Монгол улсын боловсролын их сургууль


Монгол улсын боловсролын их сургууль нь Монгол улсад үе үеийн дээд боловсролтой багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн үндэсний хэмжээний төрийн өмчийн томоохон их сургууль юм.

Анх 1951 онд Улсын багшийн институт нэртэйгээр байгуулагдаж Монгол хэл, Уран зохиол, Тоо физик, Түүх, Байгаль-Химийн мэргэжлээр 8 багш, 212 оюутан, 2000 орчим номтой номын сантайгаар анх хичээллэж эхэлжээ.

Анхны захирлаар тухайн үеийн ЗХУ-ын Москва хотноо В.И.Лениний нэрэмжит Улсын Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуульд сурч Сурган сэтгэл судлалын нарийн мэргэжил эзэмшсэн, Гэгээрлийн Сайдаар ажиллаж байсан  тэр үеийн шилдэг сэхээтэн, багш, эрдэмтэн Түнжингийн Машлай /1951-1957/ ажиллаж байв.

Тэрээр МУИС-ийг 1942 онд үүсгэн байгуулж анхны ректороор мөн ажиллаж байжээ. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд тус их сургууль нь нийгмийн хэрэгцээ шаардлага, боловсролын салбарын өөрчлөлт, хөгжилттэй уялдан 1957-1991 онд Улсын Багшийн дээд сургууль, 1991-2003 онд Улсын Багшийн Их сургууль, 2003 оноос Монгол Улсын Боловсролын Их сургууль нэртэйгээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж ирэв.

1998 онд өөрийн үнэлгээний тайлангаа бичин Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шинжээчдийн үзлэгт орж анх удаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн. 2004 онд мөн хоёр дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн юм. Өнгөрсөн хугацаанд МУБИС нь ЕБС-ийн бүх мэргэжлийн багш нарыг бэлтгэхийн зэрэгцээ спортын болоод урлаг, соёлын монголын нэртэй олон алдартнуудыг төрүүлснээрээ бид бүхэн бахархдаг юм.

Өнөөдөр тус их сургууль нь бакалавр, магистр, докторын сургалтыг олон хэлбэрээр зохион байгуулж, 14 000 орчим оюутан, магистрант, докторанттай, 1000 –аад багш, ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 196976 номын фондтой, 1000-аад  уншигчийн суудалтай тохилог номын сангууд, 40 гаруй лаборатори, 500-аад анги танхим, 10 -аад орчин үеийн спортын болоод сургалтын заал танхимтай оюутан суралцагчид болон эрдэмтэн багш нартаа суралцаж, ажиллах таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж өргөжин тэлсээр байна.


МУБИС нь 2014 оноос Багш боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсролын чанарыг дээшүүлэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нийгмийн хэрэгцээ шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн иж бүрэн шинэчлэн хэрэгжүүлж эхлээд байна. Мөн сургалтын цахим орчинг бүрдүүлэн сургалт, эрдэм шинжилгээний 10-аад удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэв. 

Багш боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд элсэгчид болон төгсөгчдийн чанарт анхаарч, оюутан суралцагчидаа төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, багшлах дадлагын чанарыг сайжруулж, тэтгэлэгтэйгээр хөдөө орон нутагт оюутны багшлах дадлагыг гүйцэтгүүлж байна.

Өнөөдөр тус их сургуулийн захирлаар доктор, профессор Д.Мөнхжаргал ажиллан Сургалт, хамтын ажиллагаа, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, Эдийн засаг, хамтын ажиллагаа гэсэн 3 дэд захирлын ажлын албатай, Дотоод ажлын алба, Эрдэм шинжилгээний алба, Гадаад харилцааны алба, Хөтөлбөрийн нэгдсэн алба, Оюутанд үйлчлэх алба, Нэгдсэн хангамж, нийтлэг үйлчилгээний алба, Санхүүгийн нэгдсэн алба зэрэг алба нэгжүүдтэй, Математик, Байгалийн ухааны сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Урлаг, Биеийн тамирын сургууль, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль гэсэн 5 бүрэлдэхүүний сургууль, Архангай аймаг дахь Багшийн сургуулийн салбар сургууль гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 


Гадаад хамтын ажиллагаа 

Өнгөрсөн хугацаанд МУБИС-ийн гадаад хамтын ажиллагаа өргөн тэлсээр ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Азийн 50-иад орон, Европын 17 орон, Латин Америкийн 5 орны нийт 70 гаруй их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ажиллаж байна. 

Сургалтын орчин

МУБИС –ийн  5 бүрэлдэхүүний сургууль нь  12 хичээлийн байр,   оюутны 9 байр,  багш ажилчдын байр,  гадаад оюутны байр,  сургалтын бусад байранд 437 анги танхимын  9534 суудалд нэг удаагийн ээлжээр  сургалт явуулах хүчин чадалтай.

Үндсэн фонд-1, ойрын фонд-9, салбар фонд- 3  нийт 13 фондонд 41455 нэрийн 183932 ширхэг номтой үйл ажиллагаа явуулж байна. Номын сангийн үйлчилгээг нийт 600 суудалтай 9 нэгжээрээ дамжуулан хүргэдэг. Номын сангийн фондод нийт 41455 нэрийн 183932 ширхэг хэвлэмэл номтой.

МУБИС-ийн цахим хуудас нь http://www.msue.edu.mn/ , зайн сургалтад оюутан суралцагчид хамрагдах боломжтой http://elearn.surgalt.mn/ burtgel.surgalt.mn сайт, student.surgalt.mn,  багш нар бие даан цахим сургалт зохион байгуулах боломж бүхий http://teacherweb.surgalt.mn/, buteel.surgalt.mn сайтууд байна.


Сүүлийн үеийн том бүтээн байгуулалт:

1. МУБИС-ийн Лицей сургуулийн их засварыг ЕБС-ийн стандартад нийцүүлэн засварласан.

2. Сургалт, судалгааны төв баригдаж ашиглалтад орсон.

3. Оюутан бие даан суралцах, багаар ажиллах оюутны нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг  бий болгосон байна.


Хөрөнгө оруулалт сүүлийн 4 жил

 

Урлаг, биеийн тамирын сургууль

Урлаг, биеийн тамирын сургууль   № Бүрэлдэхүүний сургууль Сонгох боломжтой Бакал..

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль   № Бүрэлдэхүүний сургууль Сонгох боломжтой..

Боловсрол судлалын сургууль

Боловсрол судлалын сургууль   № Бүрэлдэхүүний сургууль Сонгох боломжтой Бакалавр..

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

Багшийн сургууль /Багш, сургуулийн өмнөх насны боловсрол/ № Бүрэлдэхүүний сургууль Со..

Багш, бага ангийн хөтөлбөр

Багшийн сургууль /Багш, бага ангийн хөтөлбөр/ № Бүрэлдэхүүний сургууль Сонгох боломжт..

Математик, байгалийн ухааны сургууль

Математик, байгалийн ухааны сургууль № Бүрэлдэхүүний сургууль Сонгох боломжтой Бакала..

 

Элсэгчийн тушаал

..

Сургуулийн хаяг

Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол улс-210648 Х..

Хөтөлбөрийн бүлэгМонгол хэл 100 %Монгол хэл 70%, Гадаад хэл 30%Монгол хэл-50% Гадаад хэл-50%Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%Монгол хэл 50%, Ур чадвар 50%Монгол хэл 50%, Математик 50%Монгол хэл 50%, Монголын түүх 50%Монгол хэл-50% Нийгмийн тухай мэдлэг-50%Монгол хэл 70%, нийгмийн тухай мэдлэг 30%Математик 100%Математик 70%, Физик 30%Математик 70%, Гадаад хэл 30%Математик 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Математик 70%, Газарзүй 30%Математик 50%, Гадаад хэл 50%Математик 50%, Физик 50%Математик-50% Ур чадвар-50%Математик 30%, Ур чадвар 70%Физик 100%Физик 70%, Математик 30%Физик 70%, Гадаад хэл 30%Хими 100%Хими 70%, Математик 30%Хими 70%, Физик 30%Хими 50%, Биологи 50%Хими 50%, Математик 50%Хими 50%, Гадаад хэл 50%Биологи 100%Биологи 70%, Математик 30%Биологи 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Биологи 50%, Математик 50%Газарзүй 100%Газарзүй 70%, Гадаад хэл 30%Газарзүй 50%, Биологи 50%Нийгмийн тухай мэдлэг 100%Нийгмийн тухай мэдлэг 70%, Гадаад хэл 30%Нийгмийн тухай мэдлэг 70%, Математик 30%Гадаад хэл 100%Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Гадаад хэл 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Монголын түүх 100%Монголын түүх 50%, Нийгмийн ухаан 50%Ур чадвар 70%, Монгол хэл, Хими, Биологи аль нэг нь 30%Ур чадвар 70%, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг аль нэг нь 30%