Хөдөө аж ахуйн их сургууль

Малын их эмч мэргэжил

Мал эмнэлгийн салбарт сургалт, судалгаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнесийн цогцолбор о..

Мал зүйч мэргэжил

Мал эмнэлгийн салбарт сургалт, судалгаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнесийн цогцолбор о..

Бараа түүхий эд судлал, технологи

Бараа түүхий эдийн технологи мэргэжлийг..

Тэжээл бэлчээр судлал хөтөлбөр

Тэжээл бэлчээр судлал мэргэжлийг сонгосноор..

Хөдөө аж ахуйн биотехнологи мэргэжил

Хөдөө аж ахуйн биотехнологич мэргэжлийг..

Загас үржүүлэг, технологи хөтөлбөр

Загас үржүүлэг, технологи мэргэжлийг эзэмшсэнээр..

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологи

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологич..

Механик инженер хөтөлбөр

Механик инженер мэргэжлийг эзэмшсэнээр механик системд ухаалаг төхөөрөмж ашиглах комп..

Програм хангамж хөтөлбөр

Програм хангамж мэргэжлийг эзэмшсэнээр  ..

Биологи-Агнуур зүйн мэргэжил

Биологи-агнуур зүйч мэргэжлийг эзэмшсэнээр мэргэжил, сургалтын орцлог 1. зэрлэг ан ам..

Мэдээллийн систем

  Мэдээллийн системийн менежер, системийн шинжээч, мэдээллийн системийн төслийн ..

Хүнсний инженерчлэл хөтөлбөр

Хүнсний инженерчлэл хөтөлбөр мэргэжлийн чиглэл хүнс үйлдвэрлэлийн механик инженер хүн..

Гидромеханик хөтөлбөр

Гидромеханик мэргэжлийг эзэмшсэнээр ..

Металл судлал, технологи хөтөлбөр

Металл судлал мэргэжлийг эзэмшсэнээр ..

Цахилгаан хангамж мэргэжлийг эзэмшсэнээр

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага  ..

Газар зохион байгуулалт, газрын үнэлгээ

Газар зохион байгуулалт, газрын үнэлгээ, газрын кадастрын мэргэжлийг эзэмшсэнээр..

газрын кадастрын мэргэжил

Газар зохион байгуулалт, газрын үнэлгээ, газрын кадастрын мэргэжлийг эзэмшсэнээр..

ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР

Ландшафтын архитектур төлөвлөлтийн оновчтой хувилбарыг сонгох, дизайны шинэ загварыг ..

Байгаль орчны нөхөн сэргээлт

Байгаль орчны чиглэлээр үйл ажилллагаа явуулдаг бүх газар байгууллага..

Экологи, байгаль хамгаалал

Монгол улсын засаг, захиргааны бүх нэгжүүдийн байгаль орчны газар, алба, нэгж..

Ойн аж ахуйн инженер

Байгаль орчны болон байгалийн нөөцийг ашиглагч яам, агентлаг..

Байгалийн аялал жуулчлал

Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэллэг бүхий л байгууллага..

Агроном

Агроном мэргэжлийг эзэмшсэнээр..

Газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй

Фермерийн аж ахуй нэгж байгууллагад ажиллах..

Ургамлын нөөц биоүйлдвэрлэл

Ургамлын нөөц биоүйлдвэрлэл мэргэжлийг эзэмшсэнээр..

Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ

Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ мэргэжлийг эзэмшсэнээр..

Хөрс судлаач, агрохими

Хөрс судлаач, агрохими мэргэжлийг эзэмшсэнээр..

Бизнесийн удирлага, эдийн засаг хөтөлбөр

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Бизнесийн удирлага, эдийн засаг хөтөлбөр..


Төлбөрийн хөнгөлөлт

ХААИС-д оюутан элсүүлэх журам
Нэг. Ерөнхий зүйл

  1. Энэхүү журмыг Боловсрол Шинжлэх Ухааны сайдын  2013 оны 03 сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.
  2. ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад  харилцааг энэ журмаар зохицуулна.
  3. Аймаг орон нутгаас  ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг  "Аймаг, орон нутгаас  Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд   сургууль, коллежид 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.
  4. Улаанбаатар хот дах элсэлтийн үйл ажиллагааг ХААИС-д оюутан элсүүлэх журам-ыг баримтлан ХААИС-ийн элсэлтийн комисс зохион байгуулна.
  5. ХААИС нь хөдөөгийн хөгжлийн шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн тулгуур төвийн  хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална.
  6. Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран БСШУЯ-наас баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
  7. Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг  www.muls.edu.mnwww.elselt.muls.edu.mn портал сайтаас авч болно.
  8. Элсэлтийг ХААИС-ийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн үйл ажиллагааны дэгийн дагуу элсэлтийн комисс  зохион байгуулна.

 

Хоёр. Оюутны элсэлт, сургалтын нөхцөл

  1. Элсэгч нь тухайн мэргэжлийн чиглэлд харгалзах ерөнхий шалгалтын аль нэгийг өгсөн байна.
  2. Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний  нэмэлт сургалтанд хамрагдана.
  3. Гадаад хэлний нэмэлт сургалтанд хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд хос хөтөлбөрөөр элсэн суралцана. 
  4. Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс дээд боловсролтой иргэн элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.
  5. ХААИС-д элсэх хүсэлтэй гадаадын иргэдийг Монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэн элсүүлнэ.

 

Гурав. Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

  1. Дараах хөтөлбөр, мэргэжлүүдээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна.
  2.  

    Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

  3. Ландшафтны архитектурын хөтөлбөрөөр элсэх хүмүүсээс ур чадварын шалгалтыг хар зургаар авах бөгөөд 2 шалгалтын нийлбэр онооны дунджаар онооны жагсаалтыг гаргана.
  4. Улаанбаатар хотоос элсэгчдийн хувьд хар зургаар авах шалгалтыг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн  18.00 цагт ХААИС-ийн 201 тоот өрөөнд зохион байгуулна.

     

    Дөрөв. Элсэлтийн бүртгэл

  1. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод 2016 оны 07-р сарын 01-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг дуустал явуулна. Бүртгэл www.elselt.muls.edu.mn –хаягаар  болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
  2. Хөдөө орон нутгаас нийслэлд элсэхийг хүсэгчдийн хувьд энэхүү журмын 3.1 дэх хэсэгт заасан ерөнхий  шалгалт болон босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ.
  3. Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.  Үүнд:
    • ХААИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас
    • Ерөнхий шалгалтын хуудас   
    • Боловсролын үнэмлэх,  гэрчилгээ, диплом
    • Суралцагчийн хувийн хэрэг
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • Журмын 5.1-5.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
    • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг, нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.

 

Тав.  Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл

  1. Олон улс, улсын албан ёсны олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн  хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.
  2. ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарсан, ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.
  3. Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (400)-г  харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
  4. Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.