Глобал удирдагч дээд сургууль

Глобал Удирдагч Дээд Сургуулийн танилцуулга
 
 
 
Эрхэм зорилго: Өөрчлөгдөн хувьсаж буй өрсөлдөөний эрин үед манлайлах чадвар бүхий нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах хувь хүний манлайлах чадварыг академик боловсролтой хослуулан эзэмшсэн ирээдүйн удирдагчдыг бэлдэхэд оршино.
    

Уриа: Бид дэлхийн иргэдийг бэлтгэнэ  

 Глобал Удирдагч Дээд сургууль /ГУДС/ нь 2007 онд байгуулагдсан. 2010 онд Аттестачлагдсан, 2011 онд Магадлан итгэмжлэгдсэн, 2013 онд Хойд Америкийн Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн “Магадлан Итгэмжлэл Зөвлөл” /ACBSP/-д хандагч сургууль  болсон юм.

Тус  сургуулийн үндсэн орон тооны багш нарын 40 гаруй хувь нь эрдмийн  зэрэг цолтой багш нар байна.
ГУДС нь оюутан, сурагчдыг амжилттай суралцах орчин нөхцөлөөр бүрэн хангаж,  өөрийн  хичээлийн байрандаа wireless ашиглан интернэтэд холбогдох орчин, мөн өндөр хурдны интернетэд холбогдсон 35 компьютер бүхий сургалтын лаборатори, 13 компьютер бүхий санхүү-нягтлан бодох бүртгэлийн програмын кабинет, хими, микробиологи, физиологи, анотоми, мэс засал, сувилахуй арга зүйн  лабораториуд, LIB4U програмаар ажилладаг цахим номын сан, прожектор, ТВ болон сургалтын бусад тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лекцын заал, хичээлийн танхимуудыг сургалтандаа ашиглаж байна. Сургуулийн номын сан нь мэргэжлийн чиглэлийн Англи, Монгол ном сурах бичгээр  хангагдсан ба  чөлөөт сонголттой уншлагын танхимаар багш, оюутнуудад   үйлчилж байна.
ГУДС нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд АНУ, БНСУ, Тайвань, Канад зэрэг улсуудын 20 гаруй их дээд сургуулиудтай хамтран ажиллаж “2+2” , “Улирлын солилцоо” “Практик дадлага”, “Багш солилцоо”-ны зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр  хамтарсан сургалт, судалгааны ажлуудыг үр бүтээлтэй хийж байна
ГУДС-ийн дэргэд Англи хэлний эрчимжүүлсэн сургалттай гадаад хэлний төв, Бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх “Шинэ Зууны Удирдагч” ахлах сургууль, Тайвань улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцуулах “Тайваний Боловсролын Төв”  зэрэг байгууллагууд  үйл ажиллагаа явуулж  байна.

2016-2017 оны хичээлийн жилд
элсэлт авах хөтөлбөрүүд
  Өдрийн ангид  
Ерөнхий чиглэл
Хөтөлбөрүүд
Индекс
Суралцах хугацаа
Бизнес ба удирдахуй
Банк, санхүү
D041101
4 жил
Нягтлан бодох бүртгэл
D041201
4 жил
Менежмент /Хүний нөөц, Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, Уул уурхай/
D041302
4 жил
Бизнесийн менежмент
D041301
4 жил
Аялал жуулчлалын менежмент
D041304
4 жил
Эрүүл мэнд
Анагаах ухаан  /Хүний их эмч/
D091201
6 жил
Сувилахуй
D091301
4 жил
Боловсрол
Багш, гадаад хэлний багш /Англи хэлний багш/
D011409
4 жил
 

 Орой ангид: 
Ерөнхий чиглэл
Мэргэжил
Суралцах хугацаа
Олгох Боловсролын зэрэг
Элсэгчийн боловсрол
Бизнес ба удирдахуй
Банк, санхүү
2.5 жил
Бакалавр
Дээд
Нягтлан бодох бүртгэл
2.5 жил
Бакалавр
Менежмент /Санхүү/
2.5 жил
Бакалавр
Багш, гадаад хэлний багш /Англи хэлний багш/
2.5 жил
Бакалавр
 

 Эчнээ ангид: 
Ерөнхий чиглэл
Мэргэжил
Суралцах хугацаа
Олгох Боловсролын зэрэг
Элсэгчийн боловсрол
Бизнес ба удирдахуй
Нягтлан бодох бүртгэл
3.5 жил
Бакалавр
Дээд
Менежмент /Санхүү/
3.5 жил
Бакалавр
Холбоо барих утас: 99011662, 89905006, 99057182
Facebook: Global Leadership University