Газарчин дээд сургууль

ГАЗАРЧИН ДЭЭД СУРГУУЛИЙН ТАЛААР

  • Үүсгэн байгуулагдсан он 1995 он
  • Магадлан итгэмжлэгдсэн тоо 2
  • Сургалт явуулж буй мэргэжлүүд 32
  • Тэнхим 2
  • Хичээлийн байр 3
  • Дотуур байр 1
  • Номын сан 2
  • Уншлагын заал 3
  • Лаборатори 21
  • Спорт заал 1
  • Багш 58
  • Оюутан 1168
  • Магистрант 70 
  • Төгсөгчид 4320
  • Төгсөгчдийн ажил эрхлэлт /хувь/ 86%

 СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ

  •  Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг
  • 30 000 гаруй номын фонд бүхий номын сан
  • 7 хоногийн 24 цагийн турш өндөр хурдны үнэгүй интернэт
  • Их, дээд сургуулиудаас анхны далд уурхайн лаборатори байгуулсан
  • 200 гаруй багш, оюутны дотуур байртай
  • Cургалтанд онлайн болон зайны сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг
  • Сургалтын зориулалтын өөрийн 3 хичээлийн байртай
  • Хотын дуу чимээнээс хол, өндөрлөг цэгт байрладаг, эко орчинтой
  • Монгол улсад анх удаа кирилл болон монгол бичигт зориулсан хөшөө босгосон.
  • Спорт заал, фитнесс танхим, ширээний теннисний танхимтай
  • Мэргэжлийн хөтөлбөр тус бүр мэргэшсэн үндсэн багшаар бүрэн хангагдсан
  • Сургалтын стандартад нийцсэн  төхөөрөмжөөр бүрэн хангагдсан инженер технологи, багш боловсролын    лабораториуд,  лингафон, дуу хөгжим, бүжиг, үндэсний язгуур урлагийн кабинетууд
  • Сургалтын төлбөрийн уян хатан бодлого
  • Оюутан суралцах хугацаандаа жил бүр мэргэжлийн дадлага хийж онолын мэдлэгээ баталгаажуулдаг
  • Оюутан хичээлээ сонгон судлах боломжтой
  • Кредит системийн сургалттай тул оюутан 3 жилд төгсөх боломжтой

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

текстэн мэдээллээ оруулна уу..

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

№ Бакалаврын зэрэг олгох мэргэжил индекс Шалгалт өгөх хичээлүүд Хөтөлбөрт сурах хугац..

Маркетингийн менежмент 041302

Маркетингийн менежмент 041302 Хөтөлбөрөөр юуны өмнө дээд боловсролын болон менежмент,..

СУРГАЛТЫН ОРЧИН

Цахилгааны лаборатори

Манай тэнхмийн цахилгааны лаборатори анх Техникийн их сургуулийн багш Сандагдоржийн санаачлагааар 2010 онд байрууллагдсан. 2014 онд оюутан сурагчдын санаачлагаар орчин үетэй нь зохицуулж өөрчлөх болсон юм. АНУ-н Калифорни мужийн техникийн их сургуулийн лаборатороос загвар авч тус лабораторийг П.Чимэддамба багшийн удирдлаган дор УУЦ-3  Т.Билгүүн даргатай ангийн хамт олон пундаментаар нь шинчэлэн өөрчилсөн.
Энэ бүх ажлын үр дүн оюутан залууст үйлдвэрт ажиллахад бодитой боломж олгодог. Манай сургуулийн лабораторийг ШУТИС, МҮИС, ИЗОУИС-уудын оюутан багш нарын төлөөлөл ирж туршлага судлан сайшаасан явдлыг тэмдэглэх нь зүйтэй

Геодези маркшейдерийн лаборатори
2011 онд геодези маркшейдерийн лаборатори нь  шинэчлэгдэн байгуулагдсан. Геодизи-маркшейдерийн лабораторит оюутнууд онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн бататгахын зэрэгцээ, хэмжилтийн багаж хэрэглэл дээр ажиллаж дадлага эзэмших, лабораторийн ажлыг бие даан гүйцэтгэдэг.Манай лабораторит нь үйл ажиллагааг  доорхи багаж хэрэгслэлийн тусламжтайгаар гүйцэтгэдэг.Үүнд:
1.Теодолит 2Т5К-1ш   2.Нивелир H-3К-1ш   3.Лазер нивелир 1ш  4.Лазер теодолит 1ш   5.Рейк 4ш     6.Штатив 4ш
 
Гадаад хэлний Компьютерийн удирдлагатай лингафоны  2 кабинет
Тус  лингафоны кабинетийг 2007 онд  байгуулсан. Үндсэн удирдлагын төхөөрөмж LINGA028U 20 оюутны суудалтай өөр хоорондоо болон багштай  харилцан яриа бий болгох, Оюутны ширээнд байрлах удирдлагын төхөөрөмж  LINGA029U, Англи  ,Япон , Хятад , Герман, Солонгос, Орос хэлний орчин үеийн сонсголын иж бүрэн хичээлүүд байгаа бөгөөд бид тэдгээрийг гадаад багш нарын хамт сургалтандаа байнга ашигладаг.
 
Далд уурхайн модель лаборатори 
Далд уурхайн модель лаборатори нь 2008 онд байгуулагдсан. Тус лаборатори нь
-Уулын малталт нэвтрэлт бэхэлгээ
-Далд уурхайн ашиглалтын технологи 
Уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс зэрэг бие даалтын ажил хийхэд болон танин мэдэхүйн чухал ач холбогдолтой. Тэрээр уулын хэвтээ гол амаар орж модон бэхэлгээтэй танилцаад, үндсэн штрекээр орж улмаар восстаюсцаар эргэж буугаад тээврийн штрекээр явж люк, орт, камер тэргэнцэртэй танилцана. Улмаар камераас хаалт гарцаар гарч агааржуулах камерт орж бүх төрлийн олборлолтын давхар болон цооног,  шпур өрөмдлөг, ачилт, тээвэрлэлт, тээвэрлэлтийн галареитэй  танилцаж, агааржуулагч хоолой вентиляторуудтай  танилцаж аваарийн гарцаар гарна
 
Геологи-минералогийн лаборатори
Энэхүү лабораторийг анх 2008 онд геологич З.Дашдаваа Геологи-минералогийн кабинет нэртэйгээр сургалтын зориулалтаар байгуулсан.
Уг лаборатор нь зөвхөн Инженер геологич мэргэжлийн сургалтанд ашиглагдахын , зэрэгцээ, Уул уурхайн салбарын бүх анги болон Аялал жуучлалын ангийн оюутнуудын сургалтанд хэрэглэгддэг.
 
Тоон зураглалын лаборатори
Тус лаборатори нь 2007 онд байгуулагдсан бөгөөд Газарчин дээд сургуулийн захиргаанаас тохижуулж үүнээс хойш хичээл ордог оюутнуудын дэмжлэгээр үйл ажиллагаа явуулж байгаа болно. Тоон зураглалын лаборатори нь нийт 20 оюутан хичээллэх бололцоотой бөгөөд дотоод сүлжээний эд ангиудаар бүрэн тоноглогдсон бөгөөд  энд ИТТ-н бүх мэргэжлийн ангиуд Инженерийн зургийн програм хичээлийг судалдаг болно.
 
Флотацаар баяжуулах лаборатори 
Флотацаар баяжуулах лаборатори нь 2011 оны 7-р сард байгуулагдсан. Тус лаборатори нь хөвүүлэн баяжуулах аргын бүх төрлийн жижиг төхөөрөмжүүд болон конвейран тээвэрлэлтийн талын мэдэгдэхүүнтэй болоход чиглэгдсэн практик ач холбогдолтой. Лабораторид Монголын уул уурхайн салбарын бүх боловсруулах Олон овоот, Эрдэнэт УБҮ, Бороо-Гоулд, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа түүний схемүүд, дамжлага цехүүдийн зурагт схемүүд байдаг.
 
Гравитацаар баяжуулах лаборатори 
Гравитацаар баяжуулах лаборатори нь 2011 оны 8-р сард үүсгэн байгуулагдсан.  Тус лаборатори нь ашигт малтмал боловсруулалтын үндэс болон бусад баяжуулалтын гравитацийн аргаар хүдэр баяжуулах тухай танин мэдэхүйн ач холбогдолтой.
 

ГАДААД ХАРИЛЦАА

Доорхи сургуулиудтай бакалавр,  магистрын түвшинд оюутан солилцоо,  багшийн мэргэжил  дээшлүүлэх

чиглэлээр хамтран ажилладаг. Үүнд:

  • ОХУ-ын Кемеровын их сургууль

  • ӨМӨЗО-ны Хөх хотын Аялал жуулчлалын дээд сургууль

  • ӨМӨЗО-ны Хөх хотын Түүхийн дээд сургууль

  • Япон улсын Камакура хотын Аялал жуулчлалын их сургууль

  • ОХУ-ын Эрхүүгийн техникийн коллеж

  • Английн Патрик коллеж

  • Ази, Номхон далайн орнуудын аялал жуулчлалын сургуулиудын холбоо

  • БНСУ-ын Пуханы их сургууль

  • БНСУ-ын Күнгён коллеж

  • БНСУ-ын Кимпо коллеж 

ДОТООДДОО  ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД
  1. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр
  2. Эрдэнэтийн УБҮ
  3. Шарын гол ХК
  4. Багануур ХК
  5. Шивээ-Овоо ХК
  6. “Голден хилл” ХХК
  7. “Геосигналс”ХХК
  8. “Сапфир Гео”ХХК
  9. “Геомин”ХХК
  10. “Хөвсгөл геологи”ХК
  11. “Жем проспекторс монголиа”ХХК
  12. Таванхангал трейд ХХК
  13. Сод газар ХХК
  14. Шинэ шивээ ХХК
  15. Жем проспекторс ХХК
  16. Цахиурт хүдэр ХХК
  17. Ордгео ХХК
  18. Монголын алт ХХК
  19. Саусгоби сэндс ХХК
  20. “Хархорин авто зам засвар арчлалт” төрийн өмчит ХК
  21. Геоллогийн лаборатори
  22. Эрдэс баялагийн хүрээлэн
  23. Геологийн хүрээлэн
  24. 147-р цэцэрлэг
  25. 199-р цэцэрлэг
  26. 156-р цэцэрлэг
  27. 66-р цэцэрлэг
  28. 30-р цэцэрлэг
  29. 68-р сургууль
  30. 79-р сургууль
  31. Амгалан цогцолбор сургууль
  32. 92-р сургууль
  33. 18-р сургууль

 

А. СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ
 

  • Оюутан  жилийн сургалтын төлбөрөө 2 хувааж төлөх боломжтой.
  • Оюутан сургалтын төлбөрийг  7-р сарын 20-ны дотор 100% төлвөл 5%-н хөнгөлөлт үзүүлнэ
  • 8-р сарын 15-ны дотор 100% төлвөл 3%-н хөнгөлөлт үзүүлнэ
  • Нийт сургалтын төлбөрийг 2 хувааж боломж. Үүнд:
  • 9-р сарын 01-ний дотор 50%
  • 02-р сарын 01-ний дотор 50%

Б. ШИНЭ  ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ
  •  Ерөнхий шалгалтанд 700-с дээш оноо авсан элсэгчийн сургалтын төлбөрийг 100 хувиар хөнгөлнө\
  • ЕШ-т 650-700 хүртэл оноо авсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 75 хуь хөнгөлнө
  • Нэг ангиас 5 сурагч элсвэл эхний жилийн сургалтын төлбөрийг 5 хувь хөнгөлнө
  • Нэг ангиас 10 сурагч элсвэл эхний жилийн сургалтын төлбөрийг тус бүр 10 хувь хөнгөлнө
  • Нэг өрхөөс 2 оюутан суралцвал сургалтын төлбөрөө төлж суралцвал 1 оюутны төлбөрийг 30 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
В. СУРЛЦАГЧИЙН СУРЛАГА, УРЛАГА СПОРТ, ОЛОН НИЙТИЙН САЛБАРТ  ГАРГАСАН АМЖИЛТАД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ
  • Улс, нийслэл, аймаг, дүүргийн олимпиадад сонгосон мэргэжлээр амжилт үзүүлж эхний 10 байрт шалгарсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.
  • 4 ба түүнээс дээш дараалан А үнэлгээтэй (3.8 болон түүнээс дээш голч дүнтэй) суралцвал сургалтын төлбөрөөс 20 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Улсын чанартай тэмцээн уралдаанд (спорт, урлаг, Эрдэм шинжилгээний хурал г.м) амжилттай оролцож байр эзлэвэл сургалтын төлбөрийг 10-20 хувиар хөнгөлөлт үзүүлнэ.
  • Сургуулийн Шилдэг оюутнаар шалгаруулж захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Урлаг, спорт, олон нийтийн ажилд сургууль хамт олноо хошуучлан оролцож буй оюутныг Сургуулийн “ Манлайлагч оюутнаар” шалгаруулж Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 10-100  хувийн  хөнгөлөлт.

ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ
 
Элсэгчдийг 2016 оны 08-р сарын 25-31-ний өдрүүдэд бүртгэж 09-р сарын  01-нд хичээл эхэлнэ. Заасан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна.
Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрэн эхээр нь авч, өөрийн биеэр Газарчин дээд сургуульд дээр ирнэ. Үүнд.
  1. Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхгүй бол тухайн орон нутгийн Иргэний бүртгэл мэдээллийн байгууллага /   ИБМБ/-аас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Сурагчийн хувийн хэрэг
  4. Сурагчийн тухайн төгссөн сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  5. ЕШ-ын батламж
  6. 2015 оны 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  7. Сургалтын төлбөр /сургалтын төлбөрийн хэмжээг жич зарлана/
  8. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

 

Сургуулийн хаяг: УБ, БЗД, 16-р хороолол, 19-р хороо, Газарчин хотхон

Харилцах утас: 11-460626, 88112739, 99116210

Факс: 450544

Вэб хаяг: www.gazarchin.edu.mn, Facebook.com /Gazarchin university of Mongolia/

E-mail: gazarchin.mongolian@yahoo.com

Оюутан элсүүлэх журам

ГАЗАРЧИН ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛ..

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

№ Мэргэжлийн нэрс Сургалтын  хэлбэр Өгсөн байвал зохих ЭЕШ Элсэгчдэд тавигдах ша..

Хөтөлбөрийн бүлэгМонгол хэл 100 %Монгол хэл 70%, Гадаад хэл 30%Монгол хэл-50% Гадаад хэл-50%Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%Монгол хэл 50%, Ур чадвар 50%Монгол хэл 50%, Математик 50%Монгол хэл 50%, Монголын түүх 50%Монгол хэл-50% Нийгмийн тухай мэдлэг-50%Монгол хэл 70%, нийгмийн тухай мэдлэг 30%Математик 100%Математик 70%, Физик 30%Математик 70%, Гадаад хэл 30%Математик 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Математик 70%, Газарзүй 30%Математик 50%, Гадаад хэл 50%Математик 50%, Физик 50%Математик-50% Ур чадвар-50%Математик 30%, Ур чадвар 70%Физик 100%Физик 70%, Математик 30%Физик 70%, Гадаад хэл 30%Хими 100%Хими 70%, Математик 30%Хими 70%, Физик 30%Хими 50%, Биологи 50%Хими 50%, Математик 50%Хими 50%, Гадаад хэл 50%Биологи 100%Биологи 70%, Математик 30%Биологи 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Биологи 50%, Математик 50%Газарзүй 100%Газарзүй 70%, Гадаад хэл 30%Газарзүй 50%, Биологи 50%Нийгмийн тухай мэдлэг 100%Нийгмийн тухай мэдлэг 70%, Гадаад хэл 30%Нийгмийн тухай мэдлэг 70%, Математик 30%Гадаад хэл 100%Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Гадаад хэл 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Монголын түүх 100%Монголын түүх 50%, Нийгмийн ухаан 50%Ур чадвар 70%, Монгол хэл, Хими, Биологи аль нэг нь 30%Ур чадвар 70%, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг аль нэг нь 30%