Зохиомж дээд сургууль

Танилцуулга

Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 05-р сарын 03-ны өдрийн 97 тоот тушаалаар Хэвлэл Мэдээллийн  Зохиомждээд сургууль үүсгэн байгуулагдсан.  Зохиомж дээд сургууль нь 2005 онд анх удаагаа 5 жилээр, 2012 онд 2 дахь удаагаа 2022 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн. 2013 онд олон  улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагад гишүүнээр элссэн. Худалдаа, Зураг авалт, Сэтгүүл зүй зэрэг хөтөлбөрүүд 2015 онд  магадлан итгэмжлэгдсэн.

Тус сургууль анх 10 гаруй багш ажиллагсад, 50 гаруй оюутантай байсан бол өнөөдөр 4 тэнхимтэй, 60 гаруй эрдэмтэн багш, ажиллагсадтай 800 гаруй оюутантай болтлоо өргөжин тэлжээ. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлэх зорилгоор 3 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй хичээлийн байрыг барьж 2009 онд ашиглалтад оруулсан.

            Тус сургууль нь улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд боловсон хүчин бэлтгэх үйлсэд нь үнэтэй хувь нэмрээ оруулж 14 удаагийн төгсөлтөөр 1600 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ. Зах зээлд эрэлт ихтэй мэргэжилтэнг сургаж цаашид тогвортой хөгжиж, өргөжих хандлагыг бий болгож байгаа юм. Жишээ нь зөвхөн Монгол Улсад эрэлттэй байгаа 20 мэргэжилээс “Бага ангийн багш”, “Сургуулийн өмнөх боловсролын багш” хөтөлбөрөөр жил бүр 100 гаруй оюутан элсүүлж байна.

Сургалтын хөтөлбөр 

Хөтөлбөр

ЭЗЭМШИХ ЧАДВАР

ПРАКТИК ДАДЛАГА

АЖЛЫН БАЙР

ГАДААД ХУДАЛДАА, ГААЛЬ

 

Мэдээллийн систем, түүний бодлого, технологи, гаалийн хууль тогтоомж, журам, гаалийн үнэлгээ, татвар тооцоолол, гаалийн бүрдүүлэлт болон хяналт шалгалт, гадаад худалдаа, гаалийн статистик мэдээлэл боловсруулах, гадаад худалдааны гэрээ байгуулах, төлөөлөл болох, Гадаад худалдаа эрхлэгч байгууллагын өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон, санал, зөвлөмж боловсруулах, банк, санхүү, татвар, даатгалын мэдлэг, CAIS, CEPS болон бусад хэрэглээний программыг ашиглах.

 

Танилцах дадлагыг 14 хоног, үйлдвэрлэлийн дадлагыг 21 хоног, мэргэшүүлэх дадлагыг 28 хоногт Гаалийн Ерөнхий газрын хэлтэс, алба, хороонд хийнэ. Тус сургууль нь  Гаалийн Ерөнхий Газартай 2010 оноос хойш гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Гаалийн газар, олон улсын байгууллага, худалдааны компани, тээвэр, зуучлагчийн байгууллагад ажиллах боломжтой.

 

БАНК САНХҮҮ

 

Банкны мэдээллийн систем, түүний бодлого, технологийг мөрдөж ажиллах, банк, санхүү, татвар, даатгалын тооцоо хийх, санхүүгийн болон бусад хэрэглээний программыг ашиглах, нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, эдийн засгийн үйл явц, үр дүнд шинжилгээ хийх, банк санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх

Банк санхүүгийн байгууллагууд, Төв банкь арилжааны банк, банк  бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоо, аж ахуйн нэгж

 

 

 

 

Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, худалдааны компани, хувиараа бизнес эрхлэх боломжтой.

 

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТАТВАР

 

Нягтлан бодох бүртгэлийн үндэс, бүртгэлийн  бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах  технологи ажиллагаа, олон улсын болон  үндэсний стандарт, санхүүгийн тайлан, зардлын бүртгэл , гүйцэтгэлийг  хянаж бүртгэх, санхүүгийн  удирдлага, аудитын  арга зүй, бизнесийн болон  засгийн газар, төрийн бус  байгууллагуудын  бүртгэл, тайлагнал, татвар, даатгал, нийгмийн  даатгалын тогтолцоо, мэргэжлийн ёс зүй

Үндэсний татварын  албанд оюутан ажиллуулах  журмын дагуу дадлагыг хийж гүйцэтгэдэг. Татварын  Ерөнхий газар, нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтэс, аймаг, сумын татварын хэлтэс

Татварын алба хэлтэс, банк бус санхүүгийн байгууллага, худалдааны байгууллага, хувиараа бизнес эрхлэх

БАГА АНГИЙН БАГШ

 

Суралцагчийн эрүүл мэндийг бэхжүүлэх, хамгаалах, сургалтыг үр ашигтай зохион байгуулах; сурах үйл ажиллагааг удирдан дэмжихэд багшийн гүйцэтгэх үүргүүд, сургалтыг зохион байгуулах, нас сэтгэхүй, бодит орчин нөхцөлд тохирсон сургалтын арга барил, технологийг ашиглах; хүүхдийг таньж мэдэх, сурах хэрэгцээ сонирхлыг судлах; анги удирдах, багшийн ёс зүй, заах аргын нэгдэл болон заах аргын бусад хэлбэрийн үйл ажиллагаанд оролцох, нартай хамтран ажиллах;

Төрийн ба төрийн бус өмчийн ЕБС, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн ба төрийн бус өмчийн байгууллага

 

Төрийн ба төрийн бус өмчийн ЕБС, харьяа яам, боловсролын газарт мэргэжилтэн, хүүхдийн эрхийн байгууллагуудад мэргэжилтэн

 

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ

 

Эрхзүйн мэдлэг; сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал; хүүхдийн нас, сэтгэцийн хөгжлийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх арга технологийн мэдлэг; дүрслэн зурах, дуулах, хөгжимдөх, бүжиглэх, урлан бүтээх чадварыг эзэмшүүлэх мэдлэг; хүүхдийн  хөгжлийн чиглэлээр судалгаа хийх, судалгааны үр дүнд боловсруулалт хийх; хүүхдийн хэл яриа сэтгэхүйг хөгжүүлэх; хувилбарт сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх; заах арга, хамтран ажиллах;

Төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн ба төрийн бус өмчийн байгууллага

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багш, харьяа яам, боловсролын газарт мэргэжилтэн, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад мэргэжилтэн

ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛЧ, ОРЧУУЛАГЧ

 

Сэтгүүлзүйн бичлэгийн төрөл, зүйлээр бичих, нэвтрүүлэг бэлтгэх чадвартай, сэтгүүлзүйн салбарт өөрийгөө илэрхийлэх,  ОУ-ын глобаль асуудалд дүн шинжилгээ хийх чадамж бүхий тоймч, мэдээллийг боловсруулах чадвар чадамжтай, улс орны эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, экологи гэх мэт бодит мэдээллийг ОУ-ын түвшинд хүргэж, зах зээлийн эрэлт хэрэгцээг ухамсарлан олон нийтэд  бодит мэдээллийг хүргэх мэргэшсэн ёс зүйтэй сэтгүүлч, орчуулагч болно.

 

Суралцах хугацаандаа 2, 3, 4 дүгээр курст нийт 3 удаагийн дадлага гарна. (Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сонин, сэтгүүл, радио, телевиз)

 

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (сонин, сэтгүүл, радио, телевиз), төрийн  болон төрийн бус, олон нийтийн байгууллагад  хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, орчуулагч, сэтгүүлч, тоймч, редактор

ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ, ЗУРАГЛААЧ

 

Сэтгүүлзүйн бичлэг, нийтлэл, нэвтрүүлгийн ур чадварыг бүрэн эзэмшиж, бичиг соёлын өндөр ур чадвартай, телевизийн киноны онцлог, дүрслэлийн масштаб, зураг авах арга, кадрын зохиомж, өнгө, гэрэл, гэрлийн аппарат, техник дээр ажиллах чадвартай, рекламны төрөл хэлбэрээр бүтээж туурвих чадвар болон камер болон студийн тоног төхөөрөмжийг ашиглаж, багаар ажиллах чадвартай, бодит мэдээллийг ОУ-ын түвшинд хүргэж, олон нийтэд  бодит мэдээллийг хүргэх, мэргэшсэн ёс зүйтэй сэтгүүлч, зураглаач болно.

Суралцах хугацаандаа 2, 3, 4 дүгээр курст нийт 3 удаагийн дадлага гарна. (Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сонин, сэтгүүл, радио, телевиз)

 

 

 

Хэвлэл мэдээллийн салбарт сэтгүүлч, зураглаач, эвлүүлэгч, төрийн  болон төрийн бус, олон нийтийн байгууллагад  хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, тоймч, редактор

 

КИНО, ТЕЛЕВИЗИЙН НАЙРУУЛАГЧ

 

: Олон улсын болон өөрийн орны кино телевиз болон театрын арга техникийг эзэмшүүлэх, түүнийг сурталчилах, мэргэжлийн урлагийн байгууллагад найруулагчаар ажиллах, мэргэжлийн урлагийн сургалтын байгууллагуудын уран сайхны бодлогыг тодорхойлоход шаардлагатай мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

 

 

Найруулагчийн арга барил эзэмшүүлэх зорилгоор дадлагыг 2, 3, 4 дүгээр курст хийдэг. /Төрийн болон хувийн хэвшлийн телевизүүд, студи, продакшн, Монголын үндэсний кино урлагийн академи, театр/

 

Төрийн болон хувийн хэвшлийн телевизүүд, студи, продакшн, Монголын үндэсний кино урлагийн академи, театр болон чөлөөт уран бүтээлчээр ажиллах боломжтой.

КИНО, ТЕЛЕВИЗИЙН ЗУРАГЛААЧ

 

Зураглаачийн уран чадвар, эзэмших ёстой мэдлэгийг цогцоор нь эзэмшиж төгсөлтийн бүтээлийг Богино хэмжээний кино хийж хамгаалдаг. Мөн сүүлийн үеийн программ хангамжуудын дэвшилтүүд болох  Edius, After effect, Premier, Photoshop зэрэг  программуудыг бүрэн эзэмшиж төгсдөг юм.

 

 

 

Дадлагыг 2, 3, 4 дүгээр курст заавал хийхээр төлөвлөсөн байдаг ба бусад зураглаач бэлтгэдэг сургуулиудаас гурван удаа дадлагад гардагаараа давуу талтай. /Төрийн болон хувийн хэвшлийн телевизүүд, студи, продакшн, Монголын үндэсний кино урлагийн академи/

Төрийн болон хувийн телевиз, студи, продакшнд ажиллах магистрт сурч төгссөн бол их дээд сургуульд Зураглаачийн уран чадварын багш, судлаач зэрэг ажлыг эрхэлнэ.

 

КИНО, ДРАМЫН ЖҮЖИГЧИН

 

Тайз, дэлгэцийн бүтээлүүдийн дүр бүтээх, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны байгууллага, урлагийн хамтлагуудад удирдах болон гүйцэтгэх ажил эрхлэх, мэргэжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, мэдлэг чадвар эзэмшүүлнэ.

Жүжигчны арга барил эзэмшүүлэх зорилгоор дадлагыг 2, 3, 4 дүгээр курст хийдэг. /Төрийн болон хувийн хэвшлийн телевизүүд, студи, продакшн, Монголын үндэсний кино урлагийн академи, театр/

 

 

 

 

 

Төрийн болон хувийн хэвшлийн телевизүүд, студи, продакшн, Монголын үндэсний кино урлагийн академи, театр болон чөлөөт уран бүтээлчээр ажиллах боломжтой.

 

 

 

Гадаад хамтын үйл ажиллагаа

Зохиомж дээд сургууль нь гадаад харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьдаг бөгөөд 2005 онд БНСУ-ын Данкүк Их сургууль, БНХАУ-ын Ритани Олон Улсын их сургууль,  2008 онд Италийн Телематик их сургууль, 2010 оны 05-р сард Малайзын их, дээд сургуулиудын холбоо, 2010 оны 09-р сард AISIEK олон  улсын байгууллага, 2011 онд БНСУ-ын олон улсын соёл, урлагийн их сургуулиудтай харилцан хамтын ажиллагаанд гарын үсэг зурж, оюутан багш солилцох солилцооны хөтөлбөр хэрэгжүүлсэн.

 

Сургалтын орчин

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байх 5 давхар шинэ хичээлийн 1 байртай. 8 давхар болгон өргөтгөхөөр зураг төсөл болон, төлөвлөгөөнд тусгагдсан болно.

Мөн Дуу бичлэгийн студи, FM радио, “Зохиомж” сонин, “Зохиомж-Бизнес” online сонин, Дүрс бичлэгийн лаборатори, Гэрэл зургийн лаборатори, Гаалийн лаборатори, анги бүрт телевиз, лекцийн томхон танхимуудад дэлгэц, проектор ашиглаж байна.

Мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлд нээлттэй код бүхий программ хангамжуудыг судлан, заримыг суурилуулан ашиглаж байна. Microsoft office хэрэглээний программаас гадна indesign, interactive, eduis, premier, 3D MAX зэрэг программуудыг сургалтанд ашиглаж байна. Мөн Moodle цахим сургалтын програм, Интернетийн шилэн кабель болон Wi-Fi технологийг нэвтрүүлээд байна.

Зохиомж дээд сургуулийн цахим боловсролын програмын тусламжтайгаар багш оюутнууд хоорондоо орон зай цаг хугацаанаас үл хамааран харилцах, оюутан гэрийн даалгавар ангийн ажил зэрэг зүйлсийг багш уруу илгээх, өөрийн сурлагын амжилтыг тоон байдлаар харах, хичээлийн материалыг хүлээн авах боломжтой. Мөн багш, оюутныг дүгнэх, хичээлийн материалаа байршуулах, төрөл бүрийн форум үүсгэх түүнийгээ удирдах, сорил авах, нэмэлт материал байршуулах зэрэг боломжтой.

    Ерөнхий зүйл

    1.1. Зохиомж Дээд Сургуулийн бакалаврын хөтөлбөрт Улаанбаатар хотоос оюутан элсүүлэхэд БШУСн 2014 оны 04 сарын 01-ний өдрийн А/78 тоот тушаалын заалтыг үндэслэн 2016-2017 оны хичээлийн жилд “Оюутан элсүүлэх журам“-ыг баримтална.

    1.2. Зохиомж Дээд Сургуульд элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

    1.3. Зохиомж Дээд Сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “систем” гэнэ. Элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох ажилтныг “комиссын гишүүн” гэнэ.

    1.4. Зохиомж Дээд Сургуулийн бакалаврын хөтөлбөрт нийслэл хот болон аймгуудаас элсүүлэх оюутны хяналтын тоог БШУЯ тогтооно.

    1.5. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэ журамтай танилцах үүрэгтэй.

    1.6. Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг өөрийн http://zokhiomj.mn/ цахим хуудсанд байрлуулна.

    1.7. Элсэлтийн комиссын хаяг, элсэлт авах хөтөлбөр, хуваарь сонгуулах өдөр, цаг, байр болон бусад мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс ЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг зарламагц Зохиомж Дээд Сургуулийн төв байранд http://zokhiomj.mn/ цахим хуудсанд байрлуулна.

    1.8. Бакалаврын зэрэгтэй иргэнийг зарим мэргэжлээр бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсүүлэн суралцуулах ба бүртгүүлэгчдээс элсэлтийн Ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн байхыг шаардахгүй. Элсэлтийг “Зохиомж Дээд Сургуулийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт 2013 онд оюутан элсүүлэх журам”-аар тусад нь зохион байгуулна.

    http://zokhiomj.mn /цахим хуудасруу хандан журамтай танилцаж болно.

    1.9. Бакалаврын зэрэгтэй иргэн өдрийн хөтөлбөрөөр суралцаж, бакалаврын боловсрол эзэмших хүсэлтэй бол ЕШ өгсөн байна.

    1.10. Зохиомж Дээд Сургуульд элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэдийн асуудлыг Зохиомж Дээд Сургуульд “Гадаадын иргэнийг элсүүлэн суралцуулах журам”-аар зохицуулна.

    1.11. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал Зохиомж Дээд Сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан Элсэлтийн комисс шийдвэрлэнэ.

    2. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

    2.1. Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр  Ерөнхий боловсролын сургууль (ЕБС) төгссөн  иргэн өрсөлдөх эрхтэй.                                                         

    2.2. Бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөр бүлэг хөтөлбөрт элсэхэд шаардлагатай хичээлээр 2015 эсвэл 2016 онд ЕШ өгсөн байна.

    2.3. Бүртгүүлэгч ЕШ-ын оноог ахиулах зорилгоор 2016 онд ЕШ дахин өгсөн тохиолдолд илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлнэ.

    2.4. Бүртгүүлэгч Зохиомж Дээд Сургуульд бүртгүүлэхээс өмнө ЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай.

    2.5. Зарим хөтөлбөрийн онцлогоос хамаарч бүртгүүлэгч энэ журмын 4.4-д заасан ур чадварын нэмэлт шалгалт өгнө. Нэмэлт шалгалтын хуваарийг бүртгэх үед мэдэгдэнэ.

    2.6. Бүртгүүлэгч ЕШ-д 50-аас доошгүй хувийн (400) хэмжээст оноо авч Зохиомж Дээд Сургуульд бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг хангасан байх ёстой ба хөтөлбөр/бүлэг хөтөлбөрүүдийн хувьд бүртгэлийн босго оноо ялгаатай байна (Хавсралт).

    2.7. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, Зохиомж Дээд Сургуульд элсэх хүсэлтэй Монгол улсын иргэн элсэлтийн ЕШ-ын журамд заасны дагуу ЕШ өгч, бусад бүртгүүлэгчийн адил бүртгүүлж, элсэнэ.

    2.8. Бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог цахим хэлбэрээр хийнэ.

    2.9. Бүртгүүлэгч нь элсэлттэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авах гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг бүртгүүлнэ.

    3. Элсэлтийн бүртгэл

    3.1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.zokhiomj.mn хаягаар явуулна.

    3.2. Бүртгэл 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 9.00 цагт эхэлж, 7 дугаар сарын 8ы өдрийн 16.00 цагт дуусна.

    3.3. Бүртгүүлэгч системд ЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэх хүсэлтээ гаргана.

    3.4. Системд амжилттай нэвтэрсэн үед системээс бүртгүүлэгчийн хувийн болон ЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба асуудал гарвал Элсэлтийн комисс юмуу Боловсролын үнэлгээний төвд хандаж шийдвэрлүүлнэ.

    3.5. Хувийн мэдээллийг баталгаажуулсны дараа шаардлага хангаж байгаа хөтөлбөр/бүлэг хөтөлбөрийн жагсаалтыг системээс харуулах бөгөөд сонирхсон хөтөлбөрийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

    3.6. Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно. Хөтөлбөр бүрийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг, ур чадварын шалгалтын хураамж 10000 төгрөг байна.

    3.7. Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих нийт төлбөрийн хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад төлбөрийг цахим хэлбэрээр хийнэ.

    4. Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх

    4.1. 2014 оны улсын олимпиадад I-III байрт шалгарсан сурагчийг тухайн чиглэлээр БШУЯ–ны шийдвэрээр шууд элсүүлнэ.

    4.2. Олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн, байгалийн ухааны чиглэлээр улсын олимпиадад аймаг, хотоос шалгаран оролцож, Зохиомж Дээд Сургуульд  бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг (ЕШ-ын хэмжээст оноо: 400) хангасан ЕБС төгсөгчийг онооны дараалал харгалзахгүй тухайн чиглэлээр хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Ийм элсэгч энэ журмын 3.2-т заасан хугацаанд багтаан Элсэлтийн комисст хүсэлтээ гаргасан байх шаардлагатай.

    4.3. Бүртгүүлэгчийн нийт оноог ЕШ өгсөн аль нэг хичээлд 400 түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн хөтөлбөрт тэнцсэнд тооцно.

    4.4. Дараах хөтөлбөрүүдээр ур чадварын нэмэлт шалгалт авна. Үүнд:

    o Жүжиг, найруулагч,зураглаачийн ур чадварын шалгалт

    o Сэтгүүлч бичлэгийн уран чадварын шалгалт авна.

    Нэмэлт шалгалтын оноог 70:30 харьцаагаар нэмж тооцно.Ур чадварын шалгалтыг 2016 оны 7 дугаар сарын 8-ний өдрийн 16.00 цагт авах ба (шалгалт авах байр, танхимыг бүртгэлийн үед мэдэгдэнэ) шалгалтын дүн бүхий онооны жагсаалт мөн өдрийн 20.00 цагт гарч, системд орсон байна.

    4.5. Хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж хуваарь олгох ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.

    4.6. Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд системээр бүртгүүлэгчид мэдэгдэнэ.

    5. Элсэх эрх олгох

    5.1. Хуваарь сонголт бүртгэлийн өдрүүдэд үргэлжилнэ. Ажлын өдрийн 09:00-18:00 цагийн хооронд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчдэд элсэх эрх олгоно.

    5.2. Бүртгүүлэгч хуваарь сонгохдоо дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

    I. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ, гадаад паспорт) хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт

    II. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг)

    III. ЕШ-ын батламж, хуулбарын хамт

    IV. Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (аль аль нь сүүлийн 3 сард авахуулсан байх) Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.

    5.3. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

    6. Бусад

    6.1. Элсэгч хуваарь буцаах тохиолдолд нэг багц цагийн үнэлгээний хэмжээний төлбөр төлнө.

    6.2. Нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжүүлэн элсүүлэхгүй ба хуваарийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

    6.3. Элсэх эрх авсан элсэгчийг 2016 оны 8 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд ажлын цагаар  Сургалтын алба бүртгэнэ. Элсэгч энэ хугацаанд бүртгүүлж, суралцах гэрээ байгуулан, эхний улирлын хичээлээ сонгож сургалтын төлбөр төлсний дараа элссэн тушаалыг гаргана.

    6.4. Элсэх эрх авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн суралцах эрхийн бичгийг хүчингүйд тооцно.

    6.5. Хот, хөдөөгийн элсэлтийн дүн мэдээ гарч, элсэх эрхтэй элсэгчид бүртгүүлсний дараа оюутан элсүүлэх хяналтын тооноос хуваарь үлдвэл (үлдсэн хуваарийг http://burtgel.zokhiomj.mn хаягаар орж харна уу) нөхөж элсүүлэх элсэлтийн бүртгэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-25-ны өдөр цахим хэлбэрээр http://burtgel. zokhiomj.mn хаягаар явуулна. Бүртгүүлэгч энэ журмын 2.2-2.9-т заасан шаардлагыг хангасан байх ба бүртгүүлэхдээ журмын 3.3-3.7-д заасны дагуу бүртгүүлнэ. Нөхөн элсүүлэх элсэлтийн тухайд хот, хөдөөгийн иргэдийн аль аль нь өрсөлдөх эрхтэй.     

    Хуваарь сонголт 8 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд энэхүү журмын 5-д заасан цагт, ижил зарчмаар явагдана. Элсэх эрх авсан элсэгч 8 дугаар сарын 27-30-ны өдөр суралцах гэрээ байгуулан, эхний улирлын хичээлээ сонгож сургалтын төлбөр төлснөөр элссэн тушаалыг нь гаргана.

    6.6. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг Зохиомж Дээд Сургуульд элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.

    6.7. Элсэлтийг цахим хэлбэрээр явуулахад зориулсан цахим хуудас нь бүтэн жилийн турш тогтмол ажиллагаатай байж, элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг хангана.

    6.8. Цахим бүртгэл явагдаж байх үед элсэлтийн комисс, Сургалтын алба хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, мессенжер болон цахим шуудангаар зохион байгуулна.

                  Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, элсэгчдэд тавих шаардлага

                                                  7. Элсэгчдийн бүртгэл, бүрдүүлэх материал, хугацаа

    -Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

    -Иргэний үнэмлэх

    -Цээж зураг 3%

    -Ерөнхий шалгалтын батламж

    -Анкет

     

     

Төлбөрийн хөнгөлөлт

Төлбөрийн хөнгөлөлтүүд: Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурв..

Холбоо барих

Сургуулийн хаяг   БАЙРШИЛ: УБ хот, Баянзүрх дүүрэг, Сансар XII хороолол, Их тойр..

Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, элсэгчдэд тавих шаардлага

Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, элсэгчдэд тавих шаардлага..