Мандах бүртгэл дээд сургууль

Монгол улсад хувийн хэвшлийн сургууль 1991 оноос байгуулагдсан түүхтэй бөгөөд манай сургууль эдгээр анхдагчдын нэг билээ. Энхний 10 жилдээ бид сургалт явуулах материалаг нөхцөл, багшлах  боловсон хүчний чадварлаг баг бүрдүүлэх,  Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн шинэ тогтолцоог төлөвшүүлж хөгжлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж II дахь 10 жилээ төлөвлөн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, их сургууль болох зорилтоо хэрэгжүүлж байна.

Байгууллага болон хөтөлбөрөө ахисан шатанд үндэсний хэмжээнд магадлан имтгэмжлүүлсэн. 2012 онд 2 дахь шатанд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэж 2014 нд ACBSP байгуулагаар Олон улсад магадлан итгэмжлэгдсэн.

 Их дээд сургуулиудын дунд зохиогддог Нягтлан бодох бүртгэлийн Улсын 19 удаагийн олимпиадаас манай оюутнууд 10 удаа тэргүүн байр эзлэж, алтан медаль хүртсэн дээд амжилтыг гаргаад байна. Шилдэг менежменттэй сургууль, Сургалтын хөтөлбөрөөр тэргүүлэгч, Ажлын байрны хангамж сайтай сургууль, Чанарын баталгаажуулалттай сургууль-2015 зэрэг олон өргөмжлөл хүртсэн бөгөөд жил бүр  нэр хүндтэй ТОР сургуулиудын тоонд нэрлэгддэг.

Манай сургууль Монголын Их Дээд Сургуулиудын консорциум, БЭСТ консорциум, Монголын Менежментийн Холбоо, Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны гишүүн бөгөөд Дархан-Уул аймагт салбар сургуультай.

  Багшлах бүрэлдэхүүний хувьд чадварлаг туршлагатай хамт олноос бүрддэг бөгөөд бүх багш нар магистраас  дээш зэрэгтэй тэдний дотор Монгол улсын гавъяат 2, доктор профессорууд 24, Мэргэшсэн Нягтлан бодогч 23, Ардын боловсролын Тэргүүний ажилтан 15, Санхүү банкны Тэргүүний ажилтан 11 ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөр

Оюутан элсүүлэх  Бакалаврын хөтөлбөр,  мэргэжлийн чиглэл 

Хөтөлбөр

Хөтөлбөр дэх мэргэжлийн нэр

ЭЕШ  өгсөн байх хичээл

Элсүүлэх Босго оноо

/дундаж/

Индекс

Нэр

1

D041101

Нягтлан бодох
бүртгэл

Нягтлан бодох бүртгэл - аудит

Математик
Англи хэл

450

Нягтлан бодох бүртгэл - банк

Нягтлан бодох бүртгэл - татвар

Нягтлан бодох бүртгэл - англи хэл

Нягтлан бодох бүртгэл - мэдээллийн систем

2

D041201

Санхүү банк

Санхүү банк

Математик
Англи хэл

450

3

D061302

Мэдээллийн систем

Мэдээллийн систем

Математик эсвэл Физик

400

 4

D061203

Програм хангамж

Програм хангамж

Математик

эсвэл Физик

400

Жич: ЭЕШ-аар Математик, Англи хэл, Физик тус бүр 400-гаас дээш оноотой байна.


Дархан дахь салбар сургуульд элсүүлэх Бакалаврын хөтөлбөрүүд

Хөтөлбөр

Хөтөлбөр дэх мэргэжлийн нэр

ЭЕШ өгсөн байх хичээл

Босго оноо

Индекс

Нэр

1

D041101

Нягтлан бодох

Нягтлан бодох бүртгэл - аудит

Математик

400

Нягтлан бодох бүртгэл - банк

Хөтөлбөрөөр олгох ур чадвар, ажлын байр

  Хөтөлбөрөөр олгох ур чадвар, ажлын байр Хөтөлбөрийн нэр Хөтөлбөрөөр олгох..

Мэргэжлийн ба боловсролын,

Төрийн болон төрийн бус байгуулагуудтай олон талт хамтын ажиллагаатай. Японы “ТОНОKU” их сургууль, БНСУ-ын “Kookmin” их сургууль, Япон дахь Эрнест Янг аудитын компани, Тайландын “Mahasarakham” их сургууль, Киприйн “Eastern Mediterranean” их сургуулиудтай багш, оюутан солилцоо, эрдэм судлалаар  хамтран ажиллаж байна. 

http://mandakhburtgel.edu.mn/2016-01-25-07-32-41/2012-05-29-08-00-39/2016-03-18-07-41-20.html

Мандах Бүртгэл Дээд сургууль нь оюутны тав тухтай сурч амьдрах орчин бүхий 1540мкв талбай хичээлийн байр, 200 оюутны багтаамжтай оюутны дотуур байртай. Хичээлийн болон Оюутны дотуур байр, номын сан, уншлагын танхим, сүүлийн үеийн компьютероор тоноглогдсон иж бүрэн  лабораторууд, Интернет, Канон, Цайны газар нь оюутны сурч, хөдөлмөрлөх орчин нөхцлийг бүрэн дүүрэн хангадаг. 

Суралцахын зэрэгцээ оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжүүлэх дугуйлан клуб. Үүнд:

  • Супер студент клуб: Илтгэх урлаг, мэтгэлцээн
  • Судлаач оюутан: Эрдэм шинжилгээ, судалгаа
  • Англи хэл: Орчуулгын “Progress”, ярианы “ Let’s talk in English клуб
  • Мэдээлэл технологи, программ хангамж:  VIP, MIT клуб
  • Мэргжлийн: Нягтлан бодох бүртгэлийн ур чадварын дугуйлан, “АСС” клубууд/англи хэлээр/
  • Биеийн тамир, спорт:  Сагс, Волейбол, Ширээний тенис, Хөл бөмбөг
  • Урлаг: “Мандах нар” бүжгийн хамтлаг
  • Иогийн клуб
  • Оюутан цагдаа клуб

Дээрх дугуйланд хамрагдсан оюутнууд улс, бүс, олон улсын хэмжээнд зохиогдсон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож шагнал урамшуулал хүртдэг.   

 

Оюутны нийгмийн оролцоог үнэлэх, сургуулийн хөгжил дэвшилд  оруулсан хувь нэмэрийг үнэлэх  зорилготоор дараах хөнгөлт, тэтгэлэг үзүүлдэг.

Хөнгөлөлтийн хэлбэр

Хөнгөлөлтий  шалгуур

Сургалтын төлбөрөөс тооцох  хувь хэмжээ

Тайлбар

Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг

-Ёс зүйн дүрмийн зөрчилгүй

-Голч дүн нь 3,8-аас дээш
-Эрдэм шинжилгээ судалгааны ажилд болон их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогддог олимпиадад амжилттай оролцож ирсэн, нийгмийн оролцоо сайтай

Сургалтын төлбөрийн 50%-тай тэнцэх дүнгээр

 

http://mandakhburtgel.edu.mn/example-pages/2013-10-02-06-47-39.html

 

ЭЕШ-ийн дундаж оноос хамаарсан

ЭЕШ-ын оноо

20%-оос 50%

http://mandakhburtgel.edu.mn/example-pages/2013-10-02-06-47-39.html

Оюутан нэг хичээлийн жил “А” үнэлгээтэй  жил дараалан  суралцвал

Сурлагын амжилтаар

20%-аас 40%

 

http://mandakhburtgel.edu.mn/example-pages/2013-10-02-06-47-39.html

Улсын олимпиад болон эрдэм шинжилгээний бүтээл

Эхний байранд шалгарсан амжилтаар

20%-50%-

 

http://mandakhburtgel.edu.mn/example-pages/2013-10-02-06-47-39.html

Голч дүн нь 3,5-аас дээш

Сайн сурлагатай, санхүүгийн бэрхшээлтэй

20%-80%-

http://mandakhburtgel.edu.mn/example-pages/2013-10-02-06-47-39.html

Оюутны зөвлөлийн сонгуульт үүрэг хүлээсэн

Ажлын үр дүнтэй нь холбон

5%-10%

 

http://mandakhburtgel.edu.mn/example-pages/2013-10-02-06-47-39.html

Сургуульд

Үнэтэй хувь нэмэр оруулсан

20%-100%

http://mandakhburtgel.edu.mn/example-pages/2013-10-02-06-47-39.html

http://mandakhburtgel.edu.mn/example-pages/2013-10-02-06-47-39.html

 

Элсэгчдийн  Бүртгэл, Бүрдүүлэх материал, хугацаа

  Элсэгчдийг бүртгэх

  1.  МАНДАХ БҮРТГЭЛ Дээд Сургуульд элсэхийг хүсэгчдийг Боловсролын үнэлгээний төвөөс авсан шалгалтын дүн гарсан өдрөөс эхлэн бүртгэнэ.
  2. Бүртгэлийг онлайнаар болон  өөрийн хичээлийн байранд явуулна  www.mandakhburtgel.edu.mn хаягийн Элсэлт цонхоор орж бүртгүүлнэ.
  3. Элсэгчид  бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
  4. Бүртгэл хийсний дараа бичиг баримтыг буцаан олгоно. 

      Хөнгөлөлттэй нөхцөл

  1. Математик, физик, англи хэл, мэдээлэл зүйн чиглэлээр Улс, Улаанбаатар хотын    хэмжээний олимпиадад эхний 10 байрт шалгарсан бол батлах баримтыг үндэслэн шууд  элсүүлнэ.
  2. Элсэгчийн математик(физик), англи хэлний шалгалтын дундаж оноог харгалзан, эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг дараах хэмжээгээр хөнгөлнө. Үүнд: 

Шалгалтын оноо /дундаж/

Хөнгөлөлтийн хувь

1

751-ээс дээш оноотой бол

50%

2

701-750 оноотой бол

30%

3

650-700 оноотой бол

20%

 Оюутнаар тэнцсэн элсэгчийг  хичээлийн жил эхлэхэд бүртгэх

  1. Суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийг тухайн жилийн 8 сарын 25-28-нд    Сургалтын  чанар, хяналтын албанд бүртгэнэ.  Энэ хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг элсээгүйд тооцно.
  2. Энэхүү бүртгэлийг үндэслэн оюутнаар батлах тухай Ерөнхий захирлын тушаал гаргана.
  3. Оюутнаар элсэгч нь эрүүл мэндийн үзлэг /сүръеэ/ хийлгэж, суралцахад саадгүй болох тухай  тодорхойлолт,  уушигны рентген зургийн хамт авч ирнэ.
  4. Элсэгч нь хичээл эхлэхээс өмнөх “Оюутан чиглүүлэх сургалт”-нд заавал   хамрагдсан байна.

Сургуулийн хаяг

© 2015 - Мандах Бүртгэл Дээд Сургууль | Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, Москва хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж
Утас: 976-70185949, 976-70185950
Факс: 976-70001183
И-мэйл: info@mandakhburtgel.edu.mn | www.mandakhburtgel.edu.mn

Оюутан элсүүлэх шалгаруулалт

Э лсэгч нь бүрэн дундаас дээш боловсрол эзэмшсэн, Боловсролын үнэлгээний төвөөс зохио..