Соёл урлагийн их сургууль

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Соёл урлагийн их сургууль нь Хөгжмийн урлагийн сургууль, Театрын урлагийн сургууль , Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Радио, телевиз медиа урлагийн сургууль, Соёлын сургууль, Бүжгийн урлагийн сургууль гэсэн бүтцийн 6 сургууль, Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлаг судлалын хүрээлэн, Бадмаараг ахлах сургууль, 4 төв, 24 тэнхим, Захиргааны 5 газар, СУИС-ийн захиргаанд төвлөрсөн сангаас санхүүждэг нийтлэг үйлчилгээ үзүүлдэг Оюутан театр, Номын сан, Оюутны хөгжлийн төв, Мэдээллийн төв, “Харзтай” эко зуслан, Дуу бичлэгийн студи гэсэн 6 нэгжтэйгээр сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн үйл ажиллагаа явуулж байна.

        Тус сургууль нь 435 профессор багш (үндсэн багш 271, гэрээт болон цагийн багш 164), 204 ажилтан, ажилчид, 129 докторант, 383 магистрант, бакалаврын 3499 оюутан, мэргэжлийн болон дипломын 232 (Завханы ХБК), Бадмаараг ахлах сургуулийн 315, нийт 4558 суралцагчтай.

        Соёл урлагийн их сургууль нь Монгол Улсын дээд боловсролын шинэчлэл болон ЮНЕСКО-гийн боловсролын стандарт ангиллын хүрээнд нийцүүлэн бакалаврын 26 багц хөтөлбөр, магистрын 33 хөтөлбөр, докторын 2 хөтөлбөрөөр сургалт явуулахын зэрэгцээ сургалтын үйл явцыг тасралтгүй сайжруулахын тулд үндсэн багш нарыг эрдэмжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын залуу халааг бэлтгэх, мэргэжлийн хичээлүүдийг дадлагатай хослуулан удирдан явуулах, сургалтыг дэлхийн шилдэг сургалттай сургуулийн жишигт нийцүүлэх ажил тасралтгүй хийсээр байна.

       СУИС нь соёл урлагийн бүхий л төрлөөр мэргэжилтэн бэлтгэж, төгсөгчид нь өнөөдөр улсдаа төдийгүй олон улсад нэрээ гаргаж явна. Монгол баритоны алтан үе гэж дэлхийн тэргүүлэх уран бүтээлчид хүлээн зөвшөөрч байгаа нь СУИС-ийн сургалтанд өгч буй том үнэлгээ юм. Монгол бүжиг, хөөмэй, уртын дуу, хөгжим, уран дархан, монгол зураг, драмын жүжигчин, дуурийн дуучид гээд СУИС-ийн брэнд бүтээгдэхүүнийг манай улсын үе үеийн урлагийн томчууд бэлтгэж ирсэн түүхтэй. Орос, Итали, Хятад, Болгар, Германд төгссөн урлагийн мастерууд уламжлалт монгол шавь сургалтаар сургалтын технологийг баяжуулж өөрийн гэсэн дэгийг бий болгож чаджээ. СУИС нь Европын болон Азийн урлагийн их дээд сургуулиудын холбоо (ELIA, ALIA), Азийн театрын боловсролын төв ATEC, ЮНЕСКО гийн дэргэдэх Театрын олон улсын институт, ЮНЕСКО, мөн Орос, Япон, Хятад, Франц, Солонгос, Тайван, Сингапур, Герман, Америк зэрэг орон орны тэргүүлэх урлагийн сургуулиуд, эрдэм шинжилгээ, олон нийтийн байгууллагуудтай багш, судлаач ,оюутан солилцох хамтын ажиллагааны гэрээтэй.

Тус сургууль нь гадаад дотоодын жуулчид, иргэдэд Монголын үндэсний соёл урлагийг сурталчлах зорилгоор Хүй долоон худагт “Соёлын наадам”, СУИС-ийн сургалт уран бүтээлийг сурталчлах, хотын соёлыг түгээх, соёлтой иргэн төлөвшүүлэх зорилгоор “Хотын гудамж-миний нутаг” арга хэмжээ, “Бид сайн сайханд дагуулна” нээлттэй хаалганы өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сургалтын урын санг баяжуулах, дадлагыг бодитой болгох зорилгоор нэг үзэгдэлд бэсрэг сонгодог дуурь, дуулалт жүжиг, хөгжимт жүжгийг оюутан, багш нар сургалтын явцад бүтээж, нийтийн хүртээл болгож заншаад байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монголчуудын уламжлалт соёл урлагийн үнэт зүйлийг эзэмшсэн, орчин үеийн дэвшилтэт ололтод тулгуурлан уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дэлхийн соёл урлагт хувь нэмрээ оруулсан, Монголын соёлыг хүн төрөлхтний өвийн салшгүй хэсэг болгож чадах мэргэжилтэн, судлаач, уран бүтээлч бэлтгэнэ.

АЛСЫН ХАРАА:

Монгол Улсын соёл, урлагийн салбарын эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээлийн төв,  дорно дахины урлаг, соёлын сэтгэлгээний цөм байж, олон улсын жишигт тэнцэхүйц мэргэжилтэн бэлтгэдэг, орчин үеийн дэвшилтэт арга, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн–нээлттэй их сургууль болоход оршино.

 БҮЖГИЙН УРЛАГИЙН СУРГУУЛЬ

 

ТЕАТРЫН УРЛАГИЙН СУРГУУЛЬ

ТЕАТРЫН УРЛАГИЙН СУРГУУЛЬ..

ДҮРСЛЭХ, ДИЗАЙН УРЛАГИЙН СУРГУУЛЬ

ДҮРСЛЭХ, ДИЗАЙН УРЛАГИЙН СУРГУУЛЬ..

РАДИО ТЕЛЕВИЗ ,МЕДИА УРЛАГИЙН СУРГУУЛЬ

РАДИО ТЕЛЕВИЗ ,МЕДИА УРЛАГИЙН СУРГУУЛЬ..

СОЁЛЫН СУРГУУЛЬ

СОЁЛЫН СУРГУУЛЬ..

ТЕАТРЫН УРЛАГИЙН СУРГУУЛЬ

ТЕАТРЫН УРЛАГИЙН СУРГУУЛЬ..

ХӨГЖМИЙН УРЛАГИЙН СУРГУУЛЬ

ХӨГЖМИЙН УРЛАГИЙН СУРГУУЛЬ..

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

ОЛОН УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД ДАХЬ ГИШҮҮНЧЛЭЛ

Өнгөрсөн 25 жилд СУИС нь олон улсад нэр хүндтэй мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах чиглэлийг чухалчилж ирлээ. Энэ ажлын хүрээнд тус сургууль нь Европын Урлагийн Сургуулиудын Холбоо (ELIA), Азийн Урлагийн Сургуулиудын Холбоо (ALIA), Азийн Театрын Боловсролын Төв (ATEC), Ази, Номхон Далайн Товчоо  (АРВ), Еврази-Номхон Далайн Их Сургуулиудын Сүлжээ (EPU), Торгоны Замын Их Сургуулиудын Сүлжээ (SUN) зэрэг холбоодод гишүүнээр элсэн ажиллаж байна.

СУИС-ийн гишүүнээр элсэн орсон олон улсын мэргэжлийн холбоод

ELIA буюу Европын Урлагийн Сургуулиудын Холбоо нь 1990 онд Амстердам, Парис, Берлин, Мадрид, Лондон хотын урлагийн боловсролын таван сургууль хамтран байгуулсан урлагийн дээд боловсролын бие даасан байгууллага юм. Өнөөдөр энэ холбоо нь ойролцоогоор 300,000 оюутантай 47 орны 300 гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэж байна. ELIA нь урлагийн сургуулиуд хоорондын болон илүү өргөн хүрээний түншлэл бий болгосноор шинэ соргог ололт амжилтаа харилцан солилцох боломжийг бүрдүүлэн урлагийн салбарын судалгааг өргөжүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, урлагийн боловсролын чанарын баталгаажуулалтыг хангах, багш, оюутны мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхээр зорьж ажилладаг. СУИС нь 2013 онд ELIA-гийн гишүүн байгуулагаар элсэн орсноос хойш идэвхтэй хамтын ажиллагаа явуулж ирлээ. Тухайлбал, 2014 оны 4 дүгээр сард ELIA-гийн Ерөнхийлөгч Киеран Коркоран болон Гүйцэтгэх захирал Карла Делфос нарыг СУИС дээр хүлээн авч Европын урлагийн дээд боловсролын шинэчлэл, чанарын баталгаажуулалт сэдвийн хүрээнд сургалт, уулзалтууд зохион байгуулсан бол ELIA-гийн 2015 оны Багшийн академид 4 хүн оролцуулав. 2014 онд захирал Э.Сонинтогос ELIA-гийн Төлөөллийн Удирдах Зөвлөлд нэр дэвшин сонгогдож идэвхитэй ажиллаж байна.

www.elia-artschools.org

БНСУ-ын Урлагийн Үндэсний Их Сургуулийн санаачлагаар 2012 онд Азийн урлагийн дээд боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан тус холбоо нь 15 орны 17 гаруй гишүүн сургуулиудтай. ALIA буюу Азийн Урлагийн Сургуулиудын Холбоо нь Ази дахь урлагийн боловсрол олгодог их дээд сургууль, байгууллагуудын олон улсын сүлжээг болон ажиллаж Азийн урлаг болон урлагийн боловсролын  хөгжлийг дэмжихэд улс төр, нийгэм, соёлын нөлөөг өргөжүүлэх,  боловсролын байгууллагуудын хоорондох хамтын ажиллагаа, харилцаагаар дамжуулан урлагийн боловсролыг түгээх зорилготой юм. Одоо тус холбооны Ерөнхийлөгчөөр Тайпейн Урлагийн Үндэсний Их Сургуулийн захирал Ян Чуй Вен ажиллаж байна. СУИС нь тус холбооны үндэслэн байгуулагчдын нэг бөгөөд захирал Э.Сонинтогос нь тус холбооны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт үүргийг тус тус амжилттай гүйцэтгэн ажиллаж байна.

www.alia-artschools.org

АТЕС буюу Азийн Театрын Боловсролын Төв нь Ази, Номхон далайн орнуудын театрын сургуулиудын сүлжээг үүсгэн байгуулж, улмаар бүс нутаг дахь театрын боловсролын чиглэлээр явуулах хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий боловсрол, судалгааны олон улсын төв юм. Манай сургууль 2009 оноос АТЕС-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирснээр 2013 онд 17 дахь гишүүн сургууль болон элсэж орсон. СУИС-ийн Театрын урлагийн сургууль нь АТЕС-ийн гишүүн сургуулиудын хүрээнд зохиогддог олон улсын эрдэм шинжилгээний хурал, театрын сургуулиудын наадамд жил дараалан идэвхтэй оролцож ирлээ. Энэ наадмаас манай багш, оюутнууд бүс нутгийн театрын боловсролын хөгжлийг нүдээр харж, туршлага судлан, театрын боловсролын хөгжлийн чиг хандлага, шинэ арга технологид суралцах өргөн боломжийг олж авдаг. АТЕС-ийн 2016 оны чуулга уулзалт болон театрын фестивалийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах эрхийг СУИС аваад байна.

www.atecnet.org

АРВ буюу Ази, Номхон Далайн Товчоо нь 2006 онд ЮНЕСКО-гийн Олон Улсын Театрын Хүрээлэнгийн санаачлагаар Ази, Номхон Далайн бүсийн орнуудын театрын дээд боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан. СУИС нь 2009 оноос тус сүлжээний үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болсон. Тухайлбал, Вьетнам, БНХАУ, Сингапурт зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын театрын сургуулиудын захирлуудын уулзалт, урлагийн наадамд Театрын Урлагийн Сургуулийн багш, оюутнуудаа амжилттай оролцуулаад байна.

http://www.iti-apb.org/en 

 

Тус сүлжээ нь Австрийн Холбооны Улсын Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний яам болон Австрийн боловсрол, эрдэм шинжилгээний олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2000 онд байгуулагджээ. Энэхүү сүлжээ нь Австри, Хятад, Монгол, ОХУ, Казахстан, Киркизстан, Таджикстан, Үзбекстан, Непал, Бутан, БНАСАУ, БНСУ зэрэг орны нийт 152 гишүүн сургуулийг эгнээндээ багтаадаг бөгөөд судалгаа шинжилгээний олон талт хамтын ажиллагаа, хамтарсан төсөл хөтөлбөр, хурал чуулган, оюутан солилцооны чиглэлийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. СУИС нь тус сүлжээнд 2015 онд элсэн орсон бөгөөд мөн оны 10 дугаар сард Австри Улсын Вена хотод болсон Ази номхон далайн орнуудын их сургуулиудын холбооны V  хуралд оролцлоо.

http://www.eurasiapacific.net/

БНСУ-ын Гадаад хэл судлалын Ханкук их сургуулийн санаачилгаар байгуулагдсан “Торгоны замын их сургуулиудын сүлжээ” нь Өрнө, Дорны улс орнуудын хооронд харилцааны гүүр болох, дэлхий нийтийн энх тайван найрамдлыг сахин хамгаалах, хүн төрөлхтний шударга ёсны төлөө өөрсдийгөө зориулж чадах чин эрмэлзэлтэй, өндөр боловсролтой ирээдүйн удирдагчдыг бэлтгэн гаргахад үйлчлэх зорилготой байгууллага юм. 45 гадаад үндэстний хэлийг заадаг Ханкук их сургууль нь гадаад хэл, ёс заншлыг судлах чиглэлээр 61 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Солонгосын тэргүүлэх их сургуулийн нэг билээ. СУИС нь уг сүлжээнд 2015 онд гишүүнээр элсэн ороод байна.

http://www.sun-silkroadia.org/_en/intro

ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДТАЙ БАЙГУУЛСАН ХАМТЫН АЖИЛЛАГАА

..

ХЭРЭГЖҮҮЛСЭН ОЛОН УЛСЫН БОЛОН ХАМТАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР

ХЭРЭГЖҮҮЛСЭН ОЛОН УЛСЫН БОЛОН ХАМТАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР   Өнгөрсөн 25 жилд СУИС ..

ХЭРЭГЖҮҮЛСЭН ОЛОН УЛСЫН БОЛОН ХАМТАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР

ХЭРЭГЖҮҮЛСЭН ОЛОН УЛСЫН БОЛОН ХАМТАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР  Өнгөрсөн 25 жилд СУИС н..

СУРГАЛТЫН ОРЧИН

       1. Дебют” кино театр

-          200 хүний суудалтай, орчин үеийн гэрэлтүүлэг болон дууны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон

   2.Кино студи

-          Кино бүтээх сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй

   3.“АБ” студи

-          Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх хүчин чадал бүхий суурин 4 ш SD камер, зөөврийн 5 ш HD камер, кран, тележки, стедикам зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжтэй 

     4.Дуу бичлэгийн студи

-          Дэлгэцийн болон радиогийн уран бүтээлд дуу оруулах орчин үеийн тоног төхөөрөмжтэй

   5.Мултимедиа, Анимейшн студи

 

-          Гэрэлтэй ширээ, ваком таблет бүхий анимейшний тоног төхөөрөмжтэй

 “Оюутан” театр

 Үзэгчийн суудал: 320 /Пельтаж оролцуулан нийт/

 Тоног төхөөрөмж: Мэргэжлийн шаардлага хангасан дуу, гэрэлтүүлгийн Shure, Yamaha, Martin, JBL гэх мэт шилдэг брэндийн тоног төхөөрөмжтэй

Үйл ажиллагаа: Урлагийн тоглолт, хурал зөвлөгөөн, сургалт, семинар, тэмдэглэлт арга хэмжээ, зураг авалт  зохион байгуулж байна

/Оюутан театр/

“Дебют” кино театр

“ Дебют” кино театр  ..

АБ студи

АБ студи..

Дуу бичлэгийн студи

Дуу бичлэгийн студи..

Кино студи

Кино студи..

Мултимедиа анимейшн студи

Мултимедиа анимейшн студи..

Урлангийн хэсэг

Урлангийн хэсэг..

Оёдлын технологийн лаборатори

Оёдлын технологийн лаборатори   Тус лаборатори нь товчны нүхэлгээний, сүлжмэл ма..

Зураасан зургийн лаборатори

Тус лаборатори нь 2014 онд “Зураасан зургийн эко-лаборатори” төслийн хүрэ..

Компьютер график дизайны лаборатори

Компьютер график дизайны лаборатори Тус лабораторийг 2014 онд шинэчлэн тохижуулсан ба..

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ..

ЭЛСЭГЧДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЭЛСЭГЧДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 1.         &nbs..