Хүрээ дээд сургууль

ХОЁР ДАХЬ УДААГАА МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭЖ,
АТТЕСТАТЧЛАГДСАН ХҮРЭЭ МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
 
  • БҮТЭЭЛЧ ИНЖЕНЕР
  • ХҮНЛЭГ УДИРДАГЧ
  • ШИЛДЭГ ДАЯАРЧЛАГЧ

ЖОН СҮН ХҮН

Ерөнхий захирал, Хуулийн ухааны доктор, профессор, "Дэлхий нийтэд Солонгос хэлийг дэлгэрүүлэх холбоо"-ны тэргүүн

1993.3-1993.12
Москвагийн их сургуулийн хүндэт профессор
2003.3-2011.2
Солонгос дахь Пэжэ их сургуулийн захирал
2006.5-2010.7
Солонгос хэлийг дэлгэрүүлэх сангийн тэргүүн
2006.5-2010.12
Азийн орнуудын Их, Дээд сургуулиудын
захиралуудын форумын тэргүүн
Түүхэнд хамгийн том Эзэнт гүрнийг байгуулж чадсан Чингис хааны үр удам билээ. Монгол орны газар нутаг уудам, эрдэс баялаг арвин юм. Монгол хүн дэлхийд хамгийн ухаалаг, чадавх сайтайд тооцогддог. Харин одоо сайн боловсролоор хүмүүжүүлбэл Монголын түүхэнд байсан нэр алдар дахин сэргэх болно.
Үүний тулд хамгийн эхлээд миний зүгээс сургалтын тэтгэлгийг бий болгон сурлагаар тэргүүлэгч сурагчдыг сургуульдаа 100% тэтгэлэгтэйгээр сургахыг хүсч байна. Мөн суралцагч оюутнууддаа мэргэжлийн хичээлтэй нь хамтатган гадаад хэл, компьютерийг түлхүү заахаас гадна шударга зан чанар, ажилч хичээнгүй итгэл үнэмшилтэй байх, бусдыг хайрлаж үйлчлэх талаар зааж сурган хүмүүжүүлж байна. Хичээл зүтгэл, идэвх чармаалттай оюутануудыг суралцаж байх хугацаанд нь 1 жил гадаадад ( Солонгос, АНУ...) солилцооны оюутнаар сургахаар зорьж байна. Тодорхой хэмжээний болзлыг хангасан төгсөгчдийг 100% тэтгэлэгтэйгээр магистрантурт суралцуулах болно.
Бид сургуулийн орчин хангамжийг сайжруулан, гадаадын нэр хүндтэй, эрдэмтэн багш нарыг урин ажиллуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ нь Монголын ирээдүйн хөгжилд Хүрээ МХТДС-ийн зүгээс оруулах хувь нэмэр болох юм. Хүрээ МХТДС энэ үүрэгээ амжилттай биелүүлэхэд сурагч та бүхнийг Хүрээ МХТДСд элсэн суралцахыг урьж байна.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Хүрээ МХТДС нь 2002 оны 9-р сард гурван мэргэжил 90 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Одоогийн байдлаар дөрвөн факультет 16 мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхийн хамт магистрантурын сургалт явуулдаг. Манай сургууль нь 60 гаруй багш, 1400 гаруй оюутантай ба дэргэдээ 400 гаруй сурагчтай дунд сургуультай юм. Мөн сургуулийн талбайн үндсэн барилга нь 10,000 кв.м бөгөөд шинэ цогцолборт газар нь 1,000,000 кв.м талбайтай ба одоогийн байдлаар 6400 кв.м талбайтай гурван барилгатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Хүрээ МХТДС-ийн материаллаг бааз тасралтгүй өсөж байгаа бөгөөд есөн удаа төгсөлт хийж 1700-д мэргэжилтэнг бэлтгэн гаргасан нь бүгд гадаад дотоодын томоохон байгууллагуудад ажиллаж байна. 2011 онд улсын хэмжээнд нөлөө бүхий 4 байгууллагаас шалгаруулсан их дээд сургуулийн үнэлгээгээр ТОР 10 сургуулийн нэг болсон билээ. Манай сургууль нь 2014, онд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2012 онд БШУЯ-ны аттестатчилалд орж өндөр үнэлгээ авсан. Нийт төгсөгчдийн 91 хувь нь мэргэжлийн дагуу ажлын байраар хангагдаж үлдсэн нь гадаад дотоодын ахих түвшний сургалтанд хамрагдаж байгаа ба гадаадад ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА
Хүрээ мэдээлэл Холбоо Технологийн Дээд сургуулийн хөгжлийн алсын хараа нь олон улсын жишигт дүйцсэн шинжлэх ухаан мэдээлэл холбоо технологийн хөгжлийн төв - Нээлттэй сонгодог дээд сургууль болоход чиглэгдэнэ.
Манай сургуулийн давуу талууд:
Гадаадад суралцуулж буй оюутнуудын тоогоор тэргүүлэгч сургууль
Тэтгэлэг
Сургалтын орчноор тэргүүлэгч сургууль
Оюутанд үзүүлэх үйлчилгээгээрээ тэргүүлэгч сургууль
Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутны тоогоор тэргүүлэгч сургууль
Мэргэжлийн гадаад багш нарын тоогоор тэргүүлэгч сургууль
Тэтгэлэг олголтоороо тэргүүлэгч сургууль
Гадаад хэлний сургалтаар тэргүүлэгч сургууль

 

Сургалтын хөтөлбөр

Information Communication Мэдээлэл холбоо

“Хүрээ” Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургууль нь 2002 онд анх монгол ..

Multimedia Радио, дэлгэцийн техник технологи

Манай орны бусад их, дээд сургуульд хараахан нээгдээгүй байсан Мультимедиа технологий..

Internet Business Бизнесийн менежмент

Мэдээллийн Технологийн хөгжлийг даган Менежментийн шинжлэх ухаан ч гайхалтай үр бүтээ..

Computer Science Компьютерийн Програм хангамж

Мэдээллийн эрин зуунд бүх л зүйлсийг програм хангамжийн тусламжтайгаар гүйцэтгэх болж..

Software Engineering Програм хангамжийн инженерчлэл

Програм хангамжийн инженерчлэл бол системтэй, хяналттай, үр дүнтэй аргаар өндөр чанар..

System Security Компьютерийн систем хамгаалалт

Мэдээллийн үнэ цэнэ, Компьютерийн хэрэглээ өсөхийн хирээр мэдээллийн хамгаалалт, аюул..

Architecture Иргэний ба үйлдвэрийн барилга

Мэргэжлийн чиглэл Архитектор Барилгын загвар зохиох загварчлах хэв шинж байдлыг шинээ..

Civil Engineering Авто зам гүүрийн барилгын инженер

Мэргэжлийн зориулалт “Авто зам, гүүрийн барилга” чиглэлээр төгсөгч нь авт..

Electronic Engineering Электрон системийн автоматжуулалт

1. Тэнхимийн зорилго Электроникийн инженерийн сургалтын явц нь хагас дамжуулагчын заг..

Medical Engineering Био инженерчлэл

Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер тэнхмийн танилцуулга Эмнэлэгийн тоног төхөөрөмж..

Energy Resource Сэргээгдэх эрчим хүч

1. Мэргэжлийн танилцуулга Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн зорилго нь монгол орны н..

Life Science and Biotechnology Биотехнологи

Алсын хараа: 21-р зууны Biotech Age-ийн ирэн үед хүн төрөлхтөнд тулгарч буй өвчин, хо..

Nutrition and Food Science Хүнсний шим судлал

Шим тэжээл судлаач мэргэжмл нь хүний биеийн эрүүл мэнд болон чанартай амьдарлыг бий б..

Food Biotechnology Хүнсний инженерчлэл

Тиймээс Хүрээ Мэдээлэл Холбооны Технологийн дээд сургууль 2010 оны 9 сараас шинээр Хү..

Korean Language Солонгос хэлний орчуулагч

Мэргэжлийн танилцуулга Сүүлийн үед Монгол Солонгос хоёр орны хамтын ажиллагаа бүх сал..

English Language Англи хэлний орчуулагч

Тэнхимийн зорилго Тэнхмийн зорилго, зорилт: Англи хэл нь бүх мэргэжлийн суурь болсон ..

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “Оюутан Солилцооны Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг Хүрээ дээд сургуулийн оюутан суралцагчид хичээлийн жилийн нэг улирлаас нэг жилийн хугацаанд хамтын ажиллагаатай их сургуулиудын үндсэн ангид элсэн орж олон улсын оюутнуудын хамт суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гадаад орчин болон тухайн орны хэл соёлтой танилцах бүрэн боломжийг нээж өгч байгаа юм. Тус сургууль нь хамтын ажиллагаатай ажиллаж байгаа гадаадын нийт 77 их сургууль, судалгааны төвүүд байгаа бөгөөд “Оюутан Солилцооны Хөтөлбөр”-ийн хүрээнд 2003 оноос хойш 2014 оныг хүртэл нийтдээ 200 оюутан, “Master Program” хөтөлбөрийн хүрээнд нийт 55 оюутан магистрантурт, 8 оюутан докторантурт БНСУ-ын хамтын ажиллагаатай их сургуулиудад амжилттай суралцсан байна. Мөн та бүхэн 12-р ангиа төгсөөд Солонгосын шилдэг их дээд сургуульд шууд элсэн суралцах хүсэлтэй бол бид таны Солонгос улсад суралцах гүүр нь болж чадна. Амжилт хүсье!
Хүрээ МХТДС-ийн давуу талуудын нэг бол яахын аргагүй “Study Abroad” буюу “Гадаадад Суралцах Хөтөлбөр” байдаг. Олон ч оюутнууд энэхүү хөтөлбөрөөр Хүрээ сургуулийг андахгүй болсон байхаас гадна Хүрээ МХТДС-ийн гадаадад суралцагчдын холбоо хүртэл байгуулагдсан байна.
Сүүлийн хоёр жилийн судалгаанаас харахад Хүрээ дээд сургууль нь гадаадын их дээд сургуульд суралцагчдынхаа тоогоор их, дээд сургуулиуд дотроо тэргүүлж яваа бөгөөд жил ирэх тусам суралцагч оюутнууд гадаадад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн ач тусыг улам их мэдэрсээр байна. Одоогийн байдлаар БНСУ, АНУ, ОХУ, Индонез, Филлипин улсын их дээд сургууль, институт, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагаатай ажиллаж оюутан болон багшлах боловсон хүчний мэдлэг боловсрол, туршлагыг дээшлүүлж боловсролын зэргийг нэмэгдүүлэхийн тулд “Гадаадад Суралцах Хөтөлбөр”-ийг бакалавр, магистр, докторын түвшинд хэрэгжүүлж байна. Тус сургуулийн оюутнууд Солонгос хэлний мэдлэг арай илүү сайн байдагт тулгуурлан Солонгос улсын их дээд сургуульд тухайн улсын зардлаар эсвэл тухайн сургуулийн зардлаар суралцах тохиолдол их байдаг. Жишээлбэл, 2015-2016 оны байдлаар харахад 3 багш докторын сургалтанд, 1 төгсөгч оюутан магистрантурт, 2 оюутан бакалаврт, 14 суралцагч оюутан оюутан солилцооны хөтөлбөрт “Солонгос Улсын Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөр”-өөр Солонгос улсад суралцаж байгаа төдийгүй суралцагч багш, оюутны суралцахтай холбоотой бүхий л зардлыг Солонгос улсаас дааж байгаа юм. Суралцагч оюутнууд тухайн сургуульд суралцаж байх хугацаандаа сургалтын амжилт гаргахаас гадна оюутантай холбогдсон олон янзын үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож Хүрээ дээд сургуулийн нэрийг гаргахаас илүүтэйгээр Монгол улсынхаа нэр хүндийг өндрөөс өндөрт өргөж явна.

ШИЛДЭГ ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
Онооны тэтгэлэг
ЧИНГИС ХААН ТЭТГЭЛЭГ
ЭЕШ 750-800 оноо (2 шалгалтын дундаж оноо) 4 жил 100% тэтгэлэг авахаас гадна сар бүр сургуулиас 100000 төгрөгийн амжиргааны тэтгэлэг нэмж олгоно.
НОБЕЛЬ ТЭТГЭЛЭГ
ЭЕШ 720-750 оноо (2 шалгалтын дундаж оноо) 4 жилийн 100%-ийн тэтгэлэг олгоно.
СОЛОНГОС ТЭТГЭЛЭГ
ЭЕШ-680-720 оноо (2 шалгалтын дундаж оноо) 2 жилийн 100%-ийн тэтгэлэг олгоно.
ГЛОБАЛ УДИРДАГЧ ТЭТГЭЛЭГ
ЭЕШ-630-680 оноо (2 шалгалтын дундаж оноо) 1 жилийн 100%-ийн тэтгэлэг олгоно.
ХҮРЭЭ I ТЭТГЭЛЭГ
ЭЕШ-580-630 оноо (2 шалгалтын дундаж оноо) 1 жилийн 50% -ийн тэтгэлэг олгоно.
ХҮРЭЭ I ТЭТГЭЛЭГ
ЭЕШ-550-580 оноо (2 шалгалтын дундаж оноо) 1 жилийн 25% -ийн тэтгэлэг олгоно.
 
Бусад тэтгэлэг
ШИЛДЭГ ОЮУТАНД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
Улирал бүр тэнхимдээ тэргүүлсэн оюутнуудад олгох тэтгэлэг
ТОДОРХОЙЛОЛТООР ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
ЭЕШ-500 онооноос дээш 1 жилийн 25%-ийн тэтгэлэг олгоно. Жич: Дараах хүмүүсийн тодорхойлолттой ирж бүртгүүлэх (Захирал/сургуулиас 1 сурагч/Пастор ,Монголд байгаа Солонгос хүн)
ОЛИМПИАДЫН ТЭТГЭЛЭГ
1 жилийн 25%-ийн тэтгэлэг Улс , хотын хэмжээнд зохиогддог олимдиад , уралдаан, тэмцээн “Хүрээ” МХТДС-иас зохиогддог олимдиадад эхний 3 байр эзэлж медаль авсан элсэгчдэд
СУРГУУЛИЙН БАГШ , АЖИЛЧДЫН ХҮҮХДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
1 жилийн 50%-ийн тэтгэлэг (ажилтаны хүүхэд суралцах тохиолдолд сурах хугацааны турш) 1 жилийн 25%-ийн тэтгэлэг (ажилтаны ах ,дүү суралцах тохиолдолд)
НЭГ ГЭР БҮЛИЙН 2 ОЮУТАНД ОЛГОХ
Аль нэгэнд нь жилийн 50%-ийн тэтгэлэг (сурах хугацааны турш) олгоно. ОРОН НУТГААС ЭЛСЭГЧДЭД ЭЕШ 400 онооноос дээш 1 жилийн 25%-ийн тэтгэлэг олгоно


Сургуулийн хаяг: 

Шуудангийн хайрцаг : 780, Улаанбаатар 13, Монгол улс

Утас : 976-11-304846, 11-304850, 94357010, 94357030

Факс : 976-304843

И-Мэйл : hureeict@mongol.net

Вэб хаяг : www.hureeict.edu.mn

 
 
 
Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл
/босго оноо/

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

№ Бакалаврын зэрэг олгох мэргэжил индекс Шалгалт өгөх хичээлүүд Хөтөлбөрт сурах хугац..