Сэрүүлэг дээд сургууль

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд

4 улирал дараалан А,В үнэлгээтэй суралцсан тохиолдолд голч дүнгээс хамааран тус сургуулийг үүсгэн байгуулагч Жаргал сангийн 50%, 100%-ийн тэтгэлэгээр суралцах боломжтой.

Олон улс болон улс, хот, аймгийн чанартай математик, гадаад хэл, газар зүй, нийгмийн ухаан, монгол хэлний олимпиадад тухайн ондоо оролцож, шагналт байр эзэлсэн элсэгчийн сургалтын төлбөрийг эхний хичээлийн жилд нь 50%-100%

Тухайн мэргэжлийн ерөнхий шалгалтын оноо 600-с дээш тохиолдолд
сургалтын төлбөрийг 4 жил суралцах хугацаанд 10%

Нэг  гэр бүлээс 2 ба түүнээс дээш суралцаж байгаа нэг суралцагчийн сургалтын төлбөрийг тус сургуульд суралцсан тохиолдолд эхний хичээлийн жилд нь  20% хөнгөлнө.

Сэрүүлэг дээд сургуулийн нэрэмжит олимпиадад 1-р байр эзэлсэн суралцагчийн  4 жилийн, 2 байр 2 жилийн, 3 байр 1 жилийн сургалтын төлбөрөөс 100 % чөлөөлнө.

Олон улсын болон үндэсний  хэмжээний спорт, урлагийн уралдаан, тэмцээнд оролцож, эхний 3 байранд шалгарч байсан элсэгчийн сургалтын төлбөрөөс эхний хичээлийн  жилд нь  20 хувиар чөлөөлнө.

 Элсэгч нь элссэн хичээлийн жилийнхээ сургалтын төлбөрийг  08-р сарын 25-ны дотор сургуулийн дансанд шилжүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн 5 хувийн хөнгөлөлтийг эдэлнэ.

 Бүтэн өнчин суралцагчийн оюутны дотуур байранд амьдрах төлбөрийг 20 хувь хүртэл хөнгөлнө.

Тус сургуульд элссэн ихэр элсэгч тус бүрийн сургалтын төлбөрийг эхний жилд нь  20 хувиар хөнгөлнө.

Цэргийн алба хаасан элсэгчийн тухайн жилийн сургалтын төлбөрийн 10 хувийг хөнгөлнө.

Сэрүүлэг дээд сургуулийн төгсөгчид боловсролын зэргээ ахиулахаар тус сургуулийн магистрантурт суралцсан тохиолдолд эхний хичээлийн жилийн сургалтын  төлбөрөөс 20 хувийн хөнгөлөлт эдэлнэ.    

 

 

Холбоо барих

 Холбоо барих Хаяг:   Баянгол дүүрэг. Ард Аюушийн өргөн чөлөө, 11-р хороо, ..

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СЭРҮҮЛЭГ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

  2016-2017   ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СЭРҮҮЛЭГ ДЭЭД СУРГУУЛЬД    ЭЛСҮҮ..

Холбоо барих

ХОЛБОО БАРИХ: Байршил: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу – 26 Улаанбаатар – 2..