Шинэ иргэншил дээд сургууль

Шинэ Иргэншил дээд сургууль нь БСШУ-ны сайдын 127-р тушаалаар 2000 онд байгуулагдсан бөгөөд 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Энэ хугацаанд мэргэжлийн боловсрол, бакалавр, магистрын түвшний шаталсан сургалт эрхэлж бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжин залгамж холбоо сайжирсан байна.
Тус сургууль нь Дээд боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр анхны болон ахисан шатанд 2020 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн, БШУЯ-ны аттестатчилалаар 2017 он хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн сургууль юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт буюу хотын А бүсэд нийт 1350 м2 талбай бүхий 3 давхар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан хичээлийн тохилог байртай бөгөөд жил бүр засвар үйлчилгээ хийж  сургалтын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
Номын фонд, уншлагын заалыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглож тав тухтай орчинд уншигчид үйлчлүүлэх боломжоор хангасан бөгөөд номын сангийн үйлчилгээг хөнгөвчлөх, шуурхай болгох үүднээс цаасан каталоги болон Lib 4u 1.2 программын хүрээнд электрон мэдээллийн сан бүхий хайлтын систем, интернетийн үйлчилгээ, DDC ангиллын дагуу номын фондоо цэгцэлж багш, оюутнуудад үйлчилж байна. Энэ хичээлийн жилд сурах бичгийн хангамжийг сайжруулах зорилгын хүрээнд нийт 930 гаруй сурах бичгээр номын сангаа баяжуулав.
Манай ололт амжилт:
  • Монголын Их Дээд Сургуулиудын холбоо “Багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж сайтай сургууль”өргөмжлөл /2006 он/
  • Шинжлэх Ухааны Академи “Иргэншил Судлалаар Монголдоо анхны мэргэжилтэн бэлтгэгч” хүндэт өргөмжлөл /2008 он/
  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Хэрэглэгч хаан ТББ “Оюутанд ээлтэй сургууль” хүндэт өргөмжлөл /2009 он/
  • Монголын Их Дээд Сургуулиудын холбоо “Оны Шилдэг ИхДээд Сургууль” өргөмжлөл /2010 он/
  • Дээд боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр анхны болон ахисан шатанд магадлан итгэмжлэгдсэн /2010 он/
  • Анхан шатны мэргэжлийн боловсрол олгох 2,5 жилийн сургалттай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг өргөтгөн “Барилгын цахилгаанчин”-ы мэргэжлээр шинэ мэргэжил нээн ажлуулж эхэлсэн. /2011 он/
  • Анхан шатны мэргэжлийн боловсролоор “Барилгын цахилгаанчин-ы мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх болсонтой холбоотойгоор Цахилгаан технологийн лаборатори байгууллаа. /2011он/
  • Шинэ Иргэншил Дээд сургууль нь БСШУЯ-ны аттестатчиллын комиссын явуулсан шалгалтын үр дүнгээр дээд боловсролын байгууллагын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж аттестатчилагдав.  2012 он/
  • 3 лабораторийг шинээр байгуулан сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. Үүнд: Хоол үйлдвэрлэлийн лаборатори, Албан хэргийн лаборатори, Хими технологийн лаборатори.  /2012 он/
  • Сургуулийн цахим орчинг сайжруулж хүртээмжтэй болгох зорилгоор мэдээлэл технологийн мэргэшсэн компани болон Super Assist ХХК-ийн (http://super-assist.com) веб дизайнерууд сургуулийн динамик веб хуудасыг шинэчилэн сайжруулж ашиглалтанд оруулав. /2013 он/
  • Мөн Super Assist ХХК-ийн боловсруулсан их дээд сургуулиудын удирдлага мэдээллийн систем болох сургалтын албны UNICON программыг энэ хичээлийн жилээс нэвтрүүллээ. /2013 он/
  • Үүсгэн байгуулагчийн хөрөнгөөр сургуулийн цахим орчин, тоног төхөөрөмж болон лабораторийн сайжруулалт шинэчлэлд  20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. /2013 он/
  • Шинэ мэргэжил нээх хүсэлтийн дагуу БШУЯ-ны Сайдын 2014 оны 7 дугаар саарын 04 өдрийн А/298 тоот тушаалаар магистр, бакалаврын сургалтанд “Төрийн захиргааны менежмент”, “Багш, бага ангийн боловсрол”, “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” гэсэн 3 чиглэлээр шинэ мэргэжилтэн бэлтгэх зөвшөөрлийг авав. /2014 он/
Өнөөдрийн байдлаар манай сургууль 1 харьяа сургууль, 4 тэнхим, нийт 620 гаруй оюутан суралцагчидтай бөгөөд нийт 4 мэргэжлээр магистрын, 10 мэргэжлээр бакалаврын сургалт эрхэлж байна. Нийт 30 гаруй багштай бөгөөд үүнээс 29 нь үндсэн багш юм. Үндсэн багш нарын 29,4 хувь нь боловсролын доктор, 10 хувь нь докторант байна. Мөн сүүлийн жилүүдэд 2 багш боловсролын докторын зэрэг хамгаалж, одоо Монгол улсын их сургууль, Боловсролын их сургуулийн докторантурт 3 багш суралцаж байна.

Шинэ Иргэншил дээд сургууль гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль ОХУ,БНХАУ, БНСУ-ны их дээд сургуулиудаас гадна дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай амжилттай хамтран  ажиллаж байна.
Гадаадын түнш байгууллагууд:
-       БНСУ-ын Санжийн их сургууль /2001 он/
-       Германы Берлин хот дахь Чөлөөт их сургууль /2001 он/ 
-       ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын МБТөвд судлалын хүрээлэн
-       Улан-Удэ хотын Зүүн сибирийн ШУ технологийн дээд сургууль
-       Бээжингийн Цөөнх Үндэстний Сургууль
-       ӨМӨЗО-ны Ундрал дээд сургууль /2004 он/
-       БНХАУ-ын Ахмад профессоруудын нийгэмлэг /2004 он/
-       БНУнгар улсын Төв Европын их сургуулийн Англи америк судлалын сургууль /2011 он/
-       Энэтхэг улсын Жавахарлал Неругийн Хэл соёлын их сургууль,/2012/ 

СУРГАЛТЫН ОРЧИН
  • Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт буюу хотын А бүсэд нийт 1350 м2 талбай бүхий 3 давхар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан хичээлийн тохилог байртай бөгөөд жил бүр засвар үйлчилгээ хийж  сургалтын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
  • Номын фонд, уншлагын заалыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглож тав тухтай орчинд уншигчид үйлчлүүлэх боломжоор хангасан бөгөөд номын сангийн үйлчилгээг хөнгөвчлөх, шуурхай болгох үүднээс цаасан каталог болон Lib 4u 1.2 программын хүрээнд электрон мэдээллийн сан бүхий хайлтын систем, интернетийн үйлчилгээ, DDC ангиллын дагуу номын фондоо цэгцэлж багш, оюутнуудад үйлчилж байна. Энэ хичээлийн жилд сурах бичгийн хангамжийг сайжруулах зорилгын хүрээнд нийт 930 гаруй сурах бичгээр номын сангаа баяжуулав.
  • Мөн сургуулийн сургалтын орчинг тогтмол сайжруулах үйл ажиллагааны хүрээнд энэхүү хичээлийн жилд Түүх археологийн кабинет, Цахилгаан технологийн лабораторийг шинээр тоноглож ашиглалтанд оруулхаас гадна компьютерийн лабораторийг орчин үеийн компьютер тоног төхөөрөмжөөр шинэчилэн сайжруулав.
  • Мөн сургуулийн цахим орчинг сайжруулж хүртээмжтэй болгох зорилгоор мэдээлэл технологийн мэргэшсэн компани болох Super Assist ХХК-ийн (http://super-assist.com) веб дизайнерууд сургуулийн динамик веб хуудасыг шинэчилэн сайжруулж ашиглалтанд оруулснаас гадна их дээд сургуулиудын удирдлага мэдээллийн систем болох сургалтын албаны UNICON програмыг ашиглаж байна.
  •  Манай сургуулийн бүх оюутанууд үнэгүй Wi-Fi орчинг сургуулийн байранд ашиглах боломжтой. 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР /ОЛГОХ УР ЧАДВАР, АЖЛЫН БАЙР/

 Манай сургууль нийт 17 хөтөлбөрөөр бакалавр болон магистрын зэрэг олгож байна. /Менежмент ба удирдахуй; Олон улс, орон судлал; Нягтлан бодох бүртгэл; Санхүү, банк; Багш, бага ангийн боловсрол; Багш, сургуулийн өмнөх насны боловсрол; Аялал жуулчлалын менежмент; Иргэншил судлал; Монгол судлал; Боловсрол судлал, удирдлага; Бизнесийн удирдлага/

Төрөөс оюутанд  үзүүлэх бүх төрлийн хөнгөлөлт урамшуулал /төрийн сангаас малчин өрхийн, нэн ядуу айлын, төрийн албан хаагчийн/ эдлэх эрхтэй бөгөөд мөн дараах шаталсан хөнгөлөлтийг авах боломжтой.
1. Нэг улирал “A” үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс 15% хөнгөлөлт үзүүлэх
2. Хоёр улирал дараалан “A” үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс 25% хөнгөлөлт үзүүлэх
3. Гурван улирал дараалан “A” үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс 35% хөнгөлөлт үзүүлэх
4. Дөрвөн улирал дараалан “A” үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс 45% хөнгөлөлт үзүүлэх
5. Таван улирал дараалан “A” үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс 55% хөнгөлөлт үзүүлэх
6. Зургаан улирал дараалан “A” үнэлгээтэй суралцвал дараагийн зөвхөн нэг улиралд нийт төлбөрөөс 100% хөнгөлөлт үзүүлэх
7. Өөрийн сургуулийн МСҮТ-ийг А үнэлгээтэй төгссөн оюутныг нэгдүгээр улиралд нийт төлбөрөөс үзүүлэх хөнгөлөлтийн хувь /хоёрдугаар улирлаас дээрх үзүүлэлтийг харгалзана/ 100%
8. Бусад МСҮТ болон ЕБС-ийг “А” үнэлгээтэй төгссөн оюутныг нэгдүгээр улиралд нийт төлбөрөөс үзүүлэх хөнгөлөлтийн хувь 20%
9. Мөн сургалтын төлбөрийг хугацаанд нь төлсний хөнгөлөлт:
 
Төлбөр төлөх хугацаа
Хөнгөлөлтийн дүн
1
2016 оны 9-р сарын 01-ны дотор /100% төлвөл/
280 000
2
2016 оны 9-р сарын 01-ны дотор /50% төлвөл/
100 000
3
2017 оны 01 сарын 05-ны дотор /үлдэгдэл төлбөрөө төлвөл/
100 000

ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН БҮРТГЭЛ
Элсэгчдэд тавих шаардлагыг хангаж, шалгалт өгч тэнцсэн хүмүүсээс шалгаруулалт хийхдээ ЕШ-ын онооны нийлбэр дээр боловсролын гэрчилгээний дундаж оноог нэмсэн онооны нийлбэрээр жагсаалт хийж, БСШУЯам тогтоосон хяналтын тоонд багтаан шалгаруулна.
Тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг сургуулийн веб-д 8-р сарын 25-ны дотор байрлуулан зарлана.
Тус сургуульд элсэх оюутны хяналтын тоонд багтаж шалгарсан хүмүүст суралцах эрхийн бичгийг 7-р сарын 5- аас  8-р сарын 30-ны дотор олгоно.
Шалгарагсад эрхийн бичиг авахдаа дараахь материал бүрдүүлсэн байна.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт /эх хувь/
  • ЕШ-ын дүнгийн тодорхойлолт
  • Сурагчийн хувийн хэрэг /ажиллагсад нийгмийн даатгалын дэвтэр/
  • Иргэний үнэмлэх
  • Цээж зураг 2%
 
СУРГУУЛИЙН ХАЯГ: 
Шинэ иргэншил дээд сургууль
Нэгдсэн үндэстний гудамж-6 /Сангийн ямны хойд талд/
Утас: 327198, 330195, 99922802, 99088697
Имэйл: tamir782000@yahoo.com

Хөтөлбөрийн бүлэгМонгол хэл 100 %Монгол хэл 70%, Гадаад хэл 30%Монгол хэл-50% Гадаад хэл-50%Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%Монгол хэл 50%, Ур чадвар 50%Монгол хэл 50%, Математик 50%Монгол хэл 50%, Монголын түүх 50%Монгол хэл-50% Нийгмийн тухай мэдлэг-50%Монгол хэл 70%, нийгмийн тухай мэдлэг 30%Математик 100%Математик 70%, Физик 30%Математик 70%, Гадаад хэл 30%Математик 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Математик 70%, Газарзүй 30%Математик 50%, Гадаад хэл 50%Математик 50%, Физик 50%Математик-50% Ур чадвар-50%Математик 30%, Ур чадвар 70%Физик 100%Физик 70%, Математик 30%Физик 70%, Гадаад хэл 30%Хими 100%Хими 70%, Математик 30%Хими 70%, Физик 30%Хими 50%, Биологи 50%Хими 50%, Математик 50%Хими 50%, Гадаад хэл 50%Биологи 100%Биологи 70%, Математик 30%Биологи 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Биологи 50%, Математик 50%Газарзүй 100%Газарзүй 70%, Гадаад хэл 30%Газарзүй 50%, Биологи 50%Нийгмийн тухай мэдлэг 100%Нийгмийн тухай мэдлэг 70%, Гадаад хэл 30%Нийгмийн тухай мэдлэг 70%, Математик 30%Гадаад хэл 100%Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Гадаад хэл 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Монголын түүх 100%Монголын түүх 50%, Нийгмийн ухаан 50%Ур чадвар 70%, Монгол хэл, Хими, Биологи аль нэг нь 30%Ур чадвар 70%, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг аль нэг нь 30%