Этүгэн их сургууль

Мэндчилгээ

Дэлхий дахиныг хамран байгаа хүчтэй өрсөлдөөн Этүгэн их сургуулийг улам бүр хурцлаж хамгийн сайн сургууль байхыг биднээс шаардаж байдаг.

Бид цаг үеийн энэ шаардлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сургалтын орчноо тасралтгүй сайжруулан хичээлийн хөтөлбөрөө шинэчилсээр байна.

Энэ хөтөлбөрийн шинэчлэл нь Таны сонгон эзэмших гэж байгаа мэргэжлийн алс ирээдүй, үнэ цэнэ, мэргэжилтнийх нь хувьд тавигдах гарцаагүй шаардлагыг харгалзсан нарийн тооцоо бөгөөд оюутан танд маш оновчтой гүн бат мэдлэг, мэргэжлийн ур чадвар авах бололцоог олгоно.

 Та манай сургуульд сурдаг, ажилладаг хэн нэгэнтэй ярилцаад үзээрэй. Боломжтой бол тус сургуульд зочилж танилцаарай.

Этүгэн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга,

Монгол улсын гавьяат эдийн засагч,

Академич С.НЯМЗАГД


Бидний түүх

Анх 2001 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 153 тоот тушаалаар анагаах ухаан, эдийн засгийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөж Этүгэн коллежийг байгуулсан.

Өөрийн эрчимтэй хөгжлөөрөө 2007 онд дээд сургууль, 2015 онд их сургууль болон өргөжиж эдүгээ 100 гаруй багш, 4000 гаруй оюутантай Монголын хурдан хөгжиж буй шилдэг их сургуулийн тоонд зүй ёсоор орж байна.

 

Монгол улсын Засгийн газар,

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,

Монголын оюутны холбооноос

“ШИЛДЭГ СУРГАЛТЫН ОРЧИНТОЙ СУРГУУЛЬ”-аар

шалгаруулав


Онцлог, давуу тал

  1. 2010 онд Монголын 10 ТОП сургуулийн нэгээр шалгарсан.
  2. 2012 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж оюутнууд нь бүх төрлийн тэтгэлэгт хамрагддаг болсон.
  3. 2014 онд эдийн засаг, менежмент, бизнесийн хөтөлбөрүүдээ олон улсад магадлан итгэмжлүүлж чадсан.
  4. 2014 онд “Шилдэг сургалтын орчинтой сургууль”-аар шалгарсан.
  5. 2015 онд ИХ СУРГУУЛЬ болсон.
  6.  2016 онд Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад амжилттай оролцон ТОП 5 сургуулийн нэгээр шалгарсан.
  7. ОХУ-ын Байгалийн их сургууль, БНСУ-ын Gimcheon их сургууль, Япон улсын Toho их сургууль зэрэг гадаадын их дээд сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа.
  8. Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй.
  9.  Хотын төвд “А” зэрэглэлийн бүсэд хичээлийн 3 байр болон оюутны дотуур байртай.
  10. Төгсөгчид ажлын байраар бүрэн хангагддаг ба судалгаагаар ажил олгогчдын 84.5 хувь нь сэтгэл ханамжтай байдаг.
  11. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мэргэжлийн лаборатори, кабинетуудтай.
  12. Төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудтай дадлагажих гэрээтэй.
  13. 13500 гаруй гадаад, дотоодын мэргэжлийн ном, сурах бичиг бүхий чөлөөт сонголтын номын сантай.
  14. Олон улсын стандарт хангасан спорт заал, оюутны фитнесс клубтэй.
  15. Нэмэлт сургалтаар жолооч болох боломжтой.
  16. Багш, оюутнуудынхаа талархлыг хүлээсэн тохилог цайны газартай.
  17. Мөн Этүгэн их сургууль дэргэдээ Орхон, Дархан-Уул аймагт байрлах салбар сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон бүрэн дунд сургуультай.

Сургалтын хөтөлбөр 

ЭЛСЭХЭД:

  • Олон улс, улс, аймаг, нийслэлийн чанартай олимпиад уралдаанд эхний болон шагналт байранд шалгарагсадыг амжилт үзүүлсэн хичээлийг нь харгалзан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн Аялал жуулчлал, сувиллын менежмент, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент, Компьютерийн програм хангамж мэргэжлээр элсэхийг хүсэгчийг дараах тохиолдолд шууд элсүүлнэ. Үүнд:
  • - Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж дүн 90-100
  • - Урлаг, спортын гоц авъяастан
  • Элсэгч нь тухайн аймаг, хотын жагсаалтаар мэргэжлийн бүлэгтээ
  •  - 1 байрт жагссан бол эхний жилийн сургалтын төлбөрийг 100%,
  • -  2-5 байрт жагссан бол 30%, 6-10 байрт жагссан бол 15%,
  • 11-15 байрт жагссан бол 7.5%-иар тус тус хөнгөлнө.
  • Мэргэжилтэн дутмаг газарт орон нутаг, байгууллагын захиалгатай суралцагчийг хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

СУРАЛЦАХАД:

  • Үндэсний болон урамшуулалт тэтгэлэг, Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн зээл
  • 6 улирал “А” дүнтэй суралцвал сургалтын төлбөрийг 10%, 8 улирал дараалан “А” дүнтэй суралцвал 15%, 10 ба түүнээс дээш улирал дараалан “А” үнэлгээтэй суралцвал 20%-иар хөнгөлнө.
  • Шилдэг оюутанд үүсгэн байгуулагчийн тэтгэлэг олгоно.
  • Нэг гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурдаг бол эхний хүүхдийн сургалтын төлбөрийг 15%, 3 оюутан сурдаг бол эхний хүүхдийг 30% мөн 2 дахь хүүхдийг 15%-иар тус тус хөнгөлнө.
  • Төлбөрийн чадвар багатай өрхийн суралцагчийн төлбөрийг2 дугаардамжаанаасэхлэн гэр бүлийн орлогынх нь бүрдэх боломжийг харгалзан тусгай гэрээгээр жилд 2-3 удаа хуваан төлөх боломж олгоно.

БҮРТГЭЛ:

  1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, элсэлтийн ерөнхий шалгалтанд 400 болон түүнээс дээш оноо авсан элсэхийг хүсэгчид 2016 оны 06 сарын 27-ны өдрөөс эхлэн онлайн (http://burtgel.etugen.edu.mn/)-аар эсвэл Этүгэн их сургуулийн хичээлийн 1-р байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
  2. Элсэхийг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.

-       Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/

-       Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, диплом /хуулбарын хамт/

-       Ерөнхий шалгалтын батламж хуудас/хуулбарын хамт/

-       Өргөдөл

-       3х4 хэмжээтэй цээж зураг 1ш /сүүлийн 3 сарын дотор авахуулсан/

-       Бүртгэлийн хураамж 7500 төгрөгийг тушаасан баримт

ШАЛГАРУУЛАЛТ:

  1. Орон нутгаас элсэгч нь тухайн аймагтаа МИДСК-аас зохион байгуулж буй шалгаруулалтаар, эсвэл онлайн (http://burtgel.etugen.edu.mn/)-аар, хүсвэл Улаанбаатар хотод ирж шалгаруулалтанд оролцох боломжтой.
  2.  Улаанбаатар хотод элсэхийг хүсэгчдийг мэргэжлийн бүлэг тус бүрээр ерөнхий шалгалтын онооны дунджаар жагсаан БСШУЯ-аас тогтоосон хяналтын тоонд багтаан элсүүлнэ. 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 12:00 цагт хичээлийн 1-р байранд жагсаалтын дарааллаар дуудан мэргэжил сонгуулж, суралцах эрхийн бичиг олгоно.
  3. Элсэхийг хүсэгч заасан газарт, хугацаандаа өөрийн биеэр байж мэргэжлээ сонгоогүй тохиолдолд “элсэхийг хүсээгүй” гэж үзэн жагсаалтаас хасч дараагийн элсэгчийг элсүүлнэ.
  4. Суралцах эрхийн бичиг авсан хот болон орон нутгийн элсэгчид
  5. 2016 оны 08 сарын 19-26-ныг дуустал хичээлийн 2-р байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 

СУРГУУЛИЙН ХАЯГ:

1-р байр: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж-29

2-р байр: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-44

3-р байр: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж.Батмөнхийн гудамж-37

ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖИЛ

Элсүүлэх мэргэжил Боловс-ролын зэрэг Суралцах жил, хэлбэр Ерөнхий шалгалт I II Эрүүл ..