Шинэ анагаах ухаан дээд сургууль

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

“Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийг сонгон элсэх шийдвэрээ гаргаж буй ирээдүйн оюутан залуус Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Манай сургуульд элсэн орж байгаа оюутан нэг бүрийг оюун ухааны үл давтагдах агуу их ертөнц хэмээн хүндэтгэн үзэж, авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх, ирээдүйн Нобелийн шагналтанг эх нутгаасаа төрүүлэхээр чармайн ажиллаж байгаагийн үр дүнд тус сургуулийн эрдэмтэд Хүн төрөлхтний Оюун Санааны аугаа их удирдагч Дээрхийн гэгээнтэн Далай лам: “Уламжлалт ба Орчин үеийн анагаах ухааныг аль нэгийг нь илүү сайн гэхгүйгээр, мөн хооронд нь хольж хутгалгүйгээр энэ хоёр анагаах ухааныг нэгтгэн нийлүүлэх шинэ мэдлэгийг энэ хоёр салбарын эрдэмтэд хамтран бий болгож, нэг тогтолцоонд оруулж чадсан үед оношлогоо, эмчилгээний чадамж өндөртэй гурав дахь анагаах ухааны тогтолцоо бий болно хэмээн зарлиглан айлдсан байдгийг сургалт, судалгаа, шинжлэх ухааны ажилдаа нэвтрүүлэн ажиллаж буй дэлхийн цорын ганц сургуулийн нэг болж чадсан.“Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийг сонголтоо болгож элсэн орохоор шийдвэрээ гаргасан оюутан нэг бүрт эрдэм номын цагаан буяны дээдийг өргөн дэвшүүлье.

Та бүхэнд манай сургуулийн үүд нээлттэй байна.

“Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн захирал,

Монгол Улсын Төрийн шагналт,

Гавъяат эмч, анагаахын шинжлэх ухааны

 

доктор, профессор М.Амбага

 

СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Танин мэдэхүйн бүтэн тайлал дээр суурилсан уламжлалт ба орчин үеийн анагаах ухаан, шинэ NCM анагаах ухааны гурвалсан тогтолцоот сургалтын технологиор дэлхийн түвшингийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач бэлдэнэ.

 Амьд эсийн доторхи  мембран - редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протон, электроны урсгалын 9 дамжлагат  битүү хэлхээ      (шинэ санаа – шинэ мэдлэг)

Амьд эсийн доторхи мембран - редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протон, электроны  урсгалын 9 дамжлагат  битүү хэлхээний тухай шинэ санааг дэвшүүлсэн нь дэлхийн анагаах ухааны өмнө нь олж харж чадаагүй, хариулт өгч чаддаггүй байсан олон зүй тогтол, ойлголт, харилцан хамаарал, харилцан нөлөөллийг илрүүлэх боломжийг хүн төрөлхтөнд өгсөн.

NCM АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛ ЗҮЙН ЭМ ЗҮЙД СУУРИЛСАН 6 ГОЛ ЗАРЧИМ

1-р зарчим: Өвчнийг хамгийн нарийн буюу протон, электроны урсгал, протонгүй электрон, электронгүй протоны түвшинд оношилж, сэтгэл санаа - хоол унд амьдрал, зан үйл - засал, эм гэсэн дарааллаар энгийнээс эхлэн өгсүүлэн эмчилдэг зарчим.

2-р зарчим: Аливаа өвчний эмгэг жам нь амьд эсийн доторх 10 гаруй шугам дээрээ эмээр дутагддагфеноменийг байнга тооцоолон эмчилгээг явуулах зарчим.

3-р зарчим: Эмчилгээ, эмт бодисыг хэн нэгний эрхшээлд орсон зарцын сэтгэлгээгээр биш, протон, электроны урсгал, протонгүй электрон, электронгүй протоны эмгэг алдангийг тооцсон залуурчны сэтгэлгээгээр тооцон явуулдаг зарчим.

4-р зарчим: Эмчилгээ, эмт бодисыг “А-Б-В-Г” гэсэн эмнэлзүйн шугам дээр оновчлон тооцон хэрэглэдэг зарчим.

5-р зарчим: Эмчилгээ, эмт бодисыг сонгохдоо эхлээд тэдгээрийг ОҮАУ-аар эрэмбэлэн байрлуулаад, дараа нь түүнийг УАУ-ы эмүүдээр шинжлэх ухааны үндэстэйгээр орлуулдаг зарчим.

6-р зарчим: Эмчилгээг, эмт бодисыг аливаа өвчний үед эмгэг жамын “Constant 60% variable 40%” гэсэн тоон харьцааг алдагдуулалгүйгээр хэрэглэдэг зарчим.

-  NCM анагаах ухаан гэсэн хүн төрөлхтөний анагаах ухааны гурав дахь шинэ тогтолцоог бий болгосон М.Амбага, Б.Саранцэцэг нарын эрдэмтэд “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийг 2000 онд анх байгуулсан.

- 2006 онд анхны, 2013 онд хоёр дахь магадлан итгэмжлэлд орсон.

- Хувийн хэвшлийн анагаах ухааны сургуулиудаас анх удаа 2012 онд Уламжлалт анагаах ухааны бакалаврын сургалтын технологиороо хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд, мөн БСШУЯ-ы аттестатчилалд амжилттай орсон.

- 2004, 2006 онд Монгол улсын Топ-6 сургуулийн нэгээр шалгарч байсан.

- 2008 оны 6-р сард БСШУЯ, БМИҮЗ, төгсөгчдийг ажлын байраар хангадаг томоохон ажил олгогчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, шинжээчдийн багаас явуулсан судалгаагаар хамгийн сайн үйл ажиллагаатай 140 их, дээд сургуулиуд дотроос жагсаалтын эхний 20-д орсон. Одоо 900 орчим оюутан, 40 магистрант сурч байна.

- 70 үндсэн багштай, тэдгээрийн дотор шинжлэх ухааны доктор - 4, дэд доктор - 10, магистр багш – 45, клиникийн профессор – 5, хүний гавъяат эмч – 3, докторант багш – 12 болж боловсон хүчний хувьд бэхжсээр байна.

 - Шинэ Анагаах Ухаан” дээд сургууль 702 УАУ-ы их эмч, 460 Эм зүйч бэлтгэн гаргасан. Төгсөгчдийн ажил эрхлэлт 92,6 хувьтай байна.

Тус сургуулийг үүсгэн байгуулагч, профессор М.Амбага нь өөрийн бүтээсэн Салимон, Нефромон эмүүдээр 2006 онд Төрийн шагнал хүртсэн.

Таргалалтын эсрэг, саахар бууралтыг дэмжих шинэ бэлдмэл болох Хоффитас эмийн түүхий эдийг Монголынхоо хөрсөнд тарьж ургуулан, эмийн хэлбэрт оруулан хэрэглэгчдийн гар дээр хүргээд байна.

 

 

 

 

Бакалавр:

  1. Ерөнхий мэргэжлийн их эмч
  2. Уламжлалт анагаах ухааны их эмч
  3. Эм зүйч
  4. Зүү төөнө заслын их эмч

Магистр:

  1. Уламжлалт анагаах ухаан
  2. Эм зүй

Ерөнхий мэргэжлийн их эмч  

Хөтөлбөрөөр олгох ур чадвар: Мембран - редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протон, электроны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээний тухай шинэ үзэл баримтлалаар Орчин цагийн анагаах ухааныг баяжуулсан сургалтын хөтөлбөрөөр дэлхийн анагаах ухаанд өмнө нь байгаагүй түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэн байна.

Хөтөлбөрөөр төгсөгчийн ажиллаж болох чиглэл, ажлын байр 

Эрүүл мэндийн I, II, III шатлалын тусламж үйлчилгээний байгууллагад хүний их эмч

Эрүүл мэндийн байгууллагуудад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан

Эм ханган нийлүүлэх байгууллагад эмч төлөөлөгч

Эмчилгээ оношлогооны чиглэлээр олон улсын байгууллагад эмч, судлаач

Уламжлалт анагаах ухааны их эмч 

Хөтөлбөрөөр олгох ур чадвар: Мембран - редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протон, электроны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээний тухай шинэ үзэл баримтлалаар Уламжлалт анагаах ухааныг баяжуулсан сургалтын цоо шинэ хөтөлбөрөөр дэлхийн анагаах ухаанд өмнө нь байгаагүй цоо шинэ сэтгэлгээтэй, энэ хоёр анагаах ухааныг хослуулан хэрэглэх ур чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.

Хөтөлбөрөөр төгсөгчийн ажиллаж болох чиглэл, ажлын байр 

Эрүүл Мэндийн I, II, III шатлалын тусламж үйлчилгээний байгууллагад уламжлалт анагаах ухааны их эмч

Эрүүл мэндийн байгууллагуудад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан

Эм ханган нийлүүлэх байгууллагад эмч төлөөлөгч

Эмчилгээ оношлогооны чиглэлээр олон улсын байгууллагад эмч, судлаач 

Зүү төөнө заслын их эмч 

Хөтөлбөрөөр олгох ур чадвар: Амьд эсийн хөгжлийн 3,8 тэрбум жилийн явцад бий болсон мембран - редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт электрон, протоны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээн дээр зүү төөнө заслын үйлдлийн механизм, хэрэглээг гаргасан, шинжлэх ухаанд өмнө нь байгаагүй цоо шинэ сургалтын хөтөлбөр, технологиор бэлтгэгдсэн мэргэжилтэн байна.

Хөтөлбөрөөр төгсөгчийн ажиллаж болох чиглэл, ажлын байр

Эрүүл мэндийн I, II, III шатлалын тусламж үйлчилгээний байгууллагад зүү төөнө заслын их эмч

Эрүүл мэндийн байгууллагуудад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан

Эмчилгээ оношлогооны чиглэлээр олон улсын байгууллагад эмч, судлаач

Эм зүйч 

Хөтөлбөрөөр олгох ур чадвар: Эм зүйн бүх хичээлүүдэд хүний биеийн 4 компарментийн тухай загварчлал, амьд эсийн түүхэн хөгжлийн 3,8 тэрбум жилийн явцад бий болсон электроноосоо протон салах, протоноосоо электрон салах үзэгдэл дээр тулгуурласан цоо шинэ үзэл баримтлалыг байршуулан заадаг сургалтын шилдэг хөтөлбөр, технологиор дэлхийн аль ч улс оронд байдаггүй сэтгэлгээний өндөр түвшний мэргэжилтэнг бэлтгэнэ.

Хөтөлбөрөөр төгсөгчийн ажиллаж болох чиглэл, ажлын байр

Эрүүл Мэндийн I, II, III шатлалын тусламж үйлчилгээний байгууллагад клиник эм зүйч

Эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагуудад эм зүйч

Эрүүл мэндийн байгууллагуудад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан

Эм зүйн чиглэлээр олон улсын байгууллагад эм зүйч, судлаач

 

 

Гадаад хамтын ажилллагаа 

ОХУ-ын Буриадын Их сургуулийн Анагаах Ухааны факультет, Сибирь дэхь Томскийн Анагаах Ухааны Их Сургууль, Буриадын Дорно дахины анагаах ухааны төв зэрэг байгууллагатай албан ёсоор хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээний хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн ба Сорилын биологийн хүрээлэнтэй гистологи, гистохими, гистоморфологийн судалгааны арга зүй дээр хамтран  ажиллаж байна. Судас оношлогооны автомат компьютержсэн багажийг худалдан авч, сургалт судалгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж ажиллаж байна.

ӨМӨЗО-ы Хөх хотын уламжлалт анагаах ухааны сургууль, Хятад Монгол Эмнэлгийн Хороотой 11 дэхь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд 2004 оноос хойш нийт 10 удаагийн айлчлалаар 18 багш, 195 оюутан туршлага солилцон хамтарч ажиллаж байна.Цаашид Зүү төөнө заслын анги шинээр нээгдэж байгаатай холбоотойгоор ӨМӨЗО-ы Тун-Ляо хот дахь анагаах ухааны сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Сургалтын орчин

2014 онд 6 давхар 2047 мкв талбайтай, давхар бүрдээ Wifi-тай шинэ хичээлийн барилгыг ашиглалтанд оруулсан бөгөөд хичээлийн үндсэн 3 байртай, 26 000 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, хэвлэмэл материал, бар код бүхий уншлагын танхим, конференци заалтай. Сургууль 70 орчим  үндсэн багштай, тэдгээрийн дотор шинжлэх ухааны доктор-4, дэд доктор-9, магистр багш-52, хүний гавъяат эмч-2, клиникийн профессор-5, докторант багш-12 болж боловсон хүчний чадамж бэхжсээр байна. 2016 оны байдлаар сургууль нь дэргэдээ химийн лаборатори, ургамал судлалын лаборатори, микробиологийн лаборатори, гистологи гистохимийн лаборатори, клиник-биохимийн лаборатори, компьютерийн лаборатори, уламжлалт эмийн технологийн лаборатори, судас оношлогооны автомат багажийн лаборатори, мембран-редокси судлалын лаборатори,  эмийн хими шинжилгээ, эмийн сангийн лаборатори, эмийн үйлдвэрлэлийн технологийн лаборатори, эмийн био загварчлал лаборатори, фитохимийн лаборатори зэрэг лаборатори, эмийн туршилт үйлдвэрлэлийн иж бүрэн цех, инновацийн төв,  Хэнтий аймгийн Цэнхэр мандал суман дахь 5 га бүхий ургамал тарималжуулах биостанц, Хэрлэн-Баян Улаан суман дахь 10 га талбай бүхий нэн ховор, ховор, ашигт ургамалын био хүрээлэнтэй.Сургалт - Эрдэм шинжилгээ - Үйлдвэрлийн орчинд хичээлүүдийг чадавхижуулах чиглэлээр 25 ор бүхий Хулж Боржигон эмнэлэг, мөн II, III шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх 10 гаруй нэгдсэн эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. “Оюутны Өргөө” цогцолборт 50 оюутан хүлээн авах орчин үеийн тохилог дотуур байртай.

 

 

“ШИНЭ АНАГААХ УХААН” ДЭЭД СУРГУУЛЬД 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ   
Нэг. Ерөнхий зүйл 
1.1. “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд 2016–2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БСШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.
1.2. “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд оюутан элсүүлэх ажлын зорилго нь шалгуулагчдын ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авъяасыг бодитойгоор үнэлэх, эмч, эм зүйч болох чин хүсэлтэй хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино. 
1.3. Элсэлтийн ажлыг Улаанбаатар хотод “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс, хөдөө орон нутагт МИДСК-ийн шугамаар нэгдсэн байдлаар зохион байгуулна.
1.4. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод явуулна.
1.5. Элсэлтийн ажлыг зохион байгуулахдаа элсэгчдээс хуульд заагдаагүй төлбөр хураамж, хандив авахгүйгээр явуулна. 
1.6.Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд: “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 2.4-д заасан Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд: ЕШ өгч, энэхүү журмын 2.1, 2.4-д заасан болзлыг хангасан иргэний хүсэлтийг “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.
1.7. Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэргэжлийн түвшин тогтоох зорилго бүхий ЕШ-ыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага буюу Боловсролын Үнэлгээний Төв улс даяар нэгдсэн журмын дагуу зохион байгуулна.
1.8. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн www.ncm.edu.mn. вэб сайтад байрлуулна.
Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага ба шалгалт
2.1. “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд элсэгч бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
2.2. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөгчид сургууль дээр биеэрээ ирж бүртгүүлнэ.
2.3. Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөгчид өөрийн аймаг дээр ажиллах элсэлтийн комисст биеэрээ бүртгүүлэх ба мөн Улаанбаатар хотод  ирж, “Шинэ Анагаах ухаан” дээд сургуулийн элсэлтийн комисст бүртгүүлж болно.  
“Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн аль салбарт, ямар мэргэжлийн чиглэлээр элсэхэд ямар хичээлийн ЕШ өгсөн байхыг доор тусгав. Үүнд:
Хөтөлбөр
Шалгалт /ЕШ/
ЕШ-ийн босго оноо
Суралцах хэлбэр , хугацаа /жил/
Төгсөгчдөд олгох боловсролын зэрэг
Индекс
Нэр
D091201
Анагаах ухаан
Хими, биологи, математик, физик, англи хэлний аль нэгээр
400-аас дээш
өдөр, 6 жил
Бакалавр
D091701
Уламжлалт анагаах ухаан
өдөр, 6 жил
D091702
Зүү, төөнө засал
өдөр, 6 жил
D091601
Эм зүйч
өдөр, 5 жил
E09170101
Уламжлалт анагаах ухаан
Мэргэжлийн шалгалт, Гадаад хэл
өдөр, 2 жил
Магистр
E09160101
Эмзүй
2.1. Элсэлтийн шалгалтуудыг дахин авахгүй.
2.2. 2014-2016 оны ЕШ-ийн батламжууд хүчин төгөлдөр байна.
2.3. Дээрх хүснэгтэд заасан хичээлүүдийн аль нэгэн дээр ЕШ-д авбал зохих босго онооноос дээш оноо авсан элсэгчдийг бүртгэн, хяналтын тоонд багтаан шалгаруулж элсүүлнэ.
2.4. Урьд нь дээд боловсрол болон анагаахын чиглэлээр тусгай дунд боловсрол эзэмшсэн иргэдийг элсүүлэхдээ 2.4-д заасан хичээлүүдийн аль нэгээр заавал ЕШ өгсөн байх шаардлага тавина.
2.5. Гадаадын иргэдийг элсүүлэх асуудлыг жич шийдвэрлэнэ.
Гурав. Элсэгчдийг бүртгэх, хяналтын тоонд багтаан элсүүлэх
 
3.1. “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд элсэхийг хүсэгчдийг (3.2-д заасан холбогдох материалын хамт) 2016 оны 7-р сарын 1-ээс 7-р сарын 5-ыг дуустал “Шинэ Анагаах Ухаан” дээд сургууль дээр өдөр бүр 9.00-17.00 цагийн хооронд хүлээн авч, бүртгэнэ.
3.2. Элсэхийг хүсэгчид заавал өөрийн биеэр ирэх ба дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт

- Ерөнхий шалгалтын батламж (ЕШ дээр авсан оноогоо хэвлэмэл хэлбэрээр гаргаж авчрах)

Сурагчийн хувийн хэрэг

- Иргэний үнэмлэх

Цээж зураг 2 хувь

- Бүртгэлийн хураамж 5000 ₮

3.3.“Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд элсэх болзол хангасан иргэн элсэхийг хүссэн хүсэлтээ гаргах эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана.
Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт
 
4.1.“Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд нийслэл болон аймгуудаас элсүүлэх хяналтын тоог  БСШУЯ-аас тогтооно.
4.2. Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн ЕШ-ын оноон дээр Боловсролын гэрчилгээний дундаж оноог нэмж нийт онооны жагсаалтыг 2016 оны 7-р сарын 6-ны 9.00 цагт гаргана.
4.3. “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд тэнцэх болзол хангасан хүмүүсийг мэргэжил тус бүрээр нийт онооны дарааллаар элсүүлэх ажлыг 2016 оны 7-р сарын 6-ны өдөр 10.00 цагт сургууль дээр зохион байгуулна.
4.4. Дурьдсан хугацаанд ирж хувиараа аваагүй элсэгчийг хүлээхгүйгээр дараагийн элсэгч онооны дарааллаараа сонголт хийнэ.  
4.5. Элсэгчид мэргэжил ангиа сонгохоор ирэхдээ дараах материалыг эх хувилбараар нь бүрдүүлэн ирнэ.
Үүнд:
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй адилтгах бичиг баримт
- ЕШ-ын батламж
- Сурагчийн хувийн хэрэг 
- Бүртгэлийн хуудас
4.6. Сургуульд суралцах томилолтыг сургалтын төлбөрийн 50-иас доошгүй хувийг төлсөн элсэгчид олгоно. Төлбөрийг Хас банкин дахь 5000 429 347 тоот дансанд тушаана.
4.7. Урьд нь дээд боловсрол эзэмшсэн болон анагаахын чиглэлийн коллеж төгсч, ЕШ өгсөн элсэгчдийг “Шинэ Анагаах Ухаан дээд сургуулийн оюутны шилжилт хөдөлгөөний журам”-д заасны дагуу зохих мэргэжил, курсэд нь элсүүлэн суралцуулж болно.

Тав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх

5.1. 2015, 2016 оны Улсын хими ба биологийн олимпиадад шагналт байр эзэлсэн сурагчийг шууд элсүүлнэ.

5.2. Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчийг 1-р курсийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

5.3. Ерөнхий шалгалтанд 750-иас дээш оноо авсан элсэгчдийг 1-р курсийн сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.

5.4. Ерөнхий шалгалтанд 700-иас дээш оноо авсан элсэгчдийг 1-р курсийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.

5.5. Аймаг, хот, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн, олимпиад, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож шагналт байр эзэлсэн, цэргийн алба хаасан элсэгчдийг урилгаар элсүүлнэ.

Зургаа. Элсэх болзол хангасан элсэгчдийг хичээлийн жил эхлэхэд бүртгэх 
 
6.1. Хяналтын тоонд багтан элссэн хүмүүс 2016 оны 8-р сарын 24-28-нд “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн Оюутны албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
6.2. Дурьдсан хугацаанд ирээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.
6.3. Улаанбаатар хотоос элсэгчид намар бүртгүүлэхдээ дараах бичиг материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг
2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
4. Сургалтын төлбөр төлсөн баримт
5. Цээж зураг 4
6.4. Хөдөө орон нутгаас элсэгчид намар бүртгүүлэхдээ дараах бичиг материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
  1. Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт
  2. ЕШ-ын батламж
  3. Сурагчийн хувийн хэрэг
  4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  5. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  6. Цээж зураг 4 ш
  7. Сургалтын төлбөр төлсөн баримт

 

6.5. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой асуудлыг “Шинэ Анагаах Ухаан” дээд сургууль хариуцахгүй бөгөөд хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ. 

Сургуулийн хаяг:
Харилцах утас:  7018-3235,  9902-8000
Хаяг: Улаанбаатар хот, Zip code-18130,
Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо,
Сонсголон, Товчооны зам гудамж, 5/2
E-mail: info@ncm.edu.mn 
Website:  www.ncm.edu.mn