Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

 Танилцуулга


Эрхэм зорилго
Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх, Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн нэг байхад оршино.


Алсан хараа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ болох


 Стратегийн зорилтууд

НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ

ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬ

ТОГТВОРТОЙ ИХ СУРГУУЛЬ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь 5 бүрэлдэхүүн сургуультай. Орон нутагт салбар 3 сургуультай. Үүнд:

  1. Анагаах Ухааны сургууль
  2. Эмзүй-БиоАнагаахын сургууль
  3. Нийгмийн Эрүүл мэндийн сургууль
  4. Нүүр ам судлалын сургууль
  5. Сувилахуйн сургууль
  6. Дархан уул аймаг дахь салбар сургууль
  7. Дорноговь аймаг дахь салбар сургууль,
  8. Говь-Алтай аймаг дахь салбар сургууль

Монгол Улсын дээд боловсролын анхны байгууллага болсон Монгол улсын их сургууль нь Хүн эмнэлэг, Зоо мал эмнэлэг, Багш нарын гэсэн 3 факультеттайгаар 1942 онд байгуулагджээ. Хүн эмнэлгийн факультет анхны төгсөлтөө 1947 онд хийж, 14 их эмчийг бэлтгэн төгсгөсөн. Анхны 14 эмчийн 9 нь төрөлх сургуульдаа багшилсан байна.

МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн 20 гаруй тэнхэм, 65 багш, 800 гаруй оюутантайгаар Улсын их сургуулиас туурга тусгаарлан, 1961 онд бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсон.

Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль 6 жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль 5 жил, бусад салбар сургуулиуд 4-5 жилийн сургалтын хөтөлбөртэй.

АШУҮИС-ийн тулгын чулуу тавигдсанаас хойш 70 жилийн хугацаанд хүний их эмч 11188, хүүхдийн эмч 1953, уламжлалт анагаахын эмч 628, эрүүл ахуйч 1107, шүдний эмч 1738, эм зүйч 1110, био анагаах судлаач 149, эрүүл мэндийн эдийн засагч 167, эрүүл мэндийн нийгмийн ажилтан 152, эрүүл мэндийн мэдээлэл зүйч 107, спортын анагаахын эмч 46, бүгд 18345 эрүүл мэндийн мэргэжилтнийг бэлтгэн гаргаж өөрийн орны эрүүл мэндийн салбарыг дээд боловсролтой боловсон хүчнээр хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.


АШУҮИС-ийн бүтэц 


2014 онд бүрэлдэхүүндээ 41 тэнхим, Сургалтын бодлого зохицуулалтын, Санхүү, эдийн засаг, Гадаад харилцаа хамтын ажиллагааны, Хангамж үйлчилгээний газрууд, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Мэдээлэл технологийн, Мэргэжил дээшлүүлэх институт, Оюутны, Эрдмийн сургалтын  албадууд, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, Шинжлэх ухаан технологийн төв, Цөм лаборатори, Анагаах ухааны төв  номын сан, “Эрхэс” хэвлэх үйлдвэр, Оюутны I, II, III байр, “Эрхэс” сувилал, “Баян чандмань” сувилал, НАСС-ийн эмнэлэг зэрэг нэгжтэй ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын шийдвэр, БШУ-ны сайдын тушаалаар Анагаах ухааны хүрээлэнг тус сургуулийн харьяа болгосон.

           Тус сургуульд одоогийн байдлаар 21 мэргэжлээр 13000 оюутан, 713 резидент эмч, төрөлжсөн нарийн мэргэжилээр 110, сувилахуйн чиглэлээр 11,  магистрант 694, докторант 161 суралцаж байна. Мөн жилдээ төрөлжсөн нарийн мэргэжил болон мэргэжил дээшлүүлэх кредит сургалтанд нийт 834 эмч хамрагдан мэргэжил мэдлэгээ дээшлүүлж, байгуулагдсан цагаасаа хойш нийт 16771 хүний их эмчийг бэлтгэн гаргаад байна. 

 

Сургалт

Анагаахын Суурь боловсролын дамжаа: АШУҮИС-нь 2014 оны 09-р сарын 01-ээс эхлэн суурь сургалтын хөтөлбөрөөр оюутан элсүүлэх болсон билээ. Энэ нь эхний 2 жил ерөнхий эрдмийн болон анагаахын суурь мэдлэгийн хичээлүүдийг үзэх ба 2 жил суралцсаны дараа ЭЕШ-ын батламжийн оноо, явцын үнэлгээ, нэгдсэн шалгалт, Суурь сургалтын хөтөлбөрийн журмыг үндэслэн, дахин жагсах бөгөөд “Хүний их эмч, Шүдний их эмч, Уламжлалт анагаахын их эмч, Зүү төөнүүр” мэргэжлүүдээс сонголт хийн үргэлжлүүлэн 4 жил, “Нийгмийн эрүүл мэнд судлаач, Био-Анагаах судлаач, Эм зүйч” мэргэжлүүдээс сонголт хийж үргэлжлүүлэн 3 жил амжилтттай суралцсанаар сонгосон мэргэжлээрээ бакалаврын зэрэгтэй төгсөх боломжтой юм.

Дээрхи хөтөлбөрөөр элсэхийг хүсэгчдийг мөн тус сургуулийн Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймгууд дахь салбар сургуульдаа элсүүлэх ба Суурь хөтөлбөр  буюу эхний 2 жилийн сургалтыг салбар сургуульд суралцаж улмаар анагаахын болон эрүүл мэндийн мэргэжлийн чиглэлүүдээр Улаанбаатар хот дахь төв сургууль дээр үргэлжлүүлэн суралцана.

Үүнээс гадна тус сургууль нь Эрүүл мэндийн мэдээлэл зүйч, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Монгол анагаах ухааны засалч, Хөдөлгөөн засалч, Сувилахуй, Эх Барихуй, Хөдөлмөр засалч зэрэг бакалаврын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх мэргэжлүүдээр оюутан элсүүлэн суралцуулж байна.

Мэргэжлүүдийн тухай

Хүний их эмч

АУ-аар бакалаврын боловсрол эзэмшин их сургууль төгсөж буй Хүний их эмч гэж CanMEDS-ийн үндсэн 6 үүргийг хослуулан өвчтөн, үйлчлүүлэгч төвтэй анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг өндөр мэдлэг, эмнэлзүйн ур чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн мэргэжилдээ жинхэнэ мэргэшисэн цогц чадамжтай хүнийг хэлнэ. Хүний их эмч нь эзэмшсэн мэргэжлээрээ мэдээллийг цуглуулж тайлбарлах, эмнэлзүйн шийдвэр гаргахад санал өгөх, оношилгоо, эмчилгээний тодорхой үйлдлүүдийг хийж гүйцэтгэх чадвартай байна. Хүний их эмч ньхарилцагч, хамтрагч, зохион байгуулагч, зөвлөгч, тасралтгүй суралцагч, мэргэжилтэн хэмээх 6 үндсэн үүргийг гүйцэтгэх чадвартай байна.

МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ИХ ЭМЧ

Анагаах ухааны өндөр мэдрэг оношилгооны багажаар нотолсон өвчнийг Монгол анагаах ухааны үндсэн суурь зарчимтай уялдуулан эмчлэх цогц чадамж эзэмшүүлэх, Уламжлалаа хадгалсан, уян хатан, хөрвөх чадвартай, орчин үеийн нийгмийн хэрэгцээ, ажлын байранд тавигдах мэдлэг, ур чадварыг хангасан, дэлхийн Анагаах Ухааны Боловсролын эмч мэргэжилтэн бэлтгэх суурь стандартад нийцсэн хөтөлбөр болно.

Био-анагаахын мэргэжилтэн – Молекул биологич


Анагаах ухааны судалгаа шинжилгээ мөн биотехнологийн салбарын хөгжлийг эрчимжүүлж нэн хурдацтай хөгжүүлж байгаа био-анагаахын салбар нь молекул биологийн салбар юм.

Энэхүү мэргэжлийг эзэмшсэн мэргэжилтэн нь биологийн ерөнхий процесс, үр шилжүүлэн суулгах, төрөхийн хяналт, үүдэл эсний технологи мөн түүнчлэн молекулын түвшний шинжлэх ухааны салбарт илүү мэргэшиж цаашид анагаах ухаан, эм, химийн бодис үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарт ажиллахад шаардлагатай практик ур чадвар, онолын мэдлэгийг олж авах юм.

Био-анагаахын мэргэжилтэн – Микробиологич


Энэ мэргэжил нь халдварт өвчний үүсгэгч, ихэнхдээ бактер болон вирусыг дархлааны хариу урвалтай хамтад нь судалдаг. Мөн тархвар судлал, оношлогоо, молекул биологи, вакцинологи, биоаюулгүй болон зохицуулга гэсэн мэргэжлийн суурь болно.  Халдварт өвчний үүсгэгч, ген, халдварт өвчний эмгэгжамыг танин мэдэх боломжийг олгодог. Түүнчлэн энэ нь цаашид эмнэлзүйн болон онолын суурь үндэс болдог. 

Био-анагаахын мэргэжилтэн – Генетикч


Эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ерөнхий зарчим, удамшлын өвчний шалтгаан эмгэг жамд тулгуурласан оношлогоо, судалгааны арга барилыг эзэмшсэн, удамшлын ба хромосомын өвчин, төрөлхийн хөгжлийн гажгаас урьдчилан сэргийлэх ерөнхий арга зарчимыг мэддэг, энэ чиглэлээр удамзүйн зөвлөгөө өгөх чадвартай био-анагаахын шилдэг мэргэжилтэн болно.

Био-анагаахын мэргэжилтэн – Дархлаа судлаач 


Энэ шинжлэх ухааныг судалснаар та дархлаа судлалыг эмнэлзүйн болон био-анагаахын шинжлэх ухаанд хэрхэн ашиглаж болохыг сурна. Мөн тархвар судлал, дархлаа оношлогоо, харшил судлал, молекул биологи, вакцин судлал, био-анагаахын мэргэжлийн суурь болно.  Халдварт өвчний үүсгэгч, ген, халдварт өвчний эмгэгжам, дархлааны эмгэгийг танин мэдэх боломжийг олгодог. Түүнчлэн энэ салбар цаашид эмнэлзүй, онолын суурь үндэс болно. Сүүлийн жилүүдэд дархлаа судлалын чиглэлээр олон эрдэмтэд Нобелийн шагнал хүртсэн байна.  

Био-анагаахын мэргэжилтэн – Эс судлаач


Биологи, хими, хүн судлалын шинжлэх ухаан, хүний эрүүл ба эмгэг төлөв байдал, аливаа эмгэгийн үүсэх шалтгаан механизмын тухай анагаах ухаан, эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ерөнхий зарчим, техник технологийн суурь мэдлэгийг эзэмшиж, хавдрын эрт үеийн оношлогоо, эмчилгээний үр дүнг хянах зэрэгт голлох мэдээллийг олгоно.

Эрүүл мэндийн мэдээллийн технологич


Эрүүл Мэндийн Мэдээллийн Технологич нь мэдээллийн технологийн болон техникийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ерөнхий зарчим, технологийн суурь, судалгааны болон оношзүйн лабораторийн удирдлага зохион байгуулалтын зохих мэдлэгтэй, эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын өгөгдлийн тусламжтайгаар мэдээллийн системийг хөгжүүлэх чадвартай, техник, технологийн мэдлэгээ ашиглан эмнэлгийн техникээр хийх үзлэгт оролцож, оношлогооны материал бэлтгэх, мэдээллийн технологийн суурь судалгаанд гүйцэтгэгчээр ажиллах чадвартай бакалаврын боловсролтой мэргэжилтэн байна.

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан


Мэргэжлийн тодорхойлолт: Эрүүл мэндийн нийгмийн ажилтаны бакалаврын боловсрол эзэмшсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй хүн амд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх чадвар бүхий мэргэжилтэн байна.

Мэргэжлийн чиглэлийн зориулалт: Эрүүл мэндийн нийгмийн ажилтны бакалаврын боловсролын агуулга нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх түвшинд үйлчлүүлэгч хүн амын  нийгэм-сэтгэл зүйн асуудал, хэрэгцээг үнэлэх, тэдний нөөц боломжийг илрүүлэх, хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргэээх, хамгаалах зорилгоор  нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Шүдний их эмч


Нүүр ам судлалын мэргэжлийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн нүүр амны их эмч нь нүүр амны түгээмэл тохиолдох өвчин эмгэгүүд, согог, гажгуудын оношилгоо, эмчилгээ ба урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх ур чадвар бүхий бэлтгэлтэй, эмнэлзүйн харилцааны болон гардан хийх ур чадвартай, эмчийн ёс суртахуунаар төлөвшсөн мэргэжилтэн болно.

Нүүр амны эрүүл ахуйч


Хувийн болон улсын шүдний эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг, нийгмийн халамжийн байгууллагад нүүр амны эрүүл ахуйчаар мөн дээрхи байгууллагуудын захиргааны албанд ч эмнэлзүйн чиглэлээрээ ажиллана.

Нийгмийн эрүүл мэнд судлалч


Мэргэжилтний тодорхойлолт:

Нийгмийн эрүүл мэнд судлалч нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тогтоох судалгаа хийх, эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийг  илрүүлэх, үнэлэх, түүнийг арилгах, устгахад чиглэсэн ажлыг санаачлан, удирдан зохион байгуулах, хяналт тавих, олон нийтийн эрүүл мэндийг дэмжих болон хамгаалах үйл ажиллагааг салбар дундын оролцоотойгоор шийдвэрлэх  мэдлэг чадвартай, анагаахын бакалаврын боловсрол эзэмшсэн мэргэжилтэн байна.

Уламжлалт Анагаахын Засалч мэргэжилтэн


Энэхүү хөтөлбөрөөр бэлтгэн гаргасан мэргэжилтэн нь уламжлалт анагаахын болон жүдо бариа заслын тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх чадвартай, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, гэмтэл зэрэг тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эмнэлгүүд, сувилал, спортын клубуудад ажиллаж уламжлалт заслын эмчилгээ болон жүдо бариа заслын тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Уламжлалт анагаахын засалч /Traditional Medical Therapist/ мэргэжилтэнг 4 жилээр, 140 кредит цагийн бакалаврын сургалтаар бэлтгэнэ. Сургалтын хөтөлбөрт заагдсан 25 кредитийн жүдо бариа заслын хичээлийг Японы Токио Ариаке Их сургуулийн мэргэжлийн багш нар заах төдийгүй оюутнууд жүдо бариа заслын эмнэлзүйн ур чадварын дадлагыг Японы Токио Ариаке Их сургууль дээр хийх болно.

Сувилахуй


Сувилахуйн суурь мэдлэг, сувилахуйн үйл ажиллагааны гардан ажилбаруудыг эзэмшсэн, хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй байгаль, нийгэм, ахуйн орчны хүчин зүйлүүдийг үнэлж чаддаг мэргэжилтэн болж төгсөнө.

Хөдөлгөөн засалч


Хүний бие махбодийн хөдөлгөөний үйл ажиллагаа, хөдөлгөөний алдагдлыг нь сэргээн сайжруулах, тогтворжуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёс хэвтүүлэх, хөдөлгөөн засал эмчилгээний стандарт үйлдлүүдийг гүйцэтгэх мэдлэг, ур чадваруудыг эзэмшинэ.

Хөдөлмөр засалч


Хүний бие махбодын танин мэдэхүй, сэтгэцийн үйл ажиллагааг үнэлж, сэргээх, хөгжүүлэх, тогтворжуулах, өдөр тутмын  амьдралын үйл ажиллагаанд хэвийн оролцох боломжийг бий болгох, эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм, ахуйн орчны хүчин зүйлүүдийг зөв үнэлж амьдралын чанарыг нь дээшлүүлэх хөдөлмөр заслын суурь мэлдлэг, ур чадварууыг эзэмшсэн мэргэжилтэн юм.

Эх барихуй


Хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, технологи үйлдлийг гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн болно.

Эм найруулагч


Төрөл бүрийн эмийн хэлбэр, эмийн бэлдмэлийг найруулан бэлтгэх, хэрэглэгдэхэд туслах бодисуудыг оновчтой сонгох, эмийн ургамлын түүхий эдийг бэлтгэх, эм эмийн зүйлийг хадгалах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх мэдлэг чадваруудыг эзэмшиж төгсөнө.

Нүүр амны техникч


Авагддаг болон авагддаггүй шүдэлбэр, гажиг заслын зэмсэг, эрүү нүүрний хиймэл эрхтэн бэлтгэн технологиудыг чадмаг эзэмшин төгсөнө.

Лабораторийн техникч


Олон улсын жишигт хүрсэн, судалгаа нотолгоонд суурилсан, эмнэлзүйн шинжилгээ хийх технологиудыг эзэмшин нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн болно.

Дүрс оношилгооны техникч


Нүний бие махбодын бүтэц үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд судалсан, эмнэлгийн дүрс оношилгооны багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техникч


Эрүүл мэндийн байгууллагын шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд тоног төхөөрөмжийг суурьлуулах, засварлах, хэвийн ажиллагаагаар хангах, тохируулга хийх, оношилгоо, эмчилгээг явуулах үндсэн мэдлэгтэй, бие даан техникийн баримт бичгийг ашиглах, багаар ажиллах чадварыг эзэмшиж гарна.

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ТУХАЙ

2.1 Ерөнхий зүйл

Элсэлтийн ажлыг АШУҮИС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.

Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг элсэлтиийн комисс нь зохион байгуулна.

Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь дараах үе шаттай явагдана.

  1. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх
  2. Элсэгчдийг шалгаруулах хөтөлбөр сонгох
  3. АШУҮИС-д элсэх эрх олгох
  4. Элсэгчдийг бүртгэх
  5. АШУҮИС-д элсэхийг хүсэгчид бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
  6. АШУҮИС-ийн элсэлтийн босго оноо, мэргэжлийн бүлэг, тэдгээрт тавигдах шаардлагыг хичээлийн жил бүрийн 2-р улирлын эхэнд захирлын тушаалаар батлагдана.
  7. Аймаг орон нутгаас элсэхийг хүсэгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлнэ.
  8. Тус сургуулийн “Анагаахын суурь боловсролын дамжаа” хөтөлбөрт элсэгчдийн 1 болон 2-р дамжааны хөтөлбөр нь тус сургуулийн “Суурь сургалтын хөтөлбөрийг зохицуулах журам”-аар зохицуулагдана.

2.2 Элсэхийг хүсэгчдийг бүртгэх

  1. Аймаг орон нутаг болон, Улаанбаатар хотоос элсүүлэх жагсаалтад зөвхөн тухайн аймаг, хотод ЕБС төгссөн буюу байнга оршин суугаа иргэд бүртгүүлэх эрхтэй.
  2. АШУҮИС-д элсэхийг хүсэгчид шаардлагатай хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.
  3. Бүртгүүлэхээс өмнө Боловсролын үнэлгээний төвийн Ерөнхий шалгалтын шалгуулагчийн буланд нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцсан байх шаардлагатай.
  4. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр АШУҮИС-ийн элсэлтийн http://burtgel.mnums.edu.mn/ бүртгэлийн вэб хаягаар явуулна.
  5. Элсэхийг хүсэгчид нь АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн хуудсанд БҮТ-ийн ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтрэх бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар бүртгүүлэх боломжтой.
  6. АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь элсэлтийн бүртгэлийн хуудсанд хувийн мэдээллийг баталгаажуулна.
  7. Элсэхийг хүсэгчид нь Ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 400-аас дээш оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ.
  8. АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь элсэхийг хүссэн хөтөлбөрүүдийг дугаарлан ялгаатайгаар сонгосон байна. Хамгийн бага дугаартай хөтөлбөр нь сонгохыг хүссэн хөтөлбөр байна.
  9. АШУҮИС-д элсэхийг хүсэгч нь бүртгүүлсэн бүлэг бүрийн бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр хийнэ.

      2.3 Элсэгчдийг шалгаруулах ба хөтөлбөр сонгох

  1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллага /Боловсролын Үнэлгээний Төв/-ийн зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн тус сургуульд оюутан элсүүлнэ.
  2. Ерөнхий шалгалтын оноог нэмэн нийт оноог гаргана. Бүртгэл хаагдсаны дараа бүлэг бүрээр, онооны дарааллаар шалгуулагчдыг жагсаана.
  3. АШУҮИС-д элсэхийг хүсэгчийн хөтөлбөр сонголт нь тухайн элсэхийг хүсэгчийн хяналтын тоонд нь тэнцэж багтсан хамгийн бага дугаартай мэргэжил байна.
  4. Аймаг, орон нутгаас элсэгчид нь тухайн аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст дурьдсан хугацаанд цахим үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтай өөрийн биеэр хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ.
  5. АШУҮИС-д элсэн суралцах хяналтын тоонд багтсан, болзол хангасан элсэгчдийн нэрс болон мэргэжлийн сонголтыг нээлттэй мэдээлнэ.Элсэхийг хүсэгчдийн шалгалтуудын нийт оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтанд үзүүлсэн дүн, хэмжээст оноо, гүйцэтгэлийн хувь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж дүнг харьцуулж шийдвэрлэнэ.
    2.4 АШУҮИС-д элсэх эрх олгох
  1. Хяналтын тоонд багтаж хөтөлбөр сонгосон элсэхийг хүсэгчдэд элсэх эрхийн бичгийг олгоно.
  2. Элсэгчид нь дурьдсан хугацаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж суралцах эрхийн бичиг авна.Үүнд:
  3. Аймаг орон нутгаас элсэгчид нь тухайн аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст
  4. Улаанбаатар хотоос элсэгчид нь Улаанбаатар хот дахь АШУҮИС-ийн Элсэлтийн комисст
  5. Элсэгчид нь суралцах эрхийн бичиг авахаар ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна Үүнд:
  6. Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар)
  7. Ерөнхий шалгалтын батламж (эх хувилбар)
  8. Хувийн хэрэг
  9. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар)
  10. Сүүлийн нэг жилд авахуулсан цээж зураг 4 хувь
  11. Сургалтын төлбөрийн 50-аас доошгүй хувийг  төлсөн баримт
  12. Улаанбаатар хотод дараах нөхцлөөр элсүүлнэ.Үүнд:
  13. АШУҮИС-ийн лицей анги төгсч буй сурлагын дүнгийн жагсаалтаар эхний байранд шалгарсан, АШУҮИС-ийн ЭЕШ-ийн босгыг давсан сурагчид
  14. АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургууль болон Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь салбар сургуулийг онцгойлох дипломтой төгссөн элсэхийг хүсэгчид
  15. Өмнө нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургууль, гадаадад ижил мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн голч дүн нь 3.0 –оос дээш элсэхийг хүсэгчид
  16. Засгийн газар хоорондын гэрээгээр болон хувийн төлбөрөөр суралцах хүсэлтэй гадаадын иргэдийн асуудлыг АШУҮИС-ийн “Гадаад оюутан сургах тухай журам”-ийг үндэслэн шийдвэрлэнэ.
  17. Гадаад хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиас оюутан элсүүлэх асуудлыг гэрээний зохих заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.
  18. Энэхүү журмын 2.4.4 нөхцөлөөр элсэхийг хүсэгчид нь бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
  19. Өргөдөл анкет
  20. Боловсролын үнэмлэх, диплом (эх хувилбар)
  21. Иргэний үнэмлэх (Хуулбар)
  22. Сүүлийн нэг жилд авахуулсан цээж зураг 4 хувь

2.5 Элсэгчдийг бүртгэх

  1. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай
  2. Элсэлтийн комиссоос олгосон суралцах эрхийн бичиг
  3. Иргэний үнэмлэх
  4. Сургалтын төлбөрийгбүрэн төлсөн баримт
  5. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
  6. АШУҮИС-д элсэгчдийг 8 дугаар сарын 19-24-нд АШУҮИС дээр бүртгэж, суралцах гэрээ байгуулан 8-р сарын 25-нд хичээл эхэлнэ.
  7. Сургалтын төлбөрийг 8 дугаар сарын 24-ны дотор Хаан банк дахь АШУҮИС-ийн 5107018784 тоот дансанд бүрэн тушаана
  8. Сургалтын төлбөр бүрэн төлж бүртгүүлсэн элсэгчдийг АШУҮИС-ийн захиралын тушаалаар баталгаажуулна.
  9. Шинээр элссэн оюутнууд нэгдсэн журмаар эрүүл мэндийн үзлэгт орно.
  10. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцална.

 

Элсэгчдийг бүртгэж эрхийн бичиг олгох

Элсэгчдийг бүртгэж эрхийн бичиг олгох Элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод зөвхөн о..

Элсэлтийн хуваарь

Элсэгчдийг бүртгэж эрхийн бичиг олгох Элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод зөвхөн о..

АШУҮИС-ийн Улаанбаатар хот дахь элсэлтийн комиссийн хаяг

Утас: 326894, 328894

Веб хаяг: http://www.mnums.edu.mn

Бүртгэл: http://burtgel.mnums.edu.mn

 С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210

Имэйл: student@mnums.edu.mninfo@mnums.edu.mn

АШУҮИС-ийн төв байрны 252, 254 тоот өрөө

Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл /босго оноо/

Элсэлт


АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл нь http://burtgel.mnums.edu.mn цахим бүртгэлийн системээр явагдаж байна. 2016 онд тус сургууль нь нийт 1 хөтөлбөр 12 мэргэжлээр оюутан элсүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.

Хөтөлбөрийн бүлэгМонгол хэл 100 %Монгол хэл 70%, Гадаад хэл 30%Монгол хэл-50% Гадаад хэл-50%Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%Монгол хэл 50%, Ур чадвар 50%Монгол хэл 50%, Математик 50%Монгол хэл 50%, Монголын түүх 50%Монгол хэл-50% Нийгмийн тухай мэдлэг-50%Монгол хэл 70%, нийгмийн тухай мэдлэг 30%Математик 100%Математик 70%, Физик 30%Математик 70%, Гадаад хэл 30%Математик 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Математик 70%, Газарзүй 30%Математик 50%, Гадаад хэл 50%Математик 50%, Физик 50%Математик-50% Ур чадвар-50%Математик 30%, Ур чадвар 70%Физик 100%Физик 70%, Математик 30%Физик 70%, Гадаад хэл 30%Хими 100%Хими 70%, Математик 30%Хими 70%, Физик 30%Хими 50%, Биологи 50%Хими 50%, Математик 50%Хими 50%, Гадаад хэл 50%Биологи 100%Биологи 70%, Математик 30%Биологи 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Биологи 50%, Математик 50%Газарзүй 100%Газарзүй 70%, Гадаад хэл 30%Газарзүй 50%, Биологи 50%Нийгмийн тухай мэдлэг 100%Нийгмийн тухай мэдлэг 70%, Гадаад хэл 30%Нийгмийн тухай мэдлэг 70%, Математик 30%Гадаад хэл 100%Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%Гадаад хэл 50%, Нийгмийн тухай мэдлэг 50%Монголын түүх 100%Монголын түүх 50%, Нийгмийн ухаан 50%Ур чадвар 70%, Монгол хэл, Хими, Биологи аль нэг нь 30%Ур чадвар 70%, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг аль нэг нь 30%