Эм зүйн шинжлэх ухааны их сургууль

Бидний тухай товчхон:

Манай сургууль нь 2000 онд Төрийн шагналт, Академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатарын санаачлагаар “Монос” коллеж нэрээр анх үүсэн байгуулагдаж, 2006, 2014 онуудад БСШУЯ-аар магадлан итгэмжлэгдэж, 2012 онд аттестатчилагдан, 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болон хөгжиж байна.  Тус сургууль нь хичээлийн 3 байр, мэргэжлийн 6 тэнхим, орчин үеийн тоноглол бүхий 50 шахам сургалтын лаборатори өрөө тасалгаа, 1100 оюутан, 52 багштайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Багш нарын 34 хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд тэдний дотор Монгол улсын гавьяат, төрийн шагналт, академич, доктор профессорууд зэрэг өргөн мэдлэг, дадлага, туршлагатай багш нар олон бий. 


Сургуулийн эрхэм зорилго:

Даяаршлын үйл явц, Монгол орны хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар, зөв төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэж, төгсөгчдийг тасралтгүй сургалтаар хөгжүүлэн тэдний амьдралын чанарыг сайжруулагч сургалт-эрдэм судалгаа-үйлдвэрлэл хосолсон энтрепренер сургууль байна.текстэн мэдээллээ оруулна уу

Түүхэн хөгжил

 

Он цагийн хэлхээс

  • 2000 онд “Монос” коллеж нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан
  • 2004 онд “Монос” дээд сургууль болсон.
  • 2004,  2006,  2014 онуудад улсын хэмжээний ТОР-10 сургуулиар шалгарсан.
  • 2006 онд магадлан итгэмжлэгдсэн.
  • 2012 онд БСШУЯ-аар аттестатчилагдсан.
  • 2012, 2014 онуудад “Монос” группийн “Шилдэг хамт олон”-оор шалгарсан.
  • 2013 онд  2 дахь шатанд  магадлан итгэмжлэгдсэн.
  • 2014 онд Эм зүйч  мэргэжлийн хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн.
  • 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсон.
  • 2015 онд “Боловсролын салбарын онцлох энтрепренер сургууль” шагнал хүртсэн.

 

Сургалтын чиглэлүүд:

Бакалавр:

  1. Эм зүйч-5 жил,
  2. Эмийн Үйлдвэрийн Инженер Технологич-/3+2/ жил,
  3. Уламжлалт Анагаах Ухааны Их Эмч-6 жил

Төгсөлтийн дараах сургалт:

1.    Магистр: Эм Зүй, Уламжлалт Анагаах Ухаан – 2 жил

2.    Доктор: Эм Зүй 4 жил

       Богино болон урт хугацааны мэргэшүүлэх сургалт:

1.      Клиник эм зүй /5 сараас 1 жил/

2.      Эм Зүйн Удирдлага зохион байгуулалт /4-6 сар/

3.      Богино хугацааны багц цагийн сургалт

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуульд хийгдэж буй судалгааны ажлын чиглэлүүд:

  1. Фармакологи:
  • Чихрийн шижингийн эсрэг эмийн судалгаа
  • Ходооны шархлааны эсрэг эмийн судалгаа
  • Ясны хугарлыг эмчлэх эмийн судалгаа
  • Ясны сийрэгжилтийн эмийн судалгаа
  1. Технологи, стандартчилал:
  • Ходооны шархлааны эсрэг эмийн судалгаа
  • Тайвшруулах эмийн судалгаа
  • Ясны хугарал, ясны сийрэгжилтийн эсрэг биологийн идэвхит бүтээгдэхүүний судалгаа
  1. Фитохимийн судалгаа
  2. Шинэ эм бүтээх
  3. Эмийн зохистой хэрэглээ
  4. Уламжлалт анагаах ухааны онол болон эмнэлзүйн судалгаа
  5. Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан судлах

Хөтөлбөрийн зориулалт:

Хөтөлбөрөөр төгсөгчийн ажиллаж болох чиглэл:

Эм зүйч, Эмийн үйлдвэрийн инженер технологич

  • Эмийн зүйлийг эрж хайн, нээн илрүүлж, судлан шинжилж, шинэ эм зохион бүтээдэг “судлаач”
  • Нийлэгжүүлсэн болон ургамал амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг эм болгон үйлдвэрлэдэг “үйлдвэрлэгч”
  • Эм бэлдмэлээ зах зээлд гарган эмч, эм зүйч нарт таниулж сурталчилдаг “маркетингийн менежер”
  • Эмийн сан, эмийн үйлдвэр, эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг зохион байгуулж, эрхлэн явуулдаг “удирдагч, менежер”
  • Эмийн зохистой хэрэглээг хүн арддаа төлөвшүүлэн хэрэгжүүлдэг зөвлөгч эмзүйч

Уламжлалт анагаах ухааны их эмч

  • Уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх ур чадварыг эзэмшиж, анагаах ухааны тодорхой чиглэлээр нарийн мэргэших чадвартай  их эмч бэлтгэнэ.
  • Судалгаанд суурилсан уламжлалт анагаах ухааны мэдлэг, хэрэглээнд түшиглэн олон улсын зах зээлд ажиллах мэдлэг чадвартай уламжлалт анагаах ухааны их эмч судлаач  зэрэг хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Ажлын байр

  • ISO 9001 стандартын шаардлага хангасан “Монос Фарм” ХХК
  • Эм судлалын хүрээлэн
  • Эмийн ургамал тарималжуулах сонгино дахь Ботаникийн цэцэрлэг
  • “Монос” группийн харъяа магадлан итгэмжлэгдсэн “Эм бэлдмэлийн сорилт”-ын лаборатори
  • “Монос Хүнс” ХХК
  • “Монос Косметик” ХХК
  • “Монос Фарм Трейд” ХХК – Эм ханган нийлүүлэх байгууллагууд
  • “Монос Улаанбаатар” ХХК – Эмийн сангийн сүлжээ
  • Фармаци гарант – Олон Улсын төлөөлөгчийн газрууд
  • “Монос Хаус Холд” ХХК

Бусад:

  • П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг
  •  Улсын II төв эмнэлэг
  • Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
  •  Хавдар Судлалын Үндэсний Төв
  • Улаанбаатар Төмөр Замын Эмнэлэг
  • Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв
  • Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухааны Технологи Үйлдвэрлэлийн Корпораци 

Сургалтын орчин

Материаллаг бааз   Хичээлийн байр-3 Лаборатори, кабинет-21 Лекцийн заал-4 Анги, ..

  • ОХУ-ын Пятигорск хотын Эм Зүйн Академи
  • БНСУ-ын Олон Улсын Их Сургууль
  • Санкт-Петербургийн Эм Зүйн Академи
  • ОХУ-ын Буриадын Их Сургууль
  • ХБНГУ-ын Хайнрих Хайны нэрэмжит Их Сургуулийн Эмийн Биологи, Биотехнологийн Сургууль
  • Австри Улсын Грацийн Их Сургууль
  • БНСУ-ын Чубукийн Үндэсний Их Сургуулийн Эм Зүйн Коллеж
  • БНХАУ-ын Эм Зүйн Их Сургууль

Хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудтай багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Тус сургуульд онц, сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор “Монос” группийн харъяа компаниуд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Цаашлаад амжилттай суралцаж, тэтгэлэгт хамрагдаад зогсохгүй, ахлах курс /4,5/-д нь дадлагажуулан, тэднийг ажлын байраар бүрэн хангах боломжтой.

Дараах шаардлагыг хангасан элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:

Ерөнхий шалгалтын оноо

1-р курсын сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн хувь /хүртэл/

1

760-800

81-100%

2

730-759

71-80%

3

700-729

61-70%

4

680-699

50-60%

Элсэн суралцагч нь цаашид амжилттай суралцвал дараах хөнгөлөлтийг эдлэх эрхтэй болно. Үүнд:

  • Тогтмол “А” үнэлгээтэй суралцвал, сурлагын голч дүнг нь харгалзан “Монос” группийн харъяа компаниудын нэрэмжит тэтгэлэг олгох
  • 2 курсээс дээш “А” үнэлгээтэй суралцвал цалинтай дадлага хийлгэх,  хамтын ажиллагаатай гадаад орны их, дээд сургуульд богино хугацааны сургалтанд хамруулах, цаашид тодорхой зорилготойгоор суралцуулах
  • Мөн дээрхи болзолуудыг биелүүлж, амжилттай суралцсан төгсөгчийг магистрантурт шууд элсүүлэх ба туршилтын хугацаагүйгээр жинхлүүлэх, өндөр цалинтай ажлын байраар хангадаг

Ерөнхий зохион байгуулалт

  • Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд: Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 2.2-д заасан Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд: ЕШ өгч, энэхүү журмын 2.2, 2.3 ба 3.3-д заасан болзлыг хангасан иргэний өргөдлийг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.
  • Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох зорилго бүхий ЕШ-ыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага зохион байгуулна.
  • Элсэлтийн ажлыг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.
  • Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн www.monos.edu.mn  вэб сайтад байрлуулна.

Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт

  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэгч бүрэн дундаас доошгүй  боловсрол эзэмшсэн байна.
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэгчид доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:

Элсэгчдэд олгох мэргэжлийн цол,  боловсролын зэрэг /бакалавр/

Шалгалт (ЕШ)

Суралцах хугацаа (жил)

ЕШ-ын босго оноо

Эм зүйч

Хими, Биологи, Математик (аль нэг нь)

5 жил

400-аас дээш

(БСШУЯ-аас тогтоосон босго оноо)

Эмийн үйлдвэрийн инженер технологич (3+2) хамтарсан хөтөлбөр

Хими, Математик, Физик (аль нэг нь)

5 жил

Уламжлалт анагаах ухааны их эмч

Хими, Биологи, Математик (аль нэг нь)

6        жил

 Оюутан элсүүлэх шалгаруулалт

  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд нийслэл болон аймгуудаас элсүүлэх оюутны хяналтын тоог БСШУЯ-аас тогтооно.
  • Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн ЕШ-ын оноон дээр Боловсролын гэрчилгээний дундаж оноог нэмж нийт онооны жагсаалтыг 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 12.00 цагт гаргана.
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд тэнцэх болзол хангасан хүмүүсийг  мэргэжил тус бүрээр нийт онооны дарааллаар элсүүлэх ажлыг 2016 оны 07 сарын 07-ны өдөр 13.00 цагт сургууль дээр зохион байгуулна.
  • Дурьдсан хугацаанд ирж хувиараа аваагүй хүнийг хүлээхгүйгээр дараагийн хүнд нь сонголт хийлгэнэ.
  • Урьд нь анагаахын чиглэлээр дээд, тусгай дунд боловсрол эзэмшсэн болон бусад их дээд сургууль төгссөн, ерөнхий шалгалт өгсөн  хүмүүсээс 2016 оны 7-р сарын 7-ны өдрийн 9.00 цагт Ерөнхий химийн хичээлээр шалгалт авч, тэнцсэн хүмүүсийг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн оюутны шилжилт хөдөлгөөний журам”-д заасны дагуу зохих мэргэжил, курсэд нь элсүүлэн суралцуулна. 

1.      Сургуулийн хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг-20, Сонсголонгийн тойруу-5,

Утас: 99784648, 9611-8456, 9915-7977

Website: www.monos.edu.mn         

E-mail: university@monos.mn              

Өргөдөл хүлээж авах, бүртгэх

Өргөдөл хүлээж авах, бүртгэх Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэхийг хүсэгчдийн ..

Хөтөлбөрийн бүлэгМонгол хэл 100 %Монгол хэл 70%, Гадаад хэл 30%Монгол хэл-50% Гадаад хэл-50%Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%Монгол хэл 50%, Ур чадвар 50%Монгол хэл 50%, Математик 50%Монгол хэл 50%, Монголын түүх 50%Монгол хэл-50% Нийгмийн тухай мэдлэг-50%Монгол хэл 70%, нийгмийн тухай мэдлэг 30%Математик 100%Математик 70%, Физик 30%Математик 70%, Гадаад хэл 30%Математик 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Математик 70%, Газарзүй 30%Математик 50%, Гадаад хэл 50%Математик 50%, Физик 50%Математик-50% Ур чадвар-50%Математик 30%, Ур чадвар 70%Физик 100%Физик 70%, Математик 30%Физик 70%, Гадаад хэл 30%Хими 100%Хими 70%, Математик 30%Хими 70%, Физик 30%Хими 50%, Биологи 50%Хими 50%, Математик 50%Хими 50%, Гадаад хэл 50%Биологи 100%Биологи 70%, Математик 30%Биологи 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Биологи 50%, Математик 50%Газарзүй 100%Газарзүй 70%, Гадаад хэл 30%Газарзүй 50%, Биологи 50%Нийгмийн тухай мэдлэг 100%Нийгмийн тухай мэдлэг 70%, Гадаад хэл 30%Нийгмийн тухай мэдлэг 70%, Математик 30%Гадаад хэл 100%Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Гадаад хэл 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Монголын түүх 100%Монголын түүх 50%, Нийгмийн ухаан 50%Ур чадвар 70%, Монгол хэл, Хими, Биологи аль нэг нь 30%Ур чадвар 70%, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг аль нэг нь 30%