Хүмүүнлэгийн ухааны их сургууль

 ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол түмний хүндэтгэл хүлээсэн, дэлхийд танил, 35 жилийн түүхтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлийн гишүүн, Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага юм.

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн “байгууллага болон хөтөлбөр”-ийн магадлан итгэмжлэлд хамрагдаж, амжилттай магадлуулсан.

Бид бакалаврын түвшинд мэргэжлийн англи хэл, магистр болон докторын түвшинд судалгааны ажлыг англиар бичих, илтгэх чадварыг эзэмшүүлэх өндөр мэргэжлийн чадварлаг багтай сургалт – судалгааны их сургууль билээ.


Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сонгох шалтгаан

  • Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэг, нийгмийн халамжид хамрагдах боломжтой.
  • Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан анги, танхим, лабораторит суралцан, тэргүүлэх зэргийн эрдэмтэн багш нараар заалгах. Бид мэргэжлийн гадаад хэлний сургалтаар тэргүүлдэг сургалт – судалгааны их сургууль юм.
  • Хэрэв оюутан хүсвэл бусад гадаад хэл (Хятад, Солонгос, Япон, Орос, Герман, Франц)-ийг сонгон судлах боломжтой.
  • Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах.
  • Төгсөгдчийн ажил эрхлэлтийн түвшигээр хамгийн өндөрт эрэмбэлэгддэг тул хүссэн ажилдаа орох бүрэн боломжтой.
  •  Нэг сургууль-хоёр диплом буюу хос мэргэжилтэй төгсөх боломжтой.
  • Японы Акитагийн Олон Улсын Их Сургууль, Шейгагийн Их Сургууль, Ямагатагийн Их Сургууль, БНХАУ-ын SIAS-ийн их сургууль, БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургуультай хамтран оюутан солилцооны 3+1, 2+2 тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
  • Улаанбаатар хотын төвд Засгийн газрын ордны дэргэд байрладаг тул нийтийн тээврийн хүрэлцээ сайтай.
  • Хотын төвд гадаад, дотоод оюутны тохилог байруудтай.
  • Оюутан 6 улирал амжилттай суралцвал магистрын хөтөлбөрөөс сонгон суралцаж, цаг хугацаа хэмнэх боломжийг бид таньд олгож байна.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь дараах бүрэлдэхүүний болон салбар сургуультайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна:

  • Бизнесийн сургууль
  • Хэл, соёлын сургууль
  • Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль
  • Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Дархан салбар сургууль

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХЭРЭГЖИЖ БУЙ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРҮҮД

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь АНУ, Япон, Солонгос, Хятад, Итали, ОХУ, Шинэ Зеланд, Тайвань болон бусад улсын 24 их, дээд сургуультай түншийн харилцаа тогтоож, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь БНСУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын их, дээд сургуулиудтай 2+2, 3+1, 2+2.5 оюутан солилцооны хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТҮҮХИЙН ХУРААНГУЙ

2015 он

2014-2015 оны хичээлийн жилд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 184 багш, ажиллагчид, бакалаврын 3054 оюутан, 439 магистрант, 150 докторантыг 60 гаруй эрдмийн хөтөлбөрт танхимаар сургахаас гадна судалгааны ажилд хамтран ажиллаж байна. ХИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох орон нутгийн салбар гурван сургуульд 128 багш, ажилтан бакалаврын 976 оюутан, 271 магистрантын сургалт, судалгааны ажлыг удирдан явуулж байна.

2014 он

Далайван дээд сургуулийг харъяа сургуулиар ажиллуулахаар тогтсон.

2010 он

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургууль, Билиг дээд сургууль бүрэлдэхүүнд оров.

2007 он

Дээд боловсролын магадлан итгэмжлэлд давтан оров.

2006 он

Номхон Далайн Орнуудын “Дээд Боловсролын Чанарын Сүлжээ”-ний гишүүн болсон.

2004 он

Аялал жуулчлалын менежмент – Франц хэлний орчуулагч, Олон улсын бизнесийн удирдлага – Англи хэлний орчуулагчийн бакалаврын хөтөлбөрийг эхлүүлсэн.

1999 он

Дээд боловсролын магадлан итгэмжлэлд оров. Гадаад хэл шинжлэл, боловсрол судлалын докторын сургалтын хөтөлбөр эхлүүлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон өөрчлөгдөв.

1997 он

Эдийн засаг – Герман хэлний орчуулагч хөтөлбөрийг эхлүүлсэн.

1996 он

Гадаад хэл шинжлэл мөн боловсрол судлалын магистрын хөтөлбөрийг эхлүүлсэн.

1994 он

Аялал жуулчлал – Япон хэлний орчуулагч хөтөлбөрийг эхлүүлсэн.

1990 он

Орос хэлээс гадна англи, герман, франц, хятад, япон, солонгос хэлний багш, орчуулагчийн хөтөлбөрүүдийг эхлүүлж Гадаад хэлний дээд сургууль болсон.

1982 он

Бие даасан Орос хэлний багшийн дээд сургууль болов.

1979 он

МУИС-ийн бүрэлдэхүүний Орос хэлний институт нэрээр байгуулагдав.

 

 

ГАДААДЫН ХАМТАРСАН СУРГУУЛИУД

Оросын Холбооны Улс

  • Эрхүүгийн Хэлшинжлэлийн Улсын Их Сургууль
  • Хабаровскийн Улсын Их Сургууль

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

  • Далианы Гадаад Хэлний Их Сургууль
  • Бээжингийн Хэл Соёлын Их Сургууль (Beijing Language and Culture University)
  • Сун Ят-Сенийн Үндэсний Их Сургууль (National SanYat-Sen University)

Итали улс

  • Салентогийн Их Сургууль (University of Salento)

Канад улс

  • Royal Roads University

Америкийн Нэгдсэн Улс

  • Уэстминстерийн Коллеж (Westminster College)
  • Америкийн Спортын Их Сургууль (Americain Sports University)
  • Питтсбургийн Их Сургууль (University of Pittsburgh)
  • Virgina International University

Бүгд Найрамдах Солонгос Улс

  • Моквон Их Сургууль (Mokwon University)
  • Солонгосын Мэдээлэл Харилцааны Коллеж (КСМА)
  • Пюкьон Үндэсний Их Сургууль (Pukyong National University)
  • Санмьюнийн Их Сургууль (Sangmyung University)
  • Кьюн Хигийн Их Сургууль (Kyung Hee University)
  • Кьюннамын Их Сургууль (Kyungnam University)
  • Korean Foundation

Япон улс

  • Шигагийн Их Сургууль (Shiga University)
  • Хокурикугийн Их Сургууль (Hokuriku University)
  • Акитагийн Үндэсний Их Сургууль (Akita National University)
  • Үцүнамиягийн Их Сургууль
  • Кокугакуйн Их Сургууль

Шинэ Зеланд улс

  • Кентербьюрийн Спортын Удирдлагын Коллеж (Canterbury Sports Managemnet College)

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРҮҮД

БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургуулийн хамтарсан 2+2 хөтөлбөрийг танилцуулга

БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургууль нь 1992 онд байгуулагдсан. 1998 онд Солонгосын Боловсролын Яамнаас Солонгос улсын шилдэг урлагийн их сургуулиар тодорч байсан. БНСУ-ын мэдээллийн технологи болон мультимедиа салбарт тэргүүлэгч их сургууль юм.

Хамтарсан 2+2 хөтөлбөрийн давуу тал

ХИС-ийн “График дизайн” мэргэжлийг сонгосон оюутнууд, I, IV –р курстээ ХИС-д, II, III-р курстээ БНСУ-ын Kuma-д суралцаж хоёр сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой юм.

Мэргэжлийн чиглэл:

  • Компьютерийн график дизайн
  • Реклам, зар сурталчилгаа
  • Animation (хөдөлгөөн дүрслэл, хүүхэлдэйн кино)

Акитагийн Олон Улсын их сургуультай хамтарсан 3+1 хөтөлбөрийг танилцуулга

Акитагийн Олон Улсын Их Сургууль нь сургалтын бүхий л үйл ажиллагааг англи хэл дээр явуулдаг, дэлхийн 200 – аад их дээд сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшингээр Япон улсдаа хамгийн өндөрт тооцогддог, салбартаа тэргүүлэгч их сургууль юм.

Бизнесийн удирдлага болон олон улсын харилцааны чиглэлээр суралцагч оюутнууд 4 жил суралцах хугацааныхаа 1 жилд нь Японы Акитагийн Олон Улсын их сургуульд суралцах бөгөөд суралцсан хугацааны кредит ХИС – д шууд тооцогдоно.

Хамтарсан 3+1 хөтөлбөрийн давуу тал

  • Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр
  • Сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт
  • Мэргэжлийн англи хэл эзэмших чадвар

 

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь аюулгүй, таатай орчныг бүрдүүлсэн Хичээлийн 3 байранд сургалт эрхэлж байна. Хичээлийн байруудад утасгүй интернетийн WiFi орчин бүрдүүлсэн. Оюутны байр, оюутны хоолны газар, биеийн тамирын заалтай, нийслэл хотын төвд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай (хуучнаар Сүхбаатарын талбай)-н хажууд байрладаг давуу талтай. 2016-2017 оны хичээлийн жилд нэг ээлжиндээ 800 суудалтай хичээлийн анги танхим, 216 суудалтай номын сан, 244 суудалтай хурлын заал, өндөр хүчин чадал бүхий техник тоног төхөөрөмж, албаны өрөөнүүдтэй шинэ өргөтгөл ашиглалтад орно.

текстэн мэдээллээ оруулна уу

Багш, гадаад хэлний боловсрол

Багш, гадаад хэлний боловсрол (Англи-Орос, Англи, Орос, Герман, Франц, Хятад, Япон, С..

Гадаад хэлний орчуулагч

Гадаад хэлний орчуулагч (Англи, Орос, Герман, Франц, Хятад, Япон, Солонгос) Хөтөлбөри..

Хэл шинжлэл

Хэл шинжлэл (Орос хэл) Хөтөлбөрийн үндэслэл: Улс үндэстний хил заагийн ялгарал бүдгэр..

Олон улсын харилцаа

Олон улсын харилцаа Хөтөлбөрийн үндэслэл: Даяаршилын эрин үед гадаад бодлого, гадаад ..

Олон улс, орон судлал

Олон улс, орон судлал (Орос, Хятад, Франц, Герман, Америк судлал) Хөтөлбөрийн үндэслэ..

Сэтгэл судлал

Сэтгэл судлал Хөтөлбөрийн үндэслэл: Сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөрийн агуулга нь..

Сэтгүүл зүй

  Сэтгүүл зүй Хөтөлбөрийн үндэслэл: Мэдээллийн энэ зуунд олон түмний мэдээлэл ав..

Мэдээлэл зүй

Мэдээлэл зүй (техник хангамж) Хөтөлбөрийн үндэслэл: Компьютерийн техник хэрэгсэл боло..

График дизайн

График дизайн Хөтөлбөрийн үндэслэл: Мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан дуу, дү..

Програм хангамж

Програм хангамж Хөтөлбөрийн үндэслэл: Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжихийн ..

Мэдээллийн систем

Мэдээллийн систем Хөтөлбөрийн үндэслэл: Мэдээллийн технологийн хөгжил дэвшил хурдасч,..

Багш, математикийн боловсрол

  Багш, математикийн боловсрол Хөтөлбөрийн үндэслэл: Манай улсын хүн амын жилийн..

Маркетинг

Маркетинг Хөтөлбөрийн үндэслэл: Монголын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь хувийн се..

Менежмент

  Менежмент Хөтөлбөрийн үндэслэл: Эдийн засгийн хөгжилд бизнесийн салбарын гүйцэ..

Худалдаа

Худалдаа (Олон улсын худалдаа, Олон улсын худалдаа – Орчуулагч) Хөтөлбөрийн үнд..

Бизнесийн удирдлага

Бизнесийн удирдлага (Хүний нөөц, Уул уурхайн менежмент) Хөтөлбөрийн үндэслэл: Монголы..

Нягтлан бодох бүртгэл

  Нягтлан бодох бүртгэл Хөтөлбөрийн үндэслэл: Аж ахуйн нэгж байгууллага, эдийн з..

Санхүү, банк

Санхүү, банк Хөтөлбөрийн үндэслэл: Аж ахуйн нэгж, эдийн засгийн салбарууд, дэлхийг ха..

Эдийн засаг

Эдийн засаг (Олон улсын эдийн засаг) Хөтөлбөрийн үндэслэл: Монгол улсын хөгжлийн түвш..

Аялал жуулчлалын менежмент

Аялал жуулчлалын менежмент Хөтөлбөрийн үндэслэл: Дэлхийн улс орнуудын хөгжлийн үзүүлэ..

Экологи

Экологи Хөтөлбөрийн үндэслэл: 21 дүгээр зууны хамгийн тулгамдсан асуудал болох хүрээл..

Хүрээлэн буй орчин судлал

Хүрээлэн буй орчин судлал Хөтөлбөрийн үндэслэл: Тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан..

ОЮУТНЫ ЭЛСЭЛТ, СУРГАЛТЫН НӨХЦӨЛ

Улаанбаатар хотоос ХИС – ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2016 оны 5-р сарын 11 – нээс 2016 оны 7-р сарын 5-ны хооронд ХИС – ийн элсэлтийн цахим бүртгэлийн систем, www.elselt-his.mn хаягаар нэвтэрч бүртгүүлнэ.

Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум /МИДСК/ зохион байгуулна.

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

 ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ, ХУГАЦАА

Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч элсэх эрхээ баталгаажуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

    • Иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхгүй бол орон нутгийн Иргэний Бүртгэл Мэдээллийн Байгууллагаас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт
    • Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог баталгаажуулах баримт
    • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
    • 2016 оны 3х4 хэмжээний цээж зураг (2 хувь)
    • Түгжээтэй хавтас

Элсэх эрхээ авсан элсэгч 2016 оны 8-р сарын 17-24-ний хооронд ажлын цагаар салбар сургуулийн сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын хамт
    • ХИС- ийн сайтад тавигдсан анкетыг бөглөх
    • Ерөнхий боловсролын сургуулийн хувийн хэрэг
    • Сургалтын төлбөр төлсөн баримт

СУРГУУЛИЙН ХАЯГ

  •  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-20, Шуудангийн салбар-210646, хайрцаг-53
  • Утас: 976 11 318 524                          
  • Факс: 976 11 322 702                                       
  • И-мейл: uh@humanities.mn                
  •  Цахим хуудас: www.humanities.mn       
  •  Элсэлтийн бүртгэлийн хуудас:www.elselt-his.mn