Монголын үндэсний их сургууль

МҮИС-ИЙН ХӨГЖЛИЙН ТОВЧОО 

Анх 1998 онд 146 оюутантайгаар Чандмань-Эрдэнэ коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан тус сургууль нь 2002 онд Монголын Үндэсний коллеж , 2004 онд МҮДС болж өргөжсөн. 2012 онд МҮИС болон бүхий л үе шатыг дамжин хөгжиж,Одоогийн байдлаар 12087 оюутан, 700 гаруй эрдэмтэн багш, 11 бүрэлдэхүүн сургуультай, 225 мэргэжлийн чиглэлээр сургадаг, 200 гаруй хөгжлийн клубтэй, 70 гаруй Старт-ап компани, 1 зочид буудал, 4-н үйлдвэр, 4-н Жуулчны баазтай 40000 оюутан сургах Хичээлийн 5-н байртай, Оюутны байрыг 12 давхар орчин үеийн орон сууцаар шийдэж өгсөн, Боловсролын салбарт сүүлийн 2 жилд 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Хамгийн анхны Инноваци технолгийн төв болон орчин үеийн оношлогооны аппаратуудаар бүрэн тоноглогдсон 200 ортой нэгдсэн эмнэлэг байгуулж байгаа мөн Америк-Монголын хамтарсан Монгол-Од цогцолбор бүрэн дунд сургууль, Универсал Политехникийн коллежыг байгуулан ажиллаж  сургалтын бүхий л шатанд үйл ажиллагаа явуулдаг Монголын хамгийн том их сургууль болон хөгжлөө. 

Энэ нь МҮИС нь анхны сургуулийн шаваа Төв Гандан хийдийн хойморь, 4-дэх засаглал гэгдэх МҮОНР Телевиз, UBS телевизийн өмнөх өндөр тавиун дэнж дээр хуучнаар Офицерийн сургууль байсан түүхт барилгыг худалдан авч оюуны орчинд сургуулиа байгуулсанаар ингэж асар богино хугацаанд хамгийн том их сургууль болон өргөжин тэлсэн юмаа гэж манай эрдэмтэн багш, оюутнууд билэгшээдэг.

 

МҮИС ДЭЛХИЙН БРЭНД

  МҮИС ДЭЛХИЙН БРЭНД Монголын Үндэсний Их Сургууль гэсэн нэр Дэлхийн брэнд болжэ..

Аялал жуулчлал газрын харилцааны сургууль

Аялал жуулчлал газрын харилцааны сургууль Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэшүүлэх чи..

Мэдээлэл технологийн сургууль

Мэдээлэл технологийн сургууль Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэшүүлэх чиглэл ЭЕШ өгс..

Архитектур дизайны сургууль

Архитектур дизайны сургууль Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэшүүлэх чиглэл ЭЕШ өгсөн..

Анагаах ухааны сургууль

Анагаах ухааны сургууль Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэшүүлэх чиглэл ЭЕШ өгсөн бай..

Барилгын инженерийн сургууль

Барилгын инженерийн сургууль Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэшүүлэх чиглэл ЭЕШ өгсө..

Хууль зүйн удирдлагын сургууль

Хууль зүйн удирдлагын сургууль Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэшүүлэх чиглэл ЭЕШ өг..

Уул уурхай инженерийн сургууль

Уул уурхай инженерийн сургууль Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэшүүлэх чиглэл ЭЕШ өг..

Олон улсын харилцааны сургууль

Олон улсын харилцааны сургууль Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэшүүлэх чиглэл ЭЕШ өг..

Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль

Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэшүүлэх чи..

Боловсрол судлалын сургууль

Боловсрол судлалын сургууль Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэшүүлэх чиглэл ЭЕШ өгсөн..

Дэлхийн 26 орны 50 гаруй их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Мөн жил бүр оюутан солилцооны хөтөлбөр оюутнуудаа хамруулахаас гадна МҮИС-д гадаадын оюутнууд оюутан солилцоогоор ирж суралцаж байна.


МҮИС ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

 Дэлхийн топ 10 сургуулийн нэг АНУ-ын Стэнфордын Их Сургуультай "Яаралтай тусламжийн " хамтран ажиллаж байна.

 

АНУ-ын Калифорнийн Их Сургуультай хамтран Нарны эрчим хүчнээс цахилгаан гаргаж авах “US Solar”төсөл дээр хамтран ажиллаж байна

  

БНСУ-ын JEON JU Их Сургуультай хамтран Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй зуух” төсөл   

 БНСУ-ын CHOSUN их сургуультай Сувилахуйн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ Олон улсын 10 гаруй төсөл дээр ажиллаж байна.



 ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР


БНСУ-ын Чонжу-Вишны Их Сургуультай хамтран “2+2” хөтөлбөрийг 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 

Мөн Япон улсын AKITA INTERNATIONAL их сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллажбайна. 

Тайвань, Энэтхэг, ОХУ гэх мэт 50 гаруй их дээд сургуултудтай оюутан солилцооны хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна.  


Манай сургуульд ОХУ, Казакстан, Энэтхэг, Украйн зэрэг улсуудаас нийт 250 гаруй оюутнууд суралцаж байна.

МҮИС нь 700 гаруй эрдэмтэн багштай бөгөөд Докторын зэрэгтэй багш 40%, Профессор, дэд профессор судлаач багш 30%, Гадаад багш нар 20%, Гадаад сурч байгаа багш нар 10%-ийг тус тус эзлэж байгаа нь өөрийн мэргэшсэн залуу боловсон хүчинтэй хүчирхэг байгууллага болсон юм.

Анх 1998 онд 146 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан МҮИС-ийн оюутны тоон өсөлт жил ирэх тусам нэмэгдэж сүүлийн 3-н жилийн турш элсэлт 50 хувиар өсч өсөлтийн хурдцаараа улсын сургуулиудаас илүү байгаагаараа хамгийн сайн сургууль юм.

МҮИС бол өөрийн гэсэн хөгжлийн философи, эрхэм зорилготой сургууль юм. Шинэ эриний төгс удирдагчдыг бид бэлтгэнэ гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа,бодлогоо төлөвлөн ажилладаг.

Монголын хамгийн том их сургууль болох Монголын үндэсний их сургуулийн үнэт зүйл бол Багшийн хөгжил, Оюутны хөгжил юм. Үүн дээр тулгуурлан манай эрдэмтэн багш, судлаач нар олон жилийн судалгаа шинжилгээ, туршлагын үндсэн дээр монголд анх удаа “Амжилтанд хүрэх элит загвар” буюу Оюутны “4-н талт хөгжлийн хөтөлбөр”-ийг 2009 оноос хойш сургалтын үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна



Мөн оюутны суралцах орчиноос гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг цогцоор нь шийдэж, 200 гаруй хөгжлийн клуб ажиллуулдаг хамгийн сайн сургууль юм.

Монголын Үндэсний Их Сургууль нь оюутнууддаа жил бүр 500 сая төгрөгний хөнгөлөлт, урамшуулал, тэтгэлэг олгодог МУ-н цорын ганц их сургууль.


Жилдээ 500 сая төгрөгний сургалтын төлбөрийн тэтгэлэг, хөнгөлөлт урамшуулал олгодогоороо МУ-даа цорын ганц их сургууль юм. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт тэтгэлэгийг

  1. Элсэлтийн хөнгөлөлт урамшуулал
  2. Суралцаж буй хугацааны хөнгөлөлт урамшуулал

Элсэлтийн хөнгөлөлт урамшуулалд

  • Ангийн багц- 10 ба түүнээс дээш нэг ангийнхан элсэхэд тус бүр 10% хөнгөлнө.
  • Зорилго: Нэг ангийнхан өөр өөрсдийн дуртай мэргэжлээрээ МҮИС-д сурч, хамтдаа хөгжиж, амжилтанд хүрэх боломж.

  •  Найзын багц- 2 ба түүнээс дээш найзууд элсэхэд тус бүр 3% хөнгөлнө.
  • Зорилго: Үерхэлийн үнэ цэнийг мэдрүүлэх, найзуудаараа хамт хүссэн мэргэжлээрээ суралцаж амжилтанд хүрэх боломжыг олгож өгч байна.               

  •  Гэр бүл багц- Төрсөн ах, /эгч/ дүүс элсэхэд аль нэгийг нь 30% хөнгөлнө.
  •  Зорилго: Нэг гэр бүлээс 2 хүүхэд сурахад эцэг эхэд тодорхой санхүүгийн хүндрэл учирдаг  үүнд зориулж энэ багцыг гаргалаа.

  • Спортын багц- 4 ба түүнээс дээш гишүүнтэй баг, багаараа элсэхэд тус бүр 5% хөнгөлнө.
  • Зорилго: Спортын багаараа амжилт үзүүлж байсан хүүхдүүд өөр өөр сургуульд сонгохдоо тухайн спортоор хичээллэж байсан олон жилийн хөдөлмөр үр дүнгүй болдог. Ийм учраас нэг сургуульд 225 мэргэжлээс дуртайгаа сонгон хамтдаа илүү их амжилтанд хүрэх боломжыг олгох зорилгоор энэ багцыг зөвхөн танай багт зориулан гаргалаа.

  •  Урлагийн багц- 3 ба түүнээс дээш гишүүнтэй хамтлаг, хамтлагаараа элсэхэд тус бүр 5% хөнгөлнө.
  • Зорилго: Хамтлагаараа хамт тоглож, дуулж өссөн хүүхдүүд маань өөр өөрсдийн хүссэн мэргэжлээр нэг сургуульд суралцахын зэрэгцээ хамтлагаараа урлагийн авьяасаа хөгжүүлэх боломжыг олгох зорилготой.

  •  Алтан медаль- ЭЕШ-ийн оноогоороо аймаг, хотод эхний 10-т жагссан тохиолдолд эхний жил 100% хөнгөлнө.
  • Зорилго: Онц сурлагатай хүүхдүүдийг дэмжих зорилготой.

Суралцах хугацааны тэтгэлэг, хөнгөлөлт, урамшуулал

  1. “АВЬЯАС” тэтгэлэг-10-100% /Урлаг, спортоор улс, тив, дэлхийд амжилт үзүүлсэн тохиолдолд/ 
  2. “МАНЛАЙЛАГЧ” тэтгэлэг-10-100%/Сургуулийн маркетингийн алба, оюутны холбоо, ангийн даргын үүрэгт ажилд идэвхи зүтгэл гарган, оюутан залуучуудыг манлайлан ажилласан тохиолдолд/
  3. “ОНЦ СУРЛАГАТАН” тэтгэлэг-50-100% /Суралцаж байх хугацаандаа 4 ба 6 улирал дараалан бүх хичээл дээрээ А үнэлгээтэй суралцсан тохиолдолд/
  4. “ОЮУНЛАГ” тэтгэлэг-5-100% /Суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ улс, тив дэлхийн хэмжээний олимпиад, тэмцээн, уралдаанд эхний 3-н байрт шалгарсан тохиолдолд/
  •  Мөн Дэлхийн аваргын тэмцээнд МҮИС-ийн оюутан, залуучууд оролцож буй тохиолдолд замын зардлын 50%-ийг сургуулиас олгодог.

 

 

ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ

Оюутны элсэлт, сургалтын нөхцөл- 12-р анги төгсөгчид сонирхож буй мэргэжлийн чиглэлийнхээ дагуу шалгалт өгөх хичээлүүдээр ЭЕШ өгч 400-аас дээш оноо авсан тохиолдолд МҮИС-д элсэх боломжтой.

Элсэгчдийн бүртгэл, бүрдүүлэх материал, хугацаа

МҮИС-ийн бүртгэл 2016.06.27-ны өдрөөс эхлэн МҮИС-ийн төв байранд явагдана.

Сурагчид МҮИС-д бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

·         12-р анги төгссөн гэрчилгээ

·         ЭЕШ-н Батламж хуудас

·         Хувийн хэрэг

·         3*4 хэмжээтэй 2% цээж зураг

·         Иргэний үнэмлэхний хуулбар

3.      Сургуулийн хаяг: БГД, 11-р хороо, МҮИС-ийн байр /Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн чанх урд/

        

 

 

Элсэлтийн журам

..

Хөтөлбөрийн бүлэгМонгол хэл 100 %Монгол хэл 70%, Гадаад хэл 30%Монгол хэл-50% Гадаад хэл-50%Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%Монгол хэл 50%, Ур чадвар 50%Монгол хэл 50%, Математик 50%Монгол хэл 50%, Монголын түүх 50%Монгол хэл-50% Нийгмийн тухай мэдлэг-50%Монгол хэл 70%, нийгмийн тухай мэдлэг 30%Математик 100%Математик 70%, Физик 30%Математик 70%, Гадаад хэл 30%Математик 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Математик 70%, Газарзүй 30%Математик 50%, Гадаад хэл 50%Математик 50%, Физик 50%Математик-50% Ур чадвар-50%Математик 30%, Ур чадвар 70%Физик 100%Физик 70%, Математик 30%Физик 70%, Гадаад хэл 30%Хими 100%Хими 70%, Математик 30%Хими 70%, Физик 30%Хими 50%, Биологи 50%Хими 50%, Математик 50%Хими 50%, Гадаад хэл 50%Биологи 100%Биологи 70%, Математик 30%Биологи 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Биологи 50%, Математик 50%Газарзүй 100%Газарзүй 70%, Гадаад хэл 30%Газарзүй 50%, Биологи 50%Нийгмийн тухай мэдлэг 100%Нийгмийн тухай мэдлэг 70%, Гадаад хэл 30%Нийгмийн тухай мэдлэг 70%, Математик 30%Гадаад хэл 100%Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Гадаад хэл 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Монголын түүх 100%Монголын түүх 50%, Нийгмийн ухаан 50%Ур чадвар 70%, Монгол хэл, Хими, Биологи аль нэг нь 30%Ур чадвар 70%, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг аль нэг нь 30%