Олон улсын улаанбаатарын их сургууль

ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ОУУБИС нь зохих нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр БСШУ-ны сайдын 2012 оны 8 –р сарын 13 өдрийн A/468 тоот тушаалаар их сургуулийн ангилалд хамрагдаж их сургууль болсон юм. Түүхэн замналын хувьд 1995 онд анх бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх “Улаанбаатар” коллеж болж солонгос хэлний багш орчуулагч, бизнес удирдлага, компьютерийн програм хангамжийн мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн билээ. Улмаар  БСШУ-ны сайдын 2002 оны А/421 дүгээр тушаалаар дээд сургууль болж арван жилийн турш ажилласан байна. Боловсролын багц хууль, Дээд боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын ажил эрхлэх 960014 тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн хавсралтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөөгийн байдлаар тус сургууль нь Солонгос хэл, Солонгос судлал, Англи хэл, Англи хэлний орчуулга, Монгол судлал, Гэр бүл судлал, Нийгмийн ажилтан, Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Холбоо мэдээллийн технологи, Дизайн, Хөдөө аж ахуй, Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт, Эрх зүй, Сувилахуй, Ерөнхий эрдэм гэсэн 16 тэнхимтэй, 29 мэргэжлээр бакалаврын, 6 мэргэжлээр магистр, 2 мэргэжлээр доктрантурын сургалт явуулж байна.
ОУУБИС  нь  1999, 2005 онуудад  магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 3 дахь шатны байгууллагын магадлан итгэмжлэлд орохоор хүсэлт гаргаж, урьдчилсан тайланг хүргүүлээд байна.
 
Тус сургууль нь бүгд 109 (үүнээс 94 монгол, 15 гадаад) орон тооны профессор багштай, багш нарын 37 хувь нь эрдмийн зэрэг, цолтой байна.
2015-2016 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн сургалтад 2401 оюутан, магистрын сургалтанд 197, доктрантурын сургалтанд 51 докторант суралцаж байгаа бөгөөд 1997 оноос хойш нийт бакалаврын зэрэгтэй 4746  мэргэжилтэн, мөн магистрын зэрэгтэй 553, докторын зэрэгтэй 1 мэргэжилтэн төгсч улс орны хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.

 

ХУУЛЬ ЗҮЙН

Эрхзүйн тэнхим     Эрхзүйч   Шүүгч Шүүхийн нарийн бичгийн дарга Хэрэг ..

СУВИЛАХУЙ

    Сувилагч   Англи, солонгос хэлийг гүнзгий суралцах нөхцөл бүрдсэн...

Инженерийн салбар

ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ   • Програм хангамжийн инженер Компью..

Хөдөө аж ахуй

  Хөдөө аж ахуйн тэнхим   Зоо-инженер, технологи Зах зээлийн эрэлт ихтэй мэ..

Эдийн засгийн салбар

Бизнес менежментийн тэнхим   • Маркетинг Бүх шатны бизнесийн болон төрийн б..

Хүмүүнлэг

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТЭНХИМ   -   С олонгос хэлний орчуулагч  Төрийн байгуу..

Номын сан
Шинэ байрны 1 давхарт 460 суудал бүхий уншлагын танхим, төв байрны 1 давхарт  160 хүний чөлөөт уншлагын танхимтай. 41000 орчим номын фондтой, 192.168.14.3 гэсэн хаяг бүхий Lib4U цахим хайлтын програмтай бөгөөд электрон каталогоос хайлт хийх, цахим ном унших боломжтой.
▪ Уншлагын танхим
▪ Гэрээр ном олгох
▪ Гадаад номын чөлөөт сонголт
▪ Лавлагаа өгөх
▪ Ном зүйн мэдээлэл
▪ Ном солилцоо
▪ Шинэ номын үзэсгэлэн
▪ Электрон каталог, цахим ном
▪ Тогтмол хэвлэл
▪ Цахим уншлага
 
Оюутны дотуур байр
Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн оюутнуудад зориулсан, оюутны байрны стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн, интернет кафе, уншлагын танхим бүхий 200 оюутны багтаамжтай, 6 давхар тохилог дотуур байраар үйлчилж байгаа бөгөөд одоогоор 194 оюутан тус байранд амьдарч байна. Жил бүр “Open day”, Шинэ жил, спортын тэмцээн, дугуйлан  зэрэг  олон үйл ажиллагааг зохион байгуулж халуун дулаан орчинг бүрдүүлдэг юм.
 
Интернет танхим
Солонгосын мэдээлэл харилцааны төвийн тусламжтайгаар хамгийн сүүлийн үеийн 60 компьютероор тоноглосон тохилог орчноос интернетэд холбогдон хүссэн мэдээллээ олох боломжтой. Солонгосын мэдээлэл харилцааны төвөөс 2015 оны 11 дүгээр сард 40 компьютер 40 сандлыг шинэчиллээ.
 
Багш ажилчид, оюутны хоолны газар
250 хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай тохилог, цэвэр орчинд оюутнууд, багш, ажилтан, ажилчдад шим тэжээллэг хоолоор үйлчилж байна.
 
Спорт заал
Тус сургуулийн спорт зал нь 2003 онд анх байгуулагдсан. 800 хүний багтаамжтай, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, залны хөл бөмбөгийн стандартын резинэн шалтай. Тэмцээн уралдаан явуулахад тохиромжтой орчин үеийн электрон цагтай бөгөөд залны гэрэлтүүлэг сайтай, дуу авианы стандартын тоног төхөөрөмж бүхий  спорт зал юм.
 
Соёлын төв
Шинэ элсэгчдэд сургуулиа танилцуулах үйл ажиллагаа, Их сурхуй хүрээлэнгийн төгсөлтийн үйл ажиллагаа, бусад соёлын үйл ажиллагааг зохион байгуулдаг 600 гаруй суудалтай танхим.
 
Зөвлөгөө өгөх төв 
Зөвлөгөө өгөх төвийн зорилго: Оюутнууд, гэр бүлд тулгамдаж буй асуудлуудад хариулт өгөх, тэдэнд асуудлаа даван туулж амжилттай суралцах, ажиллаж амьдрахад нь туслан чиглүүлэх. 

Оюутнуудад зөвлөгөө өгөх:
▪Оюутан гэр бүлийн харилцаа
▪ Үерхэл нөхөрлөлийн тухай
▪ Гэр бүл төлөвлөлт
▪ Ханиа хэрхэн сонгох
▪ Хэрхэн амжилттай суралцах
▪ Стрессээс гарах арга зам
▪ Сэтгэл гутралаас гарах арга зам
▪ Өөртөө итгэх итгэл
▪ Зан чанарын асуудал
▪ Оюуны эрүүл мэнд, зуршлын асуудал
 
 
 
Гэр бүлд өгөх зөвлөгөө:
▪ Гэрлэлт, гэр бүлийн үүрэг, хариуцлага
▪ Гэр бүлийн харилцаа, ёс суртахуун, эрүүл мэнд
▪ Хүүхдийн хүмүүжил боловсрол
▪ Архидалт, салалт, зөрчил гэх зэрэг тулгамдсан асуудлууд
▪ Гэр бүлийн хүчирхийлэл
▪ Гэр бүлийн менежмент
▪ Өрхийн эдийн засгийн төлөвлөлт
▪ Өрхийн үйлдвэрлэл, төсөл бичих,
▪ Залуу гэр бүлд өгөх зөвлөгөө
▪ Өсвөр насныханд зориулсан зөвлөгөө
 


Гадаад харилцааны алба нь сургуулийн удирдлагын багтай хамтран сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулан тус сургуулийн Оюутан, багш, эрдэм шинжилгээний ажилтнууд  тэтгэлэг, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, чингэснээр  шинэлэг сэтгэлгээтэй, оюунлаг, соёлтой иргэн болж төлөвших, үндсэн мэргэжил, заах арга,  гадаад хэлний чадавхиа сайжруулах илүү таатай орчин, боломжийг бүрдүүлэх  үндсэн зорилгыг тавин ажиллаж байна.
 
Манай сургууль Америк, Хятад, Орос, Солонгос улсын 79 шилдэг их, дээд сургуультай оюутан болон багш солилцооны хамтын ажиллагаатай. Сүүлийн байдлаар ХАННАМ, ГУАНЖУ ДАНГҮГ, ЧОННАМ, ЁНБЁНЬ Буриад улсын Зүүн Сибирийн Технологи удирдлагын улсын их сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. 
 
Оюутан солилцоо
 
ОУУБИС-ийн онцлог талын нэг нь гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөр юм. Одоогийн байдлаар тус сургуулийн 900 гаруй төгсөгч Солонгос болон бусад оронд бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байна. Жилд дунджаар 600-700 оюутан төгсөж байгаагаас 15% нь гадаадад суралцахаар явдаг гэсэн тоо баримт бий. Сүүлийн 4 жилийн байдлаар долоо хоногоос зургаан сарын хугацаатай тусгай хөтөлбөр болон хувь хүний хөгжлийн семинарт нийт 54 оюутан, солилцооны хөтөлбөрт нийт 55 оюутан хамрагдаад байна. 2016 оны эхний ээлжийн солилцооны оюутнууд БНСУ-ын САНМЁН, КҮГМИН, ЧОНБУГ их сургууль руу явах бэлтгэлээ хангаад байна.

ОУУБИС- ийн сургалтын тэтгэлэг олголтын тухай
 
Оюутан залууст сурлагын амжилт гарган суралцах бололцоог нээж өгөх, амьдрал ахуйд тус нэмэр болох, сурч боловсроход зайлшгүй хэрэгтэй, дэмжлэг авах зүйл бол оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, тэтгэлэг олгох явдал юм.
Тус сургууль нь амжилттай суралцаж буй оюутнуудынхаа сургалтын төлбөрийг 30-100 хувь хөнгөлөхөөс гадна сурах чин хүсэлтэй боловч амьдралын бололцоо тааруу оюутнуудаа дэмжин сургалтын тэтгэлэгийг 30-100 хувь, спорт, урлагийн төрлөөр амжилт гарган сургуулийнхаа нэрийг улс, хот, олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцсон оюутнуудаа 50-100 хувь хүртэлх сургалтын тэтгэлэгт тогтмол хамруулж байна. 2015-2016 оны хичээлийн жилийн хүрээнд 452 оюутанд 195 сая гаруй төгрөгийн тэтгэлэгийг олгож байна.
 
Үүнд:
  1. Удирдах зөвлөлийн нэрэмжит /70-100 хувь/
  2. Ерөнхий захирлын нэрэмжит /50-100 хувь/
  3. Сургалтын голч дүнгээр олгох тэтгэлэг /30 хувь /
  4. Байгууллага, хувь хүмүүсийн 20 гаруй нэрэмжит тэтгэлэг /30-100 хувь/
  5. Хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг /30-100 хувь/
  6. Ажлын тэтгэлэг /сар бүр тогтмол 60000 төгрөгөөр цалинжих/
  7. Нийгмийн үйлчилгээний тэтгэлэг /30 хувь/
  8. Урлагийн төрөлд олгох тэтгэлэг /30-100 хувь/
  9. Спортын төрөлд олгох тэтгэлэг /30-100 хувь/
  10. Шинэ элсэгчдэд олгох тэтгэлэг /100 хувь/
  11. Шилдэг төгсөгчдөд олгох урамшуулал /10-13 төгсөгч/

2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1. ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ нь 2016-2017  оны хичээлийн жилийн элсэлтэд БСШУЯ-наас 2013 оны 03 сарын 18 –нд баталсан “Оюутан элсүүлэх журам”–д нийцүүлэн боловсруулсан энэхүү журмыг баримтална.
1.2. Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх ажлыг ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ-ийн Захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна.
1.3. Хөдөө орон нутгаас тус сургуульд элсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг “АЙМАГ, ОРОН НУТГААС МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН (МИДСК) ГИШҮҮН ИХ,  ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 2016 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ” –ыг баримтлан МИДСК-аас томилсон элсэлтийн комисс болон тус сургуулиас тухайн аймагт томилсон багш зохион байгуулна.
1.4.  Сургуулийн комисс нь элсэгчдийг бүртгэх, оноогоор жагсаах, Улаанбаатар хотоос элсүүлэх хяналтын тоог баримтлан хуваарь сонгуулах, элсэгчдийн өргөдөл хүсэлтийг барагдуулах зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтан  доор явуулна.
 
Хоёр. Элсэгчдэд тавих нийтлэг шаардлага       
2.1. ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ-д ямар нэг мэргэжлээр элсэхийг хүсэгч нь тухайн мэргэжилд харгалзах суурь хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.
2.2. Элсэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байна.
2.3. Өмнө нь аль нэг их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөгч   бакалаврын түвшний ангид 2,5 жилээр сурна. Өдрийн ангид 4 жилээр сурах тохиолдолд заавал элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.
2.4. Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэх ба төлбөрийг тусгайлан тогтооно.
 
Гурав.УлаанБаатар хотоос  Элсүүлэх оюутныг СОНГОН шалгаруулах
3.1. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их дээд сургуульд элсэх болзлыг хангасан иргэдийн өргөдөл, материалыг элсэлтийн комисс хүлээн авч бүртгэнэ.
 
 Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:
 
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт
  • Ерөнхий шалгалтын батламж
  • 3х4 хэмжээний цээж зураг 1%
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт

3.2. Бүртгүүлэгчдийг суурь шалгалтын оноогоор байр эзлүүлэн жагсаана.
3.3. Ерөнхий оноо нь тэнцсэн тохиолдолд эхлээд суурь шалгалтын оноог, дараа нь боловсролын үнэмлэхний дүнгийн дундаж оноог харьцуулан жагсаана.
3.4. Тухайн мэргэжилд бүртгүүлэгчдийн онооны дарааллаар хяналтын тоонд багтаан тодорхой мэргэжлээр элсэн сурах “Их, дээд сургууль, коллежид суралцах эрхийн бичиг” – томилолт олгоно.
3.5.  Улсын олимпиадад 1-6 –р байр, орон нутгийн олимпиадад 1-8-р байр эзэлсэн, эсвэл улсын олимпиад болдоггүй чиглэлээр улсын уралдаанд шагналт байр эзэлсэн сурагчид элсэн суралцахыг хүсвэл  бүртгүүлэгчдийн онооны дарааллыг үл харгалзан  элсүүлнэ.
3.6. Дараах тохиолдолд 2016-2017 оны хичээлийн жилд ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ УРИЛГА  олгож элсүүлнэ. /тэтгэлэг олгох журмаар зохицуулна./
  • 2016 онд улсын олимпиадад 1-3 -р байранд шалгарсан мэргэжлээрээ элсэж сурахыг хүсвэлсургалтын төлбөрийг 100% хөнгөлнө.
  • Улсын олимпиадад дараах байр эзэлсэн сурагчдын хагас жилийн төлбөрийг дараах  хувиар хөнгөлнө. Үүнд:  4-5 байр 60%, 6-8-р байр 40%
  • ЕБС-иас аймаг, хот, дүүргийн олимпиадад дараах байр эзэлсэн сурагчдын хагас жилийн сургалтын төлбөрийг доорх хувиар хөнгөлнө.  Үүнд: 1-3 байр 70%, 4-5 байр 50%, 6-8 байр 30%
  • Элсэлтийн суурь шалгалтыг 720 оноотой өгсөн бол 40%, 730 -60%, 740-80%, 750 ба түүнээс дээш оноотой өгсөн тохиолдолд сургалтын төлбөрийг 100% хөнгөлнө.
  • Зарим онцгой тохиолдолд сургуулийн Ерөнхий захирлын шийдвэрээр төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
Жич:Дээрх суралцагчид эхний улирлын шалгалтандаа 3,5-аас дээш голч дүн авсан бол шалгагдсан оюутны тэтгэлэгийг 2-р улиралд үргэлжлүүлэн олгоно.  3-р  улирлаас  эхлэн сургуулийн тэтгэлэг олгох журмаар зохицуулна.