Отгонтэнгэр их сургууль

Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд өөрийн орон зайгаа нэгэнт эзэлсэн манай сургууль туулсан замынхаа ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн хөгжлийн ирээдүйгээ тодорхойлохын зэрэгцээ ухаан тэлсэн, нас идэр залуусыг эрдэм боловсрол эзэмшиж ихийг бүтээх ариун үйлсэд шамдан ороход нь зүг чиг болж байгаа 25 жилийн түүхт, Монгол Улсын анхны хувийн хэвшлийн их сургууль юм.

Тус сургууль нь 1999 онд анхлан, 2004 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн ба одоо 3 дахь удаагийн магадлан итгэмжлэлдээ амжилттай хамрагдахаар шаргуу бэлдэн ажиллаж байна.

Манай сургуульд мэргэжлийн салбартаа төдийгүй улс орондоо танил болсон 80 гаруй эрдэмтэн багш ажиллаж, бакалавр, магистр, докторын сургалтуудыг явуулж байна.

Өнөөдөр манай төгсөгчдийн 80 гаруй хувь нь эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаагаас гадна өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтад хамрагдаж, үргэлжлүүлэн суралцаж байна.

Ялангуяа эдгээр орнуудын холбогдох сургуулиудтай сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь оюутан залуусыг дэлхийн хөгжлийн хандлага ололт амжилтаас хоцролгүй хөл нийлүүлэн алхахад тус нэмэр болж байгаа билээ.

Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк, ГТХАН зэрэг гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран 30 гаруй төсөл, хөтөлбөрийг манай сургуулийн багш нарын багууд амжилттай хэрэгжүүлсэн нь сургалт судалгааны ажлын шинэ чиглэлд амжилт олох нэг үндэс болж байгаа нь судалгаанд суурилсан их сургууль болох зорилгодоо тэмүүлж байгааг баталж байна.

2014 онд Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Олон улсын эрх зүй, Бизнесийн эрх зүй мэргэжлийн хөтөлбөрүүд, 2015 онд Сэтгүүлзүй, Англи хэлний багш, Хятад хэлний орчуулагч хөтөлбөрүүд БМИҮЗ-ээр “А” үнэлгээтэйгээр тус тус магадлан итгэмжлэгдсэн.

“Best of Mongolia 2013”, 2014 оны “Монголын сурагчдын бахархал-Топ Их сургууль”, Сургалтын эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлсэн 2015 оны “Чанартай боловсролын төлөө сургууль” өргөмжлөлт Отгонтэнгэр их сургууль шинэ элсэгчдэд зориулсан “Class of 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсролын салбарт бодитой өөрчлөлт шинэчлэлийг бий болгохыг зорин ажиллаж байна.

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛД ТАВТАЙ МОРИЛ

Сургалтын хөтөлбөр, олгох ур чадвар, төгсөгчдийн ажиллаж болох чиглэл, ажлын байр

Гадаад хэлний орчуулга /хятад хэл/-ын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр 

Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг

  • Хятад хэлээр эх зохиох, хоёр хэл рүү орчуулгын утга санааг зөв, бүрэн дүүрэн буулгахад ашиглах тухайн сэдвийн үг хэллэг, найруулга зүйг хангасан зөв орчуулга хийх чадвартай болох
  • Хятад хэл эсвэл монгол хэлний хэрэглээг утга зохиолын хэлний хэм хэмжээнд зөв ухаарч, монгол хэл эсвэл хятад хэл рүү хөрвүүлэхэд шаардлагатай арга хэлбэрийг сонгон хэрэглэх чадвартай.
  • Хятад хэлний авиазүй, үгийн сан, хэл зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн онцлог, төрөл бус хэлний үзэгдлүүдийг зэрэгцүүлэн тайлбарлаж, хялбар ойлгуулах арга барил эзэмшсэн байна.
  • Хятадын түүх, соёл, орон судлал, зан үйл, сэтгэлгээний онцлог зэрэг олон асуудлыг орчуулгатай холбон орчуулах үйл ажиллагааг зохион байгуулах арга барилд суралцсан байна.
  • Онолын мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэх, хятад хэл дээрх эх бичвэрийн утга санааг бүрэн ойлгож тухайн нөхцөл байдалд тохирсон орчуулга хийх.

Ажлын байр, албан тушаал

  • Орчуулагч,
  • Хөтөч, тайлбарлагч, менежер, нарийн бичиг
  • Төслийн болон эрдэм шинжилгээний ажилтан
  • Гадаадын компанийн төлөөлөгч
  • Хэл шинжлэлийн мэргэжилтэн, судлаач

Сэтгүүл зүйн бакалавр

Сэтгүүл зүйн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг С..

Багш, гадаад хэлний боловсрол

Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/ бакалаврын зэрэг олгох хөтөлбөр Төгсөгчдөд ..

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол бакалаврын зэрэг олгох хөтөлбөр Төгсөгчдөд олг..

Бизнесийн удирдлага

Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр Төгсөгчдөд олгох чадвар, дадал, ..

Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэл бакалаврын зэрэг олгох хөтөлбөр Төгсөгчдөд олгох чадвар, дадал,..

Санхүү, банк

Санхүү, банк бакалаврын зэрэг олгох хөтөлбөр Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг Б..

Эрх зүй

Эрх зүйн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр Төгсөгчдөд олгох чадвар, дадал, мэдлэг Эрх з..

Манай сургууль Америк, Солонгос, Хятад, Тайвань, Японы зарим их сургуулиудтай холбоо тогтоож, багш оюутан солилцон сургаж, өндөр хөгжилтэй орнуудын боловсролын ололт, эрдэм ухааныг эх орондоо нутагшуулж байгаа шинэ хандлага, амжилтаа бид улам ахиулахаар шамдан ажиллаж байнаа. Ялангуяа эдгээр орнуудын холбогдох сургуулиудтай сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь оюутан залуусыг дэлхийн хөгжлийн хандлага ололт амжилтаас хоцролгүй хөл нийлүүлэн алхахад тус нэмэр болж байгаа ба дараах хэлбэрүүдээр хамтын ажиллагаатай ажиллаж байна.

  • Колорадо Хайтс Их Сургууль /АНУ/ 3+1 хөтөлбөр, 4+1 хөтөлбөр
  • Конгжу Үндэсний Их Сургууль /Солонгос/ Оюутан солилцоо
  • Ляонины Их Сургууль /Хятад/  Магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр
  • SIAS олон улсын их сургууль /Хятад/ 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо
  • Жилин Их Сургууль /Хятад/ оюутан солилцоо
  • Минг Чуаны Их Сургууль /Тайвань/ 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо
  • Комазава охидын Их Сургууль /Япон/ Магистрын тэтгэлэгт хөтөлбөр
  • Оберлины Их Сургууль, Токиогийн их сургууль /Япон/ оюутан солилцоо, магистрын тэтгэлэгт хөтөлбөр

Бид 25 жилийн амжилтандаа тулгуурлан мөн оюутан суралцагчдынхаа суралцах таатай орчинг бүрдүүлэх үүднээс хичээлийн материаллаг баазаа бэхжүүлж, сургалт судалгааны ажил явуулах хичээлийн 3 байр, компьютерийн 3 лаборатори, нийт 200 суудалтай уншлагын 2 танхим, 50000 гаруй номын фондтой 2 номын сан, биеийн тамирын заал, зоогийн газрууд зэрэг материаллаг баазтай болсноос гадна тэдний сургалт эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор Эрдэм шинжилгээ-судалгааны төв, сургуулийн дэргэд түшиц цэцэрлэг, оюутны бие даалтын танхимууд, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хууль зүйн клиник сургалтын төв, Шүүх хурлын танхим, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн Интерактив программын сургалт-дадлагын төв, Интернет үйлчилгээний төв, “Оюутан” радио төв, Сэтгүүл зүйн сургалт-дадлагын ТВ студи, Телевизийн  нэвтрүүлгийн монтаж хийх лаборатори, Видео хичээлийн танхим, Зайн сургалтын “Телемост” төвүүдийг байгуулан ажиллаж байна.

  • Эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 25 хувь,
  • Эхний 4 ба түүнээс дээш улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 50 хувь
  • Оюутны холбоо, оюутны зөвлөлийн идэвхтэн сонгуультнуудад тухайн жилийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан дараа улирлын сургалтын төлбөрийн 30 хүртэл хувийн хөнгөлөлт
  • Сургалтын төрийн сан, буцалтгүй тусламж, зээлд хамрагдах боломжтой
  • Гадаадын болон дотоодын улс, олон нийтийн байгууллага, сангуудаас олгогдох тэтгэлэгт хамрагдах боломжтой
  • Спортын онцгой ур чадвартай, амжилт гаргасан оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хүртэл
  • Элсэлтийн ерөнхий шалгалтанд 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 50 хувь, 700-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 25 хувийг чөлөөлнө.  
  • БСШУЯ-ны сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын чанартай мэргэжлийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн элсэгч бол сургалтын төлбөрийн 50 хувь, дэд байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 25 хувийг чөлөөлнө. 

Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

Индекс

Хөтөлбөрийн нэр

Босго оноо

Элсэлтэнд тооцох ерөнхий шалгалт

1

011409

Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/

400

Монгол хэл эсвэл орос хэл,

англи хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлийн аль нэгээр

2

023101

Гадаад хэлний орчуулга /хятад хэл/

400

3

011201

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

400

Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг, англи хэл,

математик хичээлийн аль нэгээр

4

032101

Сэтгүүл зүй

400

Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг, англи хэл хичээлийн аль нэгээр

5

042101

Эрх зүй

400

Нийгмийн тухай мэдлэг эсвэл монгол хэл, математик, англи хэл хичээлийн аль нэгээр

6

041101

Нягтлан бодох бүртгэл

400

Математик эсвэл нийгмийн тухай мэдлэг, англи хэл хичээлийн аль нэгээр

7

041301

Бизнесийн удирдлага /санхүү, олон улсын худалдаа, хүний нөөц/

400

8

041201

Санхүү, банк

400


 Элсэгчдийн бүртгэл, бүрдүүлэх материал, хугацаа

 Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2016 оны 06-р сарын 02-оос 2016 оны 07-р сарын 09-ны хооронд Отгонтэнгэр их сургуулийн цахим бүртгэлийн систем http://otgontenger.gate.mn хаягаар болон 2016 оны 07-р сарын 01-нээс 07-р сарын 09-ны өдрийг дуустал сургуулийн хичээлийн 3-р байранд бүртгүүлнэ.

Тус сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь сургуулийн байранд ирж дараахь бичиг баримтыг эх хувиар нь авчирч бүртгүүлэх ба бүрэн дунд боловсролтой, элсэхийг хүссэн хөтөлбөрийн заасан хичээлээр босго онооны шаардлагыг хангасан 2014, 2015, 2016 оны ЭЕШ-ын батламжтай байна.

  •  Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн гурван сард авахуулсан/
  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг

Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа элсэлтийн комисс 2016 оны 07-р сарын 10-ны өдөр ил тодоор Отгонтэнгэр их сургуулийн байранд болон өөрийн сургуулийн вэб сайт, элсэлтийн системээр бүртгүүлэгчид мэдээлнэ.

Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч дараах материалыг бүрдүүлэн 2016 оны 07-р сарын 15-ны өдрөөс 08-р сарын 10-ны хооронд ажлын цагаар элсэлтийн комисст ирж эрхээ батлагаажуулна. Эрхээ баталгаажуулахдаа дараах бичиг баримттай ирнэ.

  • Бүртгэлийн хуудас
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 6% /сүүлийн гурван сард авахуулсан/
  • ЭЕШ-ийн батламж /эх хувь/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь/
  • Сурагчийн хувийн хэрэг/ эх хувь/
  • Сургалтын төлбөр төлсөн баримт

Сургуулийн хаяг

 Хаяг, байршил: БЗД, 5-р хороо, Жуковын музейн зүүн талд  

 Элсэлтийн цахим бүртгэлийн систем:

 http://otgontenger.gate.mn 

E-mail:info@otgontenger.edu.mn

 Web site: www.otgontenger.edu.mn  

Утас: 453944, 99882882, 99243931, 91842010

 

 

ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ 1.       1.1.    ..

Элсэлтийн журам

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН 201 6 -201 7 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ Нэг. ЕРӨН..