Үндэсний техникийн их сургууль

Эрдэм мэдлэгийг түгээсэн эл номын цагаан өргөөнөөс ажил амьдралын их замд алхан орсон олон зуун золбоолог сэхээтэн залуус маань эх орон, улс нийгмийнхээ хөгжил цэцэглэлтэд тодорхой хувь нэмэр оруулж байгаад манай хамт олон, сэтгэл өегшин бахархан дурсдаг билээ. Гэхдээ бид энэ урт удаан хугацаанд өчигдрийнхөө амжилт, өнөөдрийнхөө байгаа байдалдаа сэтгэл цатгалан суусангүй, нийгэм цаг үеийнхээ нөхцөл шаардлага, суралцагч оюутнуудынхаа оюуны эрэлт хэрэгцээ, сэтгэлгээний онцлог байдалд сургалтынхаа үйл ажиллагааг нийцүүлэн сургалтын орчин ахуй, багшлах боловсон хүчин, сургалтын бааз сууриа байнга шинэчлэн хөгжүүлсээр ирсэн. Тухайлбал, багшлах боловсон хүчнээ гадаад, дотоодын нэр хүндтэй их дээд сургууль төгссөн багш нараар өргөжүүлж,  онол дадлагын хичээлийг хослуулан сургах сургалтын төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй оюутнуудын сурах боловсроход таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2012 онд нэг ээлжиндээ 1000 оюутан суралцах боломжтой сургалтын шинэ байр, 2014 онд 200 оюутны хүчин чадал бүхий оюутны дотуур байраа ашиглалтанд оруулсан бөгөөд 2014 онд дэлхийн өндөр хөгжилтэй орны их дээд сургуульд ашиглагдаж байгаа орчин үеийн дэвшилтэт лаборатори, үйлдвэрлэлийн дадлагын кабинетийг ашиглалтанд оруулсан ба  цаашид жил бүр сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сургалтын орчин нөхцөлөө жилээс жилд өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөөд байна.                                                     
XXI зууны техник технологийн их хувьсгалын эрин үед тухайн чиглэлийн сургалт явуулдаг боловсролын байгууллага нь сургалтын агуулга, багш нарын мэдлэг боловсрол, лаборатори кабинет, техник тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн дадлагын орчин зэрэг сургалтын бааз сууриа байнга хөгжүүлэн баяжуулж байхгүй бол төгсөгчид ажлын байранд гармагц бэрхшээлтэй асуудалтай тулгарч, цаана нь эргээд сургуулийн нэр хүнд унана гэдгийг бид гүнээ ухамсарлаж байдаг тул энэ асуудал дээр ихээхэн анхаарал хандуулж ажилладаг.  Иймээс манай сургууль АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ-ын 20 гаруй техник технологи, санхүү менежмент, гадаад харилцааны нэр хүндтэй их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тэдний сургалтын арга ажиллагаа, туршлага, ололт амжилтаас суралцан, тэргүүний техник технологийн ололт, сургалтын арга барилыг авч хэрэглэх, оюутан багш нараа хөнгөлөлттэй нөхцөлөөр гадаадад сургах зэрэг сургууль, багш, оюутнаа хөгжүүлэх үйл ажиллагааг шат дараалан хэрэгжүүлж байгаа билээ.
 
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1997 ОН
  • 1997.06.12 Гэгээрлийн сайдын 162 тоот тушаалаар  “Санко” коллеж нэртэйгээр үүсгэн байгуулагдав.
  • 1997.09.01 Санхүү менежментийн чиглэлээр 4 багш 40 оюутантайгаар анхны хичээлийн шинэ жил эхлэв.
2006 ОН
  • 2006.02.28 Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хурлаар магадлан итгэмжлэгдэв.
2012 ОН
  • 2012.08.09 БСШУ-ны сайдын А/457тоот тушаалаар “Үндэсний Техникийн Дээд” сургууль болж бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөв.
  • 2012 онд  БСШУЯ-ны аттестатчилалын комиссоор үйл ажиллагаагаа үнэлүүлсэн.
  • 2012 Нэг ээлжиндээ 1000 оюутан хичээллэх хүчин чадал бүхий 5 давхар хичээлийн шинэ байрыг ашиглалтанд оруулав.
2014 ОН
  • 2014.09.09 Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор “Ахисан шатанд” магадлан итгэмжлэгдэв.
  • 200 оюутны дотуур байр ашиглалтанд орсон.
2016 ОН
  • 2016 БСШУ – ны сайдын тушаалаар “ҮНДЭСНИЙ ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ” болон өргөжив.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсын үндэсний хөгжлийн бодлого, улс орны эрэлт хэрэгцээг хангахуйц техник технологийн дэвшлийг ашиглах чадвартай, цаашид өөрөө өөрийгөө хөгжүүлж шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн салбарт шинэ бүтээл үйлдвэрлэл, шилдэг менежментийг нэвтрүүлэн,хэрэгжүүлэх онол, дадлагын өргөн мэдлэгтэй, эх оронч үзэл суртахуунтай боловсон хүчнийг бэлтгэхэд оршино.
 
ҮНЭТ ЗҮЙЛС
  • Хууль ёсоо дээдлэх
  • Хүнлэг чанарыг эрхэмлэх
  • Уламжлал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг хангах
  • Эрдэм мэдлэгийг дээдлэн хөгжүүлэгч

АЛСЫН ХАРАА

Үндэсний техникийн их сургуулийн хөгжлийн алсын хараа нь улс үндэстний шинжлэх ухаан технологийн салбарын шилдэг шинженерүүдийг бэлтгэхэд оршино.

СУРГАЛТЫН ОРЧИН

Дотуур байр, Спорт заал, Лабораториуд

-  Цахилгаан
-  Дулаан
-  Автозам
-  Барилга
-  Геодези мэргэжлийн төрөлжсөн лабораториуд
 
 СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

Цахилгаан систем шугам сүлжээний инженер нь цахилгаан систем ба түүний элементүүдэд я..

ИРГЭНИЙ БА ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛ

Барилгын буурь суурийн тооцоо хийх, зураг төсөл зохиох чадвартай болсон байна. Барилг..

АРХИТЕКТУР МЭРГЭЖИЛ

Орон сууц, олон нийтийн барилга, хот төлөвлөлтийн үндсэн мэдлэг эзэмшиж, ландшафт, ар..

АВТОЗАМЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛ

Авто зам, гүүрийн төлөвлөлт, тооцооны үндсийг судалж, тухайн байгууламжийн зураг төсө..

САНТЕХНИК, ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ МЭРГЭЖИЛ

Барилга, байгууламжийн сантехникийн тоног төхөөрөмж шугам сүлжээний зураг төслийг төл..

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛ

Дулааны цахилгаан станцын болон дулааны станцын технологийн процессыг удирдах, тоногл..

МАТЕМАТИКИЙН БАГШ БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ

Математикийн бүх төрлийн хичээл үзэхээс гадна компьютерийн сүүлийн үеийн программ дээ..

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА МЭРГЭЖИЛ

Макро, микро эдийн засагт суурилсан зах зээлийн эдийн засгийн байгууллагад ажиллах, т..

“САНХҮҮ БАНК ” МЭРГЭЖИЛ

Макро, микро эдийн засагт суурилсан санхүүгийн бүртгэл, тооцоог хийж сурсан байх Марк..

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТ” МЭРГЭЖИЛ

Марктинг, менежмент хөрөнгө оруулалтыг зөв тооцож, үйлдвэрлэлийн байршлыг тогтоож хүч..

“УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” МЭРГЭЖИЛ

Уул уурхайн үйлдвэрт хүдэр, нүүрс, барилгын материал болон бусад зориулалттай эрдсийн..

“ГЕОДЕЗИ” МЭРГЭЖИЛ

Геодезийн хэмжилтийн математик боловсруулалтыг хийх, геодезийн программчлалыг эзэмшсэ..

“ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ (ТЕХНИКИЙН)” МЭРГЭЖИЛ

Англи, солонгос, хятад, япон хэлний орчуулагч багш, гадаад хэлтэй төслийн менежер, ул..

“МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШ БОЛОВСРОЛ” МЭРГЭЖИЛ

Ерөнхий боловсролын сургуульд мэдээлэл технологийн багш, компьютерийн сургалтын төвүү..

“АВТО ИНЖЕНЕР” МЭРГЭЖИЛ

Автомашины хийцийн элементүүдийг төслөх, дахин тооцох Автотээврийн байгууллага болон ..

Манай сургууль дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын 10 гаруй нэр хүндтэй их дээд сургуулиудтай өргөн харилцаатай ажиллаж байгаа бөгөөд гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд профессор багш нар, оюутан залуус нарыг гадаадын их дээд сургуульд суралцах, хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд  АНУ-ын Хавайн Их Сургууль, БНХАУ-ын Тяньжин, Бээжин, Ланфан, Баодин хотын Их Сургууль, БНСУ-ын Kwunshin мужийн Их сургуульд манай оюутан залуус суралцах боломжтой болж байгаа юм. Мөн эдгээр хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Герман, Япон, Солонгос, Хятад, Орос хэлний сургалтанд хамрагдана.

  • БНСУ-ын “Kwunshin” мужийн Их сургуультай байгуулсан оюутан солилцооны хамтын ажиллагааны гэрээний дагуу тус сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнууд аль ч курсээсээ 3 сар солонгос хэлний бэлтгэл хийсний дараа дээрх сургуульд 9 сар ажил хийх эрхтэйгээр хэлний бэлтгэлд суралцаж мөн сургуульдаа аялал жуулчлалын менежментийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж төгсөх боломжтой юм. Хамгийн гол давуу тал нь тус сургуульд үзсэн хичээлүүдийг “Kwunshin” Их сургууль хүлээн зөвшөөрснөөр 3-р курсээсээ Солонгост үргэлжлүүлэн сурах боломж нээгдэж байгаа юм. Ингэснээр сүүлийн жилүүдэд нэн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа аялал жуулчлалын салбарт тэргүүлэх мэргэжилтэн болж чадна.
  • Италийн Ром хотноо болсон Монгол–Итали-Германы боловсрол соёлын хамтын ажиллагааны олон улсын их хуралд манай сургууль уригдан оролцож улмаар “Үндэсний Техникийн Дээд Сургууль”-ийн төгсөгчдийг Ром хотын “UNISU” их сургуулийн олон улсын дипломат харилцааны магистрантурт Итали Улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцуулах гэрээ байгуулсан.  
Эдгээр хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй төслийн уралдаанд манай сургуулийн оюутнуудын үзүүлсэн амжилтаас дурдвал:
  • АНУ-ын Хавайн Их Сургуулийн олон улсын оюутны бизнес төслийн уралдаанд манай сургуулийн оюутнуудын хийсэн “Mongolian NG Laundromate” (2003 он), “Mongolian Ise” (2004 он), “Mongolian Angel Hair”, “Mongolian Pizza” (2006 он), төсөл шагналт байранд, Монголын барилгын ирээдүй, “Yammy! Pet Food” 100% Natural food product (2011 он) төслүүд тэргүүн байранд шалгарч эдгээр оюутнууд 5 мянган ам долларын шагналаар шагнуулж санхүүжилттэй болж эдгээр зарим төслүүд амжилттай хэрэгжиж байна.
  • 2015 онд Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн ангийн оюутан Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Интерьер, дизайн” чиглэлийн мэргэжлийн уралдаанд сургуулиа төлөөлөн оролцож, “Барилгын дотоод интерьерийн зураг”-аар тусгай байранд шалгарсан гэх мэт манай оюутнуудын үзүүлсэн маш олон амжилтууд байна. 
 

  • БСШУЯ-наас ахисан шатанд магадлан итгэмжлэгдэж, аттестачлагдсан учир төрийн сангийн тэтгэлэг, зээлд хамрагдах бүрэн боломжтой
  • Санхүүгийн боломжгүй  оюутнуудад хөнгөлөлт үзүүлж суралцах эрхзүйн боломжийг бүрдүүлнэ
  • 6-аас дээш улирал онц сурсан бол 20-50% хөнгөлөлттэй суралцана
  • Манлайлагч оюутан бол 10-100% хөнгөлөлттэй суралцана
  • Спортын улсын зэрэгтэй оюутан бол 30-50% хөнгөлөлттэй суралцана
  • Улсын хэмжээны урлагийн наадамд байр эзэлбэл 30-50% хөнгөлөлттэй суралцана
  • Нэг өрхөөс 2-уулаа суралцдаг бол нэг нь 35%  хөнгөлөлттэй суралцана
  • Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, сар бүрийн 70 мянган төгрөг  зэрэг төрөөс үзүүлэх бүх үйлчилгээ хөнгөлөлтийг үзүүлнэ

Шалгуулагчыг аймаг, орон нутагт 2014.06.26- 07.08 –нд Улаанбаатар хотод 2014.06.13 – 2014.07.08 –ны өдрүүдэд бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

  • Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн батламж бичиг
  • Иргэний үнэмлэх
  • Цээж зураг 2 хувь
  • Шалгалтын хураамж -5000
  • Шалгуулагч өөрийн биеэр ирж элсэлтийн комисст бүртгүүлнэ.

Элсэлттэй холбоотой хуурамч бичиг баримт бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ:

Шалгалт авах, элсүүлэх

Шалгуулагчдыг ЭЕШ-нд 400 түүнээс дээш оноотой бол шууд, доош оноотой бол элсэх мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон, шалгалтыг тестээр авч, ЭЕШ-ийн оноон дээр боловсролын гэрчилгээ, эсвэл дипломын дүнгийн дундажийг нэмсэн нийт онооны дарааллаар жагсааж хяналтын тоог баримтлан мэргэжил сонгуулна.

Хяналтын тоонд багтаан намрын элсэлтийг дахин зарлаж элсэлт авч болно.

 

Сургуулийн хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж-78/1 

(25-р эмийн сангийн зүүн хойно байрлана.)

Утас:  99501903, 94661566

E-mail: ntu_33@yahoo.com

Web: utis.edu.mn

 

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл Энэхүү журмын зорилго нь Үндэсний Техникийн Дээд Сургууль /ҮТДС/-д ..

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

№ Индекс Хөтөлбөрийн нэр Хөтөлбөр дэх мэргэжлийн нэр ЭЕШ өгсөн байх хичээл Босго оноо..