүгээ СИТИ дээд сургууль дотроо 4 салбар сургуультай. Үүнд:
  • Бизнесийн сургууль
  • Барилга архитектур-Дизайны сургууль
  • Урлагийн сургууль
  • Гоо сайхны сургууль.
Эдгээрт 1000 гаруй оюутан, суралцагсад нийт 20 гаруй мэргэжил /хөтөлбөр/- ээр бакалавр, магистр, докторын төвшинд суралцаж байна. 
Зах зээлийн өрсөлдөөнт өнөө үед бидний нэг давуу тал бол БАЙРЛАЛ... БАЙРЛАЛ... БАЙРЛАЛ...
Сити дээд сургууль Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, Сэлбэ голын баруун эрэгт, сургалт явуулахад нэн тааламжтай орчин нөхцөл бүрдсэн газар оршдог.
Манай материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын чанар жилээс жилд сайжирч байна.  Гадаад харилцааны салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus Mobility Asia хөтөлбөрийн Монгол Улс дахь түнш байгууллагаар сонгогдон амжилттай ажиллаж байна.
Таньд дуулгах таатай мэдээ бол 2016-2017 оны хичээлийн жилээс англи хэлний сургалттай болж, мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр явуулах төсөл юм. Ингэснээр манай оюутнууд гадаадын оюутнуудтай мөр зэрэгцэн суралцах болон гадаад улс оронд оюутан солилцоогоор явах, цаашилбал төгсөөд магистр, докторантурт суралцах нөхцөл боломж бүрдэж байна. Мөн ирэх хичээлийн жилд спорт заал бүхий 4 давхар хичээлийн шинэ байр ашиглалтанд орно. Энэ бүхэн монголын дээд боловсролыг олон улсын төвшинд хүргэх их үйлсэд оруулж буй бидний өчүүхэн хувь нэмэр билээ. 
  • СИТИ дээд сургуулийн Алсын харааДэлхийн боловсролыг Монголд эзэмших боломж олгоно
  • СИТИ дээд сургуулийн Эрхэм зорилго: Хүнлэг, соёлтой, өндөр мэдлэг, чадвар бүхий иргэнийг бэлтгэнэ.
  • СИТИ дээд сургуулийн УриаТаны ирээдүй- бидний бахархал.

текстэн мэдээллээ оруулна уу

Бизнесийн Удирдлагын Сургууль

Барилга архитектур - Дизайны Сургууль

Урлагийн Сургууль

  • Хөгжмийн урлаг /морин хуур/
  • Дуулах урлаг / дуурь, эстрад, уртын дуу/
  • Жүжгийн урлаг

Гоо Сайхны Сургууль

  • Гоо заслын урлаг, технологи
  • Арьс гоо засал
  • Make up артист
  • Үсчин стилист
  • Гоо сайхны бүтээгдэхүүний технологи

 

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

№ Хөтөлбөрийн нэр Мэргэжлийн чиглэл Дурдсан хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ өгсөн байх Бо..

Оюутан элсүүлэх журам

СИТИ ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ СИТИ дээд сургуулийн захирлын 2016 оны 04 д..

Сити дээд сургуульд элсэн суралцагчид нь сурлагын амжилт болон урлаг, спортод үзүүлсэн гарамгай амжилтаараа дараах тэтгэлэг хүртэх боломжтой. Үүнд:

Мөн  сайн суралцаж, олон нийтийн болон сайн дурын ажилд идэвхтэй оролцдог манлайлагч оюутан амьдралын боломж нөхцөл хүндэрсэн тохиолдолд сургуулийн захиргаа,  төрийн болон төрийн бус байгууллагуудын тэтгэмж авах боломжтой.

EMMA тэтгэлэгт хөтөлбөр

     EMMA буюу Erasmus Mundus Mobility with Asia хөтөлбөр нь Европын Холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын комиссын Боловсрол, Соёлын газраас удирдан явуулдаг дээд боловсролын солилцооны хөтөлбөрийн нэг хэсэг юм. Эрасмус Мундус хөтөлбөрийн зорилго нь тэтгэлэгт солилцоо, эрдмийн хамтын ажиллагаагаар дамжуулан дээд боловсролын чанарыг сайжруулахад оршино.  Уг хөтөлбөр 3 үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

  • Хамтарсан хөтөлбөр /Joint programmes/
  • Түншлэл  /Partnerships/
  • Таниулах төсөл /Attractiveness Projects/

EMMA хөтөлбөр нь 2011 онд эхэлсэн бөгөөд Ази болон Европ тивийн түнш улсуудын боловсролын солилцоог санхүүжүүлдэг. 

      EMMA хөтөлбөрийн  Монгол дахь түнш байгууллагаар Сити дээд сургууль сонгогдон 2013 оны намраас хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү 100%- ийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний ээлж буюу 2013-2017 оны хооронд хэрэгжих төслийн ерөнхий зохицуулагчаар Франц улсын Nice-Sophia Antipolis их сургууль ажиллаж байна.  Сургалтын төлбөр, амжиргааны зардал зэрэг тухайн улсад байх хугацааны бүх зардлыг санхүүжүүлсэн уг хөтөлбөрт хамрагдсан оюутан, магистрант, докторант, багш нар Итали, Франц, ХБНГУ, Португали, Польш зэрэг Европын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, өөрийн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлсэнд бид туйлаас баяртай байна. Манай сургууль энэхүү хөтөлбөрийн Монгол улс дахь түнш байгууллагын үүргээ нэр төртэй биелүүлж ирэв. 

   Одоо  2017 оноос дараагийн  "Эрасмус мундус+" буюу Түншлэл /Partnerships/ хөтөлбөр хэрэгжих гэж байна. Энэхүү хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчаар БНСВУ- ын Da Nang их сургууль ажиллана. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэх болно.

 

Элсэлтийн бүртгэл
5.1. Улаанбаатар хотод элсэгчдийг 2016 оны 06 сарын 15- аас эхлэн өөрийн байранд бүртгэнэ.
5.2. Бүрдүүлэх материал:
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 3х4 хэмжээний цээж зураг 2%
  • Хөнгөлттэй нөхцлөөр элсэх бол холбогдох материал
  • Бүртгэлийн хураамж 6000 төгрөг
5.3. Зохих шаардлагыг ханган албан ёсоор элсэн орсон оюутан 2016 оны оны 8 дугаар сарын 25- аас 27- ны хооронд сургууль дээр ирж бүртгүүлнэ.

Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу! 
 
 Салбар сургууль
  Салбар сургуулийн
захирал
 Холбоо барих
утас
 И-майл хаяг
 Бизнесийн сургууль
 Ч.Дэлгэрцэцэг  
 89088822
 ch.delgertsetseg@citi.edu.mn 
 Барилга архитектур - Дизайны сургууль
 Б.Энх-Оч  
 89088844 
 b.enkh-och@citi.edu.mn
 Урлагийн сургууль 
 Ц.Буян-Орших
 89088866
 ts.buyan-orshikh@citi.edu.mn
 Гоо сайхны сургууль
 О.Номуундарь
 89088877
 o.nomuundari@citi.edu.mn

Холбоо барих утас: 99177484
E-mail: info@citi.edu.mn; foreigndep@citi.edu.mn  т.anujin@citi.edu.mn,