Улаанбаатарын Их сургууль

Захирлын мэндчилгээ
 
Улаанбаатар нийслэлээрээ овоглосон сургуулийнхаа хамт олон болон тус сургуульд ажиллаж хөдөлмөрлөж байсан үе үеийн эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид, олон мянган төгсөгчид, бидэнтэй хамтран ажилладаг гадаад дотоодын олон арван байгууллагуудын хамт олон та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 
Улаанбаатарын Их сургуулийн үйл ажиллагааны чиглэл нь нийслэл хотод инженер, технологи, байгаль-экологи, мэдээлэл, төр эрхзүйн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургахын зэрэгцээгээр Монгол улсын шинжлэх ухааны залуу боловсон хүчин бэлтгэдэг уламжлалаа улам өргөжүүлэн ажиллах шинэ хандлагатай болж хэтийн болон дунд, ойр хугацааны төлөвлөлтийг хийж Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, хотын дүүргүүд, яам албан газар, төрийн болон хувийн бизнесийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааны гэрээ байгуулж зорилгоо биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.
 
Түүнчлэн Монгол улс, нийслэл хотын нийгэм-эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ, БНУАУ, Япон зэрэг орнуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний гэрээт ажил, оюутан, магистр, докторын хамтын хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутан солилцох туршлага судлах, хамтын хурал семинар зохион байгуулах ажлуудыг амжилттай зохион байгуулж ирсэн.
 
Манай сургуультай хамтран ажиллах гадаад, дотоодын байгууллага болон суралцахоюутан та бүхэнтэй бид бүх талаар хамтран ажиллахад нээлттэй бөгөөд та бүхэнд олон улсын жишигт нийцсэн чанартай боловсрол, шинжлэх ухаан технологийн өндөр мэдлэг олгож, орчин цагийн хөгжлийн төвшинд нийцэхүйц эрдэм шинжилгээний хамтын ажил хийх эрдэмтэн багш нар, сургалт-судалгаа-үйлдвэрлэл гэсэн цогц үйл ажиллагааг явуулах сургалтын орчин, тоног төхөөрөмж, анги танхим, лаборатори, кабинет, мэдээлэл номын сан, интернет орчин бүрдсэн УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ бүхий л талаар боловсролын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.
  
 Захирал С.Байгалсайхан /доктор Sc.D., профессор/

 
 

Түүхэн замнал

-1992 он Улаанбаатарын Их сургууль нь Монгол Улсын ШУА-ийн харъяа Технологийн Дээд сургууль нэртэйгээр байгуулагдав.

 -1995 он Шинжлэх Ухааны Боловсролын Сайдын 1995 оны 1-р сарын 15-ны өдрийн 15 тоот тушаал, Нийслалийн Засаг даргын Захирамжаар Технологийн Дээд Сургууль нь Монгол улсын ШУА-ийн харъяа Улаабаатарын Их Сургууль болон өргөжив.

-2001 он Дээд Боловсролын Магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн 2001 оны 10-сарын 25-ны өдрийн хуралдаагаар Улаанбаатарын Их сургууль нь Магадлан итгэмжлэгдэв.

-2005 он 3814м2 ашигтай талбай бүхий хичээлийн 2 дахь корпусыг ашиглалтанд оруулав

-2007 он Дээд боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр 2 дахь удаагаа “Магадлан итгэмжлэгдэв”

-2010 он Засгийн газрын 2010 оны 1-р сарын 20-ны өдрийн тогтоолоор “Улаанбаатарын Их Сургууль”-ийг МУИС-тай нэгтгэв.

-2014 он БНХАУ-н “Өвөрмонголын багшийн ихсургууль”, “Өвөрмонголын их сургууль”, Япон улсын Хирошима их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

-2015 он Засгийн газрын 2015 оны 09-р сарын 07-ны өдрийн 358 тоот тогтоолоор тус сургуулийг МУИС-аас тусгаарлаж бие даасан Улаанбаатарын Их Сургууль байгуулав.

-2015 онБНСУ-ын “Дэгү их сургууль”-тай хамтын ажлын гэрээнд гарын үсэг зурав.Үүнд: 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, Онлайн буюу зайн сургалт зохион байгуулах, боловсрол, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов

 Сургалтын үйл ажиллагаа
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд үндэсний тусгаар тогтнол, оюун ухааны манлайлал болгож улсынхаа нийслэлээр нэрлэсэн их сургуулийг байгуулж ирсэн уламжлалтай билээ. Түүний жишгээр даяаршлын эринд олон улсын боловсролын стандартад нийцэхүйц үндэсний сэхээтэн бэлтгэх, ажлын чадвар дадалтай, боловсон хүчнийг бид бэлтгэж байна.
Тус сургууль нь бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж, сургалтын үйл ажиллагааг сургалт- судалгаа-үйлдвэрлэл гэсэн гурвалсан холбоонд явуулдгаараа онцлогтой.
 
Сургалт: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас баримталж буй бодлоготой уялдан хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөлд тусгагдсан бакалаврын хөтөлбөрийн дагууоюутнууд нь онолын мэдлэгийг лекц, семинар,лаборатори, дадлага ажил зэрэгтэй хослуулан мэдлэгийг системтэй эзэмшиждараагийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд шинэ мэдлэг, үзэл баримтлал, хууль зүй тогтлыг нарийн мэдэж авсан байна.
 
Судалгаа: Эрдэмтэн багш нарын судалгааны чиглэлээр байгуулагдсан профессорын багт доктор,магистр, оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд ингэснээрээ олон улсын болон сургуулийн санхүүжилттэй төслүүд, гадаад дотоодод зохиогдож буй хурал, эрдэм шинжилгээний хуралд өөрийн судалгааны ажлыг танилцуулж,илтгэл хэлэлцүүлэх боломжтой.
Үйлдвэрлэл: Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн хөгжлөөр дэвшин гарсан эрдэмтдийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх 10 гаруй патент авсан. Тэдгээрээр гарааны компани байгуулан ажиллах сууриа тавьж эхлээд байна.
Тус сургуулийн эрдэмтэн профессорууд өөрийн судалгааны чиглэлээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын  30 гаруй их дээд сургууль, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд сургалт, судалгаа шинжилгээнийхээ ажлыг гүйцэтгэж байна.

Тус сургуулийн сургалтын үйл ажиллагаа нь өөрийн сургуулийн эрдэмтэн багш, лабораторийн нөөцөд суурилахаас гадна ШУА-ийн эрдэмтдийн оюуны потенциал, лаборатори, өөрөөр хэлбэл суурь судалгаанд суурилсан хамтын үйл ажиллагаа явуулдагаараа давуу талтай.  Манай оюутан, магистрант, докторантууд суралцаж байх хугацаандаагадаад, дотоодын судалгааны төсөл, хээрийн шинжилгээний экспедицэд хамрагдах боломжтой бөгөөд төгсөгчдөөс  ШУА-ийн Физик, Хими, Информатик, Биологи, Ботаник, Хэл зохиол, Түүх болон Археологийн хүрээлэнгүүдэд амжилттай ажиллаж байгаа нь  хамтын ажиллагааны гол үр дүн юм.

 

 

 
 
 

Химийн тэнхим

ХИМИЙН ТЭНХИМ     Химийн тэнхим нь 1992 оноос өнөөг хүртэл технологи, ..

Математик програм хангамжийн тэнхим

        МАТЕМАТИК ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТЭНХИМ  Тус тэнхим нь с..

Физик электроникийн тэнхим

Физик электроникийн тэнхим   1992 оноос физик электроникийн чиглэлээр дагнан сур..

Биологийн тэнхим

  Биологийн тэнхим   Биологийн тэнхим нь 2001 оноос өнөөг хүртэл байгалийн ..

Япон хэлний салбар

Улаанбаатарын Их Сургуулийн Гадаад хэлний тэнхим Япон хэлний салбар Япон хэлний салба..

Хүмүүнлэгийн тэнхим

Хүмүүнлэгийн ухааны тэнхим 2006-2007 оны хичээлийн жилээс Нийгмийн ухааны факультетий..

Археологийн тэнхим

АРХЕОЛОГИЙН ТЭНХИМ Улаанбаатарын Их Сургуулийг байгуулсан цагаас Ази судлалын салбар ..

Түүхийн тэнхим

Түүхийн тэнхим     1993-1994 оны хичээлийн жилээс эхлэн түүхийн ангид элсэл..

Хэл Утга зохиолын тэнхим

МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛ, СЭТГҮҮЛЗҮЙН ТЭНХИМ “Монгол хэл, уран зохиол, сэтгүүлзү..

Хятад хэлний салбар

Хятад хэлний  хэлний салбар Улаанбаатарын Их Сургуулийн  Хятад хэлний салба..

Солонгос хэлний салбар

Солонгос хэлний салбар Улаанбаатарын Их Сургуулийн  Хэл утга зохиолийн факультет..

Сургалтын орчин

Сургалтын орчин Сургалтын орчин, судалгааны бааз 1. 8000 м2 хичээлийн 2 байр 2. Лекци..

Гадаад харилцаа

Улаанбаатарын Их сургууль нь гадаад харилцаагаа өргөжүүлж эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургууль, эрдэм шинжилгээний төв, олон улсын байгууллагуудтай тухайлбал Италийн Триестийн академи, Германы Гамбургийн их сургууль, Японы Тохоку их сургууль, Осакагийн их сургууль, Васеда их сургууль, Хакухо коллеж, БНСУ-ын Оюун ухааны их сургууль, Чоннамын их сургууль, Данкоокийн их сургууль, Сон Чун Хяны их сургууль, Кёнгги их сургууль, Дэгү их сургууль, Дэгү Кибер их сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, Эрхүүгийн, Улаан-Үдийн, Буриадын, Алтайн Барнаулын, Читийн их сургууль, БНХАУ-ын Төвийн үндэстний их сургууль, Бээжингийн Гадаад хэл, соёлын сургууль, Янтай их сургууль, Өвөр Монголын их Сургууль, Өвөр Монголын багшийн их сургууль зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй дээрх байгууллагуудтай хамтран ажиллаж сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. БНХАУ, Япон, БНСУ гэх мэт МУ-д суугаа Элчин сайдын яамдууд болон БНСУ-ын Койка, Япон улсын JSV, Жайка, БНХАУ-ын Hanban зэрэг олон улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд энэхүү гэрээний хүрээнд сүүлийн 5 жилд БНХАУ-аас 4 мэргэжилтэн, 5 сайн дурын багш, Японулсаас  9 мэргэжилтэн багш, БНСУ-аас 7 эрдэмтэн багш нар 1-2 жилийн хугацаагаар гадаад хэл заах, түүх, соёлыг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон орны багш, эрдэмтдийг зочин багшаар урьж ажиллуулж байна. Мөн ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Буриад, Казахстан, Турк, АНУ зэрэг 10 гаруй орны ШУА-ийн хүрээлэн, их дээд сургуулиудын эрдэмтэн, багш, судлаачид утга зохиол, хэл, түүх соёлын хамтарсан төсөл, хээрийн судалгаа шинжилгээ, хайгуул малтлага, эрдэм шинжилгээний ажлаар уригдан ирж ажиллаж байгаа судлаачдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Олон улсын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг сургуулиудын хүрээнд болон сургуулийн дотоод боломж эх үүсвэрээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, үзэсгэлэн, уралдаанд оролцох зорилгоор жилд дундажаар 10-20 орчим профессор, багш нар гадаадад албан томилолтоор ажиллаж мэргэжил  мэдлэгээ дээшлүүлж байна. Жилд 10-аас доошгүй гадаад оюутан, магистрантур, докторантурын сургалтанд оюутан солилцооны хөтөлбөр болон засгийн газрын тэтгэлэг, сургууль хоорондын гэрээний дагуу урт болон богино хугацааны сургалтанд хамрагдаж байна. Жил бүр УБИС-ийн 10-15 оюутанд сургуулийн хүндэт доктор БНСУ-ын Жан Сам Хён профессорын нэрэмжит тэтгэлэг, БНСУ-ын PAS /Pacific Asian Society/ Ази Номхон далайн орнуудын оюутан залуучуудын нэрэмжит тэтгэлэг, Тайвань-Монголын нийгэмлэгийн, Японы “Сүмитомо” корпораци зэрэг байгууллагуудын бакалавр, магистрантур, докторантурт суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож байна. 

Элсэгчдийн бүртгэл

 

Манай хаяг
~ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Улаанбаатарын Их Сургууль, Шуудангийн хайрцаг-167, 51-р салбар
~ Web site: www.usu.edu.mn
~ Утас: (976)-11-456360, 96157253
~ E-mail: elselt@usu.edu.mn
~ facebook хаяг: facebook.com/usu.mongolia
~ Онлайн туслах

Магистрант, докторантурын элсэлт

Магистрант, докторантурын элсэлт " Улаанбаатарын Их сургуулийн магистр, докторын..

Бакалаврын оюутан элсүүлэх журам

Бакалаврын оюутан элсүүлэх журам..

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг 1. Зургаан улирал дарааллан “А” ү..