Үндэсний биеийн тамирын дээд сургууль

 

Танилцуулга

ҮБТДСургууль  1991 онд байгуулагдан 3 багш 47 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 40 гаруй багш, 800 гаруй оюутан, магистранттай 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургуулийн багшлах бүрэлдэхүүн, боловсон хүчин, сургалтын материаллаг бааз зохих түвшинд шийдвэрлэгдэж  1994 оноос бакалаврын зэрэглэлтэй дээд мэргэжлийн биеийн тамирын багш-дасгалжуулагчдыг бэлтгэх сургалтын төлөвлөгөө мөрдөж 1994-2015 онд нийт бакалаврын зэрэглэлтэй  3500 гаруй мэргэжилтэн,  300 гаруй  магистр бэлтгэн гаргаад байна.

Хүн  амын эрүүл мэндийг сайжруулах, зах зээлийн үед биеийн тамир спортын үр өгөөжийг зөв ашиглах зорилгоор “Биеийн тамирын эмчилгээний арга зүйч” бакалаврын зэрэглэлтэй мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөө боловсруулан 1997 оноос элсэлт авч эхэлснээс хойш 400 гаруй биеийн тамирын эмчилгээний арга зүйчид эмнэлэг сувилал, анагаах чиглэлээр ажиллаж байна.

2002 оноос эхлэн “Биеийн тамир, эрүүл мэнд”-ийн, “Биеийн тамирын багш”, “Спортын дасгалжуулалт арга зүй” чиглэлээр  боловсролын магистрын сургалтыг явуулж байна.

ҮБТДС нь  хичээлийн байрны тоног төхөөрөмж, санхүү, эдийн засгийн хүчин чадал бэхжиж хичээлийн байр, анги, кабинет, бөх, аэробик, фитнес болон спорт тоглоомын спортын заал, орчин үеийн лаборатори тоног төхөөрөмжөөр хангагдлаа.

Мэргэжлийн 3 тэнхим,сургалтын алба, магистрын алба, санхүүгийн алба нь сургалт, хүмүүжлийн ажил, хариуцдаг эрдэмтэн профессор 40  гаруй, үүнээс шинжлэх ухааны доктор, профессор 5, дэд доктор, дэд профессор 6 багш мөн ажилтан ажилчидтайгаар хичээл, хүмүүжлийн ажлааявуулж байна.

Энэ хичээлийн жилд тус сургуульд  800 гаруй оюутан, биеийн тамирын багш, спортын дагалжуулагч, хөнгөн атлетик, гимнастик, спорт тоглоом, бокс, жүдо, самбо, чөлөөт бөх, хөл бөмбөгийн дасгалжуулагч, өвлийн спортын дасгалжуулагч эмчилгээний биеийн тамирын арга зүйч мэргэжлээр суралцаж байна.

ҮБТДС байгуулагдсанаас хойш 5 багш эрдмийн зэрэг хамгаалсан ба орон тооны 10 гаруй  багш, эрдмийн зэрэг цолтой юм. 25 удаагийн  хичээлийн жилд олон алдартай багш нар ажиллаж байсан. Үүнд: МУ -н хөдөлмөрийн баатар, зууны манлай бөх Х. Баянмөнх, хөдөлмөрийн баатар, гавъяат малчин Д. Даваахүү, МУ мэргэн, ШУ доктор Д. Балдандорж, ШУ доктор, профессор, МУ-н гавъяат багш Г. Лхагвасүрэн, ШУ доктор, профессор улсын начин Л. Балдорж, МУ гавъяат тамирчин, улсын өсөх идэр начин Г. Батсүх, МУ гавъяат тамирчин Б. Буядаа, МУ гавъяат дасгалжуулагч улсын начин Г. Эрдэнэбат,  Ц. Шийрэв, МУ-н дархан мэргэн Ч. Мөнхцэцэг, Хөнгөн атлетикийн СМ Г. Энхтуяа.

ҮБТДС-ийн захирлаар доктор (Sc.D), проф. ОУХМ Л.Алтанцэцэг, сургалтын албаны даргаар дэд проф. Ж.Цогоо, санхүүгийн албаны даргаар доктор (Ph.D), дэд проф. Л.Гүндэгмаа нар ажилладаг.

Тус сургуульд доктор (Рh.D), проф. Д.Бордух,  Р.Ганбаатар, Ж.Дэлгэрмаа, доктор (Рh.D), дэд проф. Ц.Оюунбат, Ш.Долгор, Ц.Солонго, волейболын ОУХМ, дэд проф. Б.Хэрлэн, СМ, магистр Д.Ганболд, дэд проф. Л.Алимаа, гимнастикийн СМ, дэд профессор Р.Лхамсүрэн, сагсан бөмбөгийн СМ, магистр Д.Баянжаргал, Ч.Ижилдболд, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Н.Баярмагнай, үндэсний сурын спортын мастер, байт сурын олон улсын хэмжээний мастер Ш. Бямбасүрэн, алдарт уяач Ц. Балжинням чөлөөт бөхийн СМ, докторант Ц.Баярсайхан, СМ, магистр Ц.Гантөгс, гандболын СМ, магистр Д.Шүрэнцэцэг, хөнгөн атлетикийн СМ, магистр С.Мөнх-Эрдэнэ, СМ, магистр Ч.Болдбаатар, аэробикийн ОУХМ С.Мөнх-Оргил, самбо бөхийн СМ, магистр Д.Дорждагва, ОУХМ, магистр Б.Мөнгөнтуяа, аэробикийн СМ, магистр Б. Сумьяадорж, эмчилгээ арга зүйн тэнхимийн эрхлэгч хүний их эмч, докторант, Ш.Бат-Эрдэнэ, хүний их эмч, дэд проф. Т.Баатар, докторант Р.Түвшинжаргал, докторант Д.Өлзийжаргал нарын “Боловсролын тэргүүний ажилтан” ”Биеийн тамирын тэргүүний ажилтан” “Эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан” зэрэг олон шилдэг багш нар ажиллаж байна.

Тус  сургуулийн оюутны  дундаас олимпийн их наадам, дэлхий, тивийн аврага шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлж, 200 гаруй медаль хүртсэний гадна улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль 600 гаруйг аваад байна. Оюутнууд спортын амжилтынхаа үр дүнгээр олон сая төгрөгийн шагнал, урамшил авдаг уламжлал нэгэнт тогтов.

2016 оны байдлаар төгсөгчдөөс Хөдөлмөрийн баатар 1, Олимпийн медальтан 3, Гавьяат дасгалжуулагч 2, Гавьяат тамирчин 15, дэлхий болон …

ҮБТДС-ийн оюутнууд 2004 онд МБА Түмний XI спартакиадын шигшээ уралдаанд багаараа III байр, төр, хувийн хэвшлийн их дээд сургуулийн оюутны спортын “Универсиад” их наадамд 2005, 2009, 2013 онд Монголын оюутны спортын I, II, III наадамд тэргүүн байр, оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа тэргүүн байр эзэлсэн юм. Сургуулийн оюутнууд хичээлээс гадуур үндэсний болон их спортын төрлөөр долоо хоногт 4-6 цаг шавь сургалтад суралцдаг тогтолцоо бүхий онцлог сургалттай.

Спортын авъяастай тахир дутуу, хэлгүй, дүлий зэрэг эмзэг бүлгийн залуучуудыг сургаж, тэд сургалтын хөтөлбөрийг эзэмшиж Паралимпод 3 төгсөгч амжилттай оролцсон. Оюутнууд жил бүрийн сургуулийн болон бусад биеийн тамирын салбар, их дээд сургуулиудуудын эрдэм шинжилгээний бага хурлуудад илтгэл тавьж хэлэлцүүлэн улмаар тэргүүн  байруудад шалгарсаар байна.

Манай оюутнууд жил бүр “Үндэсний спортыг хэн сайн мэдэх вэ?” сэдвээр, “Англи хэлийг хэн сайн мэдэх вэ?”, ББХОЗА хичээлээр  тус тус мэтгэлцээн уралдаан зохион явуулдаг уламжлал хэвшил тогтоод байна.

 

Эрхэм зорилго

Дэлхийн спортын чиг хандлага, нийгмийн шинэ харилцааны үеийн боловсрол, биеийн тамир,..

МАНАЙ ГАДААД ХАРИЛЦАА


  • - Олон улсын спортын шинжлэх ухаан, бие бялдрын боловсролын зөвлөлийн (ICSSPE) гишүүнчлэлтэй;
  • - Олон улсын эрүүл мэнд, бие бялдрын боловсрол, спортын зөвлөлийн (IСНРER-SD) байгууллагын гишүүнчлэлтэй;
  • - ОУИДСургуулиудын холбооны гишүүн
  • - ОХУлсын Ломносовын нэрэмжит их сургууль
  • - ОХУлсын БТСАЖЗалуучуудын их сургууль
  • - Япон улсын БТСЭШДСургууль
  • - Хятад улсын Бээжингийн спортын их сургууль
  • - Алма-ата, Улаан-үд-н биеийн тамир спортын дээд сургуулиудтай хамтран  ажиллаж оюутан солилцдог юм.

Элсэлтийн шалгалтын талаарх мэдээллийг ҮБТДС-ийн вэб сайт: www.ubtds.mn болон www.cmuk.edu.mn авна уу!


Манай хаяг: Улаанбаатар хот-13, СБ дүүрэг, Их тойруу-49, ҮБТДС-ийн байр (Монгол З-р сургуулийн эсрэг талд 5 давхар шар байр).


Харилцах утас: 352081, 352080, 99113493, 99175131, 99075121, Факс: 976-11-352080

Хөтөлбөрийн бүлэгМонгол хэл 100 %Монгол хэл 70%, Гадаад хэл 30%Монгол хэл-50% Гадаад хэл-50%Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%Монгол хэл 50%, Ур чадвар 50%Монгол хэл 50%, Математик 50%Монгол хэл 50%, Монголын түүх 50%Монгол хэл-50% Нийгмийн тухай мэдлэг-50%Монгол хэл 70%, нийгмийн тухай мэдлэг 30%Математик 100%Математик 70%, Физик 30%Математик 70%, Гадаад хэл 30%Математик 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Математик 70%, Газарзүй 30%Математик 50%, Гадаад хэл 50%Математик 50%, Физик 50%Математик-50% Ур чадвар-50%Математик 30%, Ур чадвар 70%Физик 100%Физик 70%, Математик 30%Физик 70%, Гадаад хэл 30%Хими 100%Хими 70%, Математик 30%Хими 70%, Физик 30%Хими 50%, Биологи 50%Хими 50%, Математик 50%Хими 50%, Гадаад хэл 50%Биологи 100%Биологи 70%, Математик 30%Биологи 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Биологи 50%, Математик 50%Газарзүй 100%Газарзүй 70%, Гадаад хэл 30%Газарзүй 50%, Биологи 50%Нийгмийн тухай мэдлэг 100%Нийгмийн тухай мэдлэг 70%, Гадаад хэл 30%Нийгмийн тухай мэдлэг 70%, Математик 30%Гадаад хэл 100%Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Гадаад хэл 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Монголын түүх 100%Монголын түүх 50%, Нийгмийн ухаан 50%Ур чадвар 70%, Монгол хэл, Хими, Биологи аль нэг нь 30%Ур чадвар 70%, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг аль нэг нь 30%